| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 189/2024/00032/И |
| Дугаар | 193/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00076
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од байрлах, ******* ХХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, *******од оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,031,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Д. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,031,777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.тай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 288 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,200,000 төгрөгийн зээл олгож, улсын дугаартай Тоёота Прүис 41 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Хариуцагч Б. нь зээлийн гэрээний 3-т заасан зээлийн график буюу хавсралт номер нэгийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй үлдэгдэл төлбөртэй байна. Мөн энэхүү гэрээний 5 дах хэсэгт заасан зээлийн гэрээний хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд үл маргах журмаар зээл төлөгчид барьцаалсан хөрөнгийг хүлээлгэн өгнө гэсэн заалтаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийг хураан авсан. Тус тээврийн хэрэгслийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ашид Билгүүн ХХК-аар машины техникийн үнэлгээний тайлангаар 16,500,000 төгрөгөөр, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бодит Үнэлгээ ХХК-аар автомашины техникийн үзүүлэлт хийлгэхэд нийтдээ 14,100,000 төгрөгөөр тус тус тогтоож үнэлсэн. Ингээд нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.т 14,000,000 төгрөгөөр уг тээврийн хэрэгслийг худалдсан. Үүнтэй холбоотойгоор гэрээний үүрэгт зөрчсөний улмаас үүссэн хохиролд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр машин ачилтын төлбөрт 560,000 төгрөг, авто зогсоолд 80,000 төгрөг, явах эд анги оношилгооны төлбөрт 55,000 төгрөг, үзлэгт 120,000 төгрөг, татварт 42,209 төгрөг, авто зогсоолд 18 хоногийн төлбөр 54,000 төгрөг, үнэлгээнд 100,000 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт 63,128 төгрөг, зам ашигласны төлбөр 70,000 төгрөг гээд нийтдээ 1,164,337 төгрөгийг машин хураасны дараагаас нэмэлт зардлаар төлсөн.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийтдээ үндсэн төлбөрт 21,998,421 төгрөг, хүүд нь 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,597 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан 14,000,000 төгрөгийг хасаж тооцоод, үндсэн төлбөр 7,998,420 төгрөг болж, хүү нь 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 50,597 төгрөг дээр дурдсан гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн нэмэлт хохиролд 639,337 төгрөг, үүнээс даатгалд 550,000 төгрөг илүү төлсөн байсныг нийт үүссэн хохирол 1,164,337 төгрөгөөс хасаад, үүссэн хохирол нь 639,337 төгрөг болоод нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 10,031,777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-аас Тоёота Прүис 41 маркийн саарал өнгөтэй улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 31,000,000 төгрөг гэж байхад нь 6,800,000 төгрөгийн урьдчилгаа өгч, зээл 25,200,000 төгрөгийг гаргуулж авсан. Зээлийн төлөлтийг 2023 оны 7 сараас 2024 оны 02 дугаар сар хүртэл, нийтдээ 8 сар төлсөн, 1 сард 1,260,000 төгрөгийг төлдөг байсан. Зээлийн эргэн төлөлтөд 10,800,000 төгрөгийг төлсөн. Сарын төлөлтөө хийж чадаагүйн улмаас хугацаа хэтэрч машинаа хураалгасан. Хураасан машиныг 14,000,000 төгрөгөөр ******* ХХК бусдад худалдсан. Миний 31,000,000 төгрөгөөр худалдан авсан машиныг 14,000,000 төгрөгөөр худалдсаныг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-1164130112001288 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, ХХК-н зээлдэгчийн анкет, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худлдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл, ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай, Б.гийн хүсэлт, Бодит үнэлгээ ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримт, шилжүүлгийн мэдээлэл /хх 32-40 тал/, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан, шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн баримт /хх 47-54 тал, машин хураалттай холбоотой гарсан зардал зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б. нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-1164130112001288 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график буюу хавсралт номер нэгийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг 58 хоног хэтрүүлсэн, гэрээний 5 дах хэсэгт заасан зээлийн гэрээний хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд үл маргах журмаар зээл төлөгчид барьцаалсан хөрөнгийг хүлээлгэн өгнө гэсэн заалтаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж зээлийн төлбөрт 14,000,000 төгрөгийг суутгасан. Гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохиролд нийтдээ 1,164,337 төгрөг болсон. Үүнээс даатгалд 550,000 төгрөг илүү төлсөн байсныг хасаад хохирол нь 639,337 төгрөг болсон.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийтдээ үндсэн төлбөрт 21,998,421 төгрөг, хүүд нь 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,597 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан 14,000,000 төгрөгийг хасаж тооцоод, үндсэн төлбөр 7,998,420 төгрөг болж, хүү нь 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 50,597 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн нэмэлт хохиролд 639,337 төгрөг нийт 10,031,777 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
6.Хариуцагч Б. миний хураан авсан машинд 18 эвдрэл гэмтэл байгаагүй, ард, урд гупер эвдрэлтэй байсан, асахгүй байсан хропоос болсон байх, бусдаар бол зүгээр байсан. Үнэлгээ дээр санал нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч болно гэж тайлбарласан.
7. ХХК нь Б.тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,200,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэй, 1091 хоногийн хугацаатайгаар зээлдүүлэхээр, 25,200,000 төгрөгийг зээлдэгчийн даалгавар болгосноор Х.гийн данс руу машины үнэд шилжүүлэхээр харилцан тохиролцож бичгээр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.
8. Зээл 25,200,000 төгрөгийг хариуцагч Б.гийн машины урьдчилгаа гэж урьдчилан шилжүүлсэн 6,800,000 төгрөгийн хамт нийт 31,000,000 төгрөгийг ХХК нь гэрээнд зааснаар Х.гийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасантай нийцэж байна.
9.Талууд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээгээр 2012 онд үйлдвэрлэсэн Тоёота Прүис 41 маркийн улсын дугаартай, 31,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /хх 7 тал/
Зээлийн үүргийг хангуулах зорилгоор автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх ба хариуцагч нь зээлийн үлдэх төлбөрийг тогтоосон хүүгийн хамт төлөх үүрэгтэй .
10. ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх тул ХХК, Б. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
11. Зээлийн гэрээнд зааснаар зээл төлөх хуваарийн дагуу 25,200,000 төгрөгийн зээлийг Б. нь 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний үүргээ 58 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг зөрчсөн болохыг бичгээр Б.д мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байна. /хх 15 тал/
12. Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр тохироцсоны дагуу хариуцагч гэрээний үүргээ заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааний гэрээний дагуу Тоёота Прүис 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.гаас хураахыг зөвшөөрч хүсэлт бичгээр гаргаж гарын үсгээ зурсан байна. /хх 16 тал/
Б.ы тээврийн хэрэгслийг хурааж уг тээврийн хэрэгсэлд хөрөнгийн үнэлгээ гаргуулж үнэлгээний дагуу 14,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэж нэхэмжлэгчээс тайлбар гаргаж байх ба хариуцагч зээлийн төлөлтийн хугацааг хэтрүүлсэнд маргаагүй бөгөөд машиныг бага үнээр худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
13.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т зааснаар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үндсэн төлбөрт 21,998,420.03 төгрөг, хүү 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,597 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс тээврийн хэрэгслийн борлуулсан 14,000,000 төгрөгийг хасаж тооцож үндсэн төлбөр 7,998,420 төгрөг, хүү 1,343,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,597 төгрөг, хохирол 639,337 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарыг нэхэмжлэгчээс гаргасан бөгөөд хариуцагч машиныг хямд үнээр борлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
14.Б. зээлийн үүргээ зөрчиж, 58 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар хариуцагч Б.д нэхэмжлэгчээс бичгээр мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцаалсан хөдлөх хөрөнгө болох Тоёота Прүис 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээг гаргуулж, 14,000,000 төгрөгөөр худалдсан байх ба хариуцагч хямд үнээр худалдсанд гомдолтой байна гэх боловч тухайн тээврийн хэрэгсэл үүнээс өндөр үнээр худалдах боломжтой байсныг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Барьцаалан зээлдүүлэх этгээд нь хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхтэй гэхдээ зардлаа өөрөө хариуцах тул нэхэмжлэгч ХХК нь хохирол нэхэмжлэх эрхгүй бөгөөд хохирол 639,337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ.
15.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 639,337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,597 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,341,843 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас 9,341,843 төгрөгийг гаргуулж ХХК-д нэхэмжлэлийн шаардлагаас 689,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоусгай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 164,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА