| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00038/И |
| Дугаар | 193/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 193/ШШ2025/00066
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******инд байрлах, *******,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух, овогт н /РД:/-д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 176,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.т холбогдох хэргийг 2023 оны 8 сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж 2023/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Хохирогч М. 2023 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 176,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан.
Иймд М.ийн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 176,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: 176,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч М.т холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 176,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 176,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоох тул хариуцагчаас 176,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,965 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М. нь нэхэмжлэгч *******, ын нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 176,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2965 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА