2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00080

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч:*******, *******, *******, ******* өөрийн байранд байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 7 дугаар хороо  ******* тоотод  оршин суух, ******* овогт ын  /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,575,394.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ын нь *******тай 2024 оны 07 сарын 01-ний өдөр R001492876 тоот банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ  байгуулсан. 2024 оны09 сарын 30-нд тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувин хүүтэй 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. 2025 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар 84 хоног хугацаа хэтрүүлэн нийт 10,575,394.38 төгрөгийн өр үүсгэсэн. Иймд зээлдэгч Н.аас 10,575,394.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХК-н нэхэмжилсэн 10,575,394.38 төгрөгийг 2025 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 сар хүртэл 6 хувааж, сард 1,762,55.37 төгрөгөөр сар бүр төлж барагдуулна  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК  нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  10,575,394.38 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага болох 10,575,394.38 төгрөгийг 6 хувааж 2025 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 сар хүртэл хугацаанд  сар бүр 1,762,565.67 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,158 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 92,079 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.аас 92,079 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,575,394.38 төгрөгийг 2025 оны 30 сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 сар хүртэл хугацаанд 6 хувааж сар бүр 1,762,565.67 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,158 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 92,079 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 92,079 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА