| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2025/00008/И |
| Дугаар | 193/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2025/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 06 дугаар сараас *******д *******т засварчнаар ажиллаж байсан. 1982 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1985 онд цэргийн албаа хааж ирээд тус сангийн аж ахуйн засварчныхаа ажилд орсон. Ажиллаж байхад зах зээлийн нийгэмд шилжээд, 1992 онд ” *******”-д хуваарилагдаж 1996 он хүртэл ажилласан. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл *******н *******т засварчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******н *******т засварчнаар, 1992 оны 3 дугаар сарын 02-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******д үр тарианы тасагт комбайнчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаартай *******ны Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 926 дугаартай Архивын газрын тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1842 дугартай Үндэсний төв архивын тодорхойолт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Төвшрүүлэхийн САА-н даргын 1982 оны 6 сарын 07-ны өдрийн тушаал, 1985 оны 8 сарын 26-ны өдрийн 163 дугаар тушаал, 1986 оны 08 сарын 13-ны өдрийн 117 дугаар тушаал, хавсралт, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тушаал, хавсралт, 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаал, хавсралт, 1990 оны 8 сарын 25-ны өдрийн 139 дүгээр тушаал, хавсралт, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тушаал, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 898 дугаартай архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг болно.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Г., А. нарыг асуусан мэдүүлгийг шүүхээс бүрдүүлсэн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагч Г.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй бөгөөд хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан гаргасан үндэслэлээ нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилготой гэж тайлбарласан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Төвшрүүлэхийн САА-н даргын 1982 оны 6 сарын 07-ны өдрийн тушаал, 1985 оны 8 сарын 26-ний өдрийн 163 дугаар тушаал, 1986 оны 08 сарын 13-ны өдрийн 117 дугаар тушаал,хавсралт, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тушаал, хавсралт, 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаал, хавсралт, 1990 оны 8 сарын 25-ны өдрийн 139 дүгээр тушаал, хавсралт, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тушаал, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 898 дугаартай архивын тасгийн цалингийн тодорхойолт, гэрэл зураг, гэрч Г., гэрч А. нарын …Г.******* нь 1981 онд Төвшрүүлэхийн САА-д засварчнаар ажилд орсон. 1982 онд цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн албаа хаасан. Халагдаж ирээд хуучин ажилдаа орсон гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Г.******* нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл *******н *******т засварчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 сарын 15-наас 1985 оны 6 сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******н *******т засварчнаар, 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан ******* үр тарианы тасагт комбайнчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
8. Иймд хүсэлт гаргагч Г.*******ыг *******н *******т 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан ******* үр тарианы тасагт комбайнчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг *******н *******т 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан *******й үр тарианы тасагт комбайнчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА