2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2025/00061

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрт байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух, овогт гийн  /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,281,916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь капитрон банктай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3001-2024 тоот Капитран банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ , 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн MN700030003095018788 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 5,603,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн хүүний төлбөрөөс 2,981,800 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч Б.оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 5,603,000 төгрөг, зээлийн хүү 666,918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,998 төгрөг нийт 6,281,916 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХК-ийн нэхэмжилсэн 6,281,916 төгрөгийг 2025 оны 2 сарын 27-ны өдөр 550,000 төгрөг, 2025 оны 3 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөг, 2025 оны 4 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөгөөр  төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,281,916 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 6,281,916 төгрөгийг 2025 оны 2 сарын 27-ны өдөр 550,000 төгрөг, 2025 оны 3 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөг, 2025 оны 4 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,461 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 57,731 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.ээс 57,731 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1,74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б. холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 6,281,916 төгрөгийг 2025 оны 2 сарын 27-ны өдөр 550,000 төгрөг, 2025 оны 3 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөг, 2025 оны 4 сарын 27-ны өдөр 2,865,958 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,461 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 57,731 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.оос 57,731 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА