| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00084/И |
| Дугаар | 193/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2025/00074
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч:*******, *******, *******, ******* өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 01 дүгээр хороо, *******од оршин суух, ******* овогт ын д /РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,103,260.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь *******тай 2024 оны 03 сарын 26-ны өдөр ЗГ-R000760746 тоот дижитал зээлийн эрх гэрээ байгуулсан. Цахим зээлээр тоот зээлийн данс үүсгэн 2023 оны 11 сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 04-ны өдөр 6,890,000 төгрөг,2024 оны 03 сарын 29-ний өдөр325,703 төгрөг, 401,076 төгрөг нийт 12,616,779 төгрөгийн цахим цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 хүртэл сараар эргэн төлөлтийн хуваарь үүсгэх нөхцөлтэйгээр байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 114 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлд 9,103,260.84 төгрөгийг Э.эс гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХК-н нэхэмжилсэн 9,103,260.84 төгрөгийг 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,103,260.84 төгрөг, 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, , 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Сувд-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,103,260.84 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага болох 9,103,260.84 төгрөгийг 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,103,260.84 төгрөг, 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, , 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,604 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, 80,302 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.эс 80,302 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9,103,260.84 төгрөгийг 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,103,260.84 төгрөг, 2025 оны 3 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 1,000,000 төгрөг, , 2025 оны 6 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сард 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,604 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, 80,302 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.эс 80,302 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА