2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2025/00067

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч:*******, *******, *******, ******* өөрийн байранд байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 03 дугаар хороо, *******од  оршин суух, овогт гийн  /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,254,613.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.  2022 оны 03 дугаар сарын17-ний өдөр *******тай R000924239 тоот банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Б. дээрх гэрээний хүрээнд 2023 оны 2 сарын 13-ны өдөр тоот зээлийн данс үүсгэж 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 21 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 2 сарын 14-нд 500,000 төгрөг, 2023 оны 2 сарын 18-нд 750,000 төгрөг, 2023 оны 3 сарын 01-нд 400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 5 сарын 04-ний өдөр 7,790,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 11,740,000 төгрөгийн зээл авсан.  Мөн 2023 оны 3 сарын 22-ны өдөр *******тай Дижитал зээлийн гэрээ байгуулж тоот зээлийн данс үүсгэж 200,000 төгөргийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дижитал зээлийн эрхийн хүрээнд 2023 оны 3 сарын 23-ны өдөр 350,000 төгрөг, 2023 оны 4 сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 4 сарын 5-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 4 сарын 6-ний өдөр 4,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул ЗГ-R000924239 тоот Дижитал зээлийн гэрээний тоот зээлийн дансны үүргийн гүйцэтгэлд 14,254,613.33 төгрөг, ЗГ-R000924239 тоот Дижитал зээлийн гэрээний хүрээнд тоот зээлийн дансны үүргийн гүйцэтгэлд 7,204,883.12 төгрөг нийт 21,459,496.45 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна  гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХК-н нэхэмжилсэн 21,459,496.45 төгрөгийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 6 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 7 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 8 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.ын шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК  нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  21,459,496.45 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 21,459,496.45 төгрөгийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 6 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 7 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 8 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,247.48 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 132,623.74 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 132,623.74 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,459,496.45 төгрөгийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 6 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 7 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөг, 2025 оны 8 сарын 10-ны өдөр 3,576,582.67 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,247.48 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 132,623.74 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 32,623.74 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА