| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00864/И |
| Дугаар | 193/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2025/00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******, ******* хаягт оршин суух, овогт *******ийн ******* /РД:*******/
Төрөлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* төрөлт бүртгэгдсэн байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 10 дугаар 01-ний өдөр Дорнод аймгийн суманд Д.*******ийн 3 дахь хүүхэд болж төрсөн. 1968 оноос 1971 онуудад хүүхэд насаа Дорнод аймгийн суманд өнгөрүүлсэн.1976 онд Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд орсон. 1978 оноос 1980 он хүртэл аав, Д.******* Чулуун хороотын сургуульд багшилж байсан, 1980 оны зуднаар аав Д.******* хүнд өвчтэй болоод, 1981 онд суманд эргээд нүүж,01 дүгээр сарын 24-нд аав Д.******* нас барсан. Ээж Ц.******* “Намын дээд сургуульд” сурч байсан учраас, би суманд аавынхаа дүүгийн сургуульд дотуур байранд амьдарч байсан, тэгээд ээж Ц.******* төгсөж ирээд Дорнод аймагт амьдарч Дорнод аймгийн 10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн. Би 1986 онд сургуулиа төгсөөд Зөвлөлтийн барилгын 3 дугаар трэстэд 1991 он хүртэл ажиллаж байгаад уг газар татан буугдсан. Тэр үед 4 давхрын барилгаас унаснаас болж маш их хүнд бэртэлт авч үүнээс болоод их өвдөж, ажил хийх боломжгүй болсон.Төрсний гэрчилгээ хаана үрэгдсэнийг мэдэхгүй. Учир нь манай аав,ээж багш болохоор ийш тийшээ маш их нүүдэг байсан. Аав Д.******* нас бараад, ээж Ц.******* Дорнод аймагт ирэхэд миний паспорт, төрсний гэрчилгээ байсан гэж хэлсэн, би хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хүүхдийн мөнгө гэж авдаг байсан тэр үед төрсний гэрчилгээ дээр 1968 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн гэж бичсэн байсан гэж ээж Ц.******* хэлсэн. Би барилгаас унаснаас хойш маш их өвддөг болсон. Хүнд үзүүлсэн чинь арга билэг таарахгүй байна, нэр чинь таарахгүй байна гэхээр нь нэрээ солиулахаар болоод төрсний гэрчилгээ,төрсний,бүртгэлээ асуусан чинь олдохгүй болоод шүүхэд нэхэмжлэл нэхэмжлэл гаргах болсон. Иймд төрөлт бүртгэгдсэн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Налайх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2024 оны 10 сарын 3-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 19/593 дугаартай тодорхойлолт, ийн тодорхойлолт, гэрэл зургууд, Зууныг соён гэгээрүүлсэн сургууль минь номын 246 дугаар тал зэрэг болно.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Д., Ц.*******, Ц. нарыг асуусан мэдүүлгийг шүүхээс бүрдүүлсэн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагч Д.*******гийн төрөлт бүртгэгдсэн байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч Д.******* нь төрөлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээ нэрээ солиулах зорилготой гэж тайлбарласан.
7.*******ийн ******* нь 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн ХААТР1, ХААТР21 маягтад тэмдэглэгээ байна. Гэвч төрсний бүртгэлийн хаатр маягт, бүртгэлийн дэвтэр байхгүй гэх Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, регистрийн дугаартай, ий *******ын 1968 онд хүүхэд төрүүлсэн тухай холбогдох баримтыг гаргах боломжгүй. 1982 оноос өмнөх баримтууд бүгд галд өртсөн болно гэх ийн төвийн тодорхойлолтоор Д.******* нь 1968 оны 10 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн суманд төрсөн нь тогтоогдож байх ба төрсний бүртгэл нь архивын баримт галд өртөж шатсан тул гарах боломжгүй болсон байна.
8.Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.*******д иргэний төрсний бүртгэл нь мэдээллийн сан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архив, анх төрсний бүртгэлд бүртгүүлсэн гэх Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас шүүлгэхэд бүртгэл нь гараагүй. Иргэний өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгэхэд иргэний төрсний бүртгэлийн мэдээлэл шаардлагатай байдаг тул дээрх бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэж хариуг албан бичгээр өгсөн байна.
9.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно.
10.Д.*******гийн төрөлт бүртгэлийн архивын баримт галд өртөж шатсаны улмаас архиваас лавлагаа гарах боломжгүй болсон тул Улсын бүртгэлд хандаж өөрийн нэрээ нэг удаа өөрчлөх эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, үүний улмаас шүүхэд төрөлтийг бүртгүүлсэн байдлаа тогтоолгох шаардлага үүссэн байна.
11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь 1968 оны 10 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн суманд төрсөн төрөлтийг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
11.1 Үүнд: 1989 оны хүн амын тооллогын Дорнод аймгийн Чойбалсан хотын бүртгэлд ий ******* эхнэр 42 настай, *******ийн ******* 20 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын лавлагаа, Зууныг соён гэгээрүүлсэн сургууль минь номын 246 талд Д.*******ийн намтар, дурсамж, гэрч Ц.*******ын … Би 5 хүүхэд төрүүлсэн. Хамгийн том охин Д. 1965 оны 04 дүгээр сарын 03-нд төрсөн, хүү Д. 1967 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, охин Д.******* 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, хүү Д. 1970 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, сүүлд өөр хүнтэй гэр болж ийн ыг 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрүүлсэн. Охин Д.******* 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн сумын хүн эмнэлэгийн төрөх тасагт төрсөн гэх мэдүүлэг, гэрч Д.ын … Би айлын том охин, дороо 4 дүүтэй. Миний аав Д.*******, ээж Ц.******* нараас 4 хүүхэд.Сүүлд ээж Ц.******* нь, н. гэдэг хүнтэй гэр бүл болж 1 хүүхэд дундаасаа төрүүлсэн нь Ц.. Ингээд ээж Ц.******* 5 хүүхэд төрүүлсэн. Манай аав Д.******* Багшийн дээд сургуулийн математикийн багшийн ангийг 1965 онд төгссөн. Ээж Ц.******* 1965 онд сургуулиа төгсөөд, аав,ээж хамт Дорнод аймгийн суманд амьдралаа эхэлүүлж би төрсөн. Тэгээд аав, ээж залуу хүмүүс ажил ихтэй байсан учраас намайг төрөөд 7,8 хоногтой байхад ээжийн ээж Баяндун суманд амьдарч байсан болохоор эмээ ээж ирээд намайг аваад явсан гэж хэлсэн. Дараа нь Д.******* бас Дорнод аймаг суманд төрсөн боловч Баяндун суманд эмээ дээр өссөн. Д. 1967 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, Д.******* 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Д. 1970 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, ийн ыг 1983 он 03 дугаар сарын 11-ний өдөр төрүүлсэн. Д.******* бид хоёр эмээгийндээ хамт өссөн, нялх бага байхаасаа өдийг хүртэл салахгүй хамт байна. Манай эмээ ээж, нагац аав хоёр болохоор Баяндун суманд малчны хотхон гэдэг газарт хоньтой, үхэртэй настнууд байсан. Эрэгтэй 2 дүү Д., Д. нар болохоор аав, ээж дээр өссөн, ээж Намын дээд сургуулийг төгсөж Дорнод аймгийн намын хороонд тусгай тасгийн дарга хийж байхдаа тэр гуайтай танилцаж хамт амьдраад дүү Ц.ыг төрүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Ц.ийн ... Д.******* 1968 онд төрсөн, Баяндун сумын 8 жилийн сургуульд нэгдүгээр ангид орж байсан. Түүний аав Д.******* математикийн багш, ээж Ц.******* нь багш байсан. Д.******* нь эцэг эхээс тавуулаа. Тухайн үед эцэг, эх нь хоёулаа багш. Багш нарыг 2-3 жилээр томилолтоор ажиллуулдаг байсан тул хүүхдүүд нь дагаад л шилждэг байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрэл зургууд, Д.*******гийн иргэний үнэмлэх зэрэг баримтууд болно.
12. Д.*******, Ц.******* нар нь 4 хүүхэдтэй бөгөөд охин Д., хүү Д., охин Д.*******, хүү Д. нарыг төрүүлсэн, Д.******* нь 1968 оны 10 дугаар сарын 01-нд Дорнод аймгийн сумын хүн эмнэлэгт төрсөн үйл баримт тогтоогдсон.
13.Иймд хүсэлт гаргагч******* овогт *******ийн *******г 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн сумын хүн эмнэлэгт төрсөн төрөлт бүртгүүлсэн байдлыг тогтоож шийдвэрлэв.
14. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан хүсэлт гаргагч******* овогт *******ийн *******г 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн сумын хүн эмнэлэгт төрсөн төрөлт бүртгүүлсэн байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА