| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01113/И |
| Дугаар | 193/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00079
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******, *******, *******, ******* өөрийн байранд байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, РД:*******, овогт ийн т холбогдох зээлийн гэрээний үүрэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,268,225.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал оролцов. /зохигч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул зохигчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******тай ЗГ-R172000405 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,574,455.87 төгрөг, зээлийн хүү 687,946.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,822 төгрөг нийт 10,268,225.09 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б. миний бие ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдон эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон тул эвлэрлийг баталж өгнө үү. Зээлийн төлбөр 10,268,225 төгрөгийг төлөхөөр хуваарийг дараах байдлаар тохиролцон төлөхөөр болсон. 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,922,800 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 10,268,225.09 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,922,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагчтай харилцан тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,268,225.09 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанд зохигчдоос хэргийг эзгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 10,268,225.09 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,922,800 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцож эвлэрсэн гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д кохигчийн эвлэрлийг баталж, хэрэгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,241.60 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,620,08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,268,225.09 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,922,600 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,922,800 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,241.60 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,620,08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА