2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00081

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 03 дугаар хороо, *******од  оршин суух, ******* овогт ийн  /РД:-д холбогдох,

Зээл 1,707,073.15  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь Б.тай 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулж 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөрнөмөр зээлийн аппликэйшнээр дамжуулан 760000 төгрөгийг сарын 4,9 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээл авснаас хойш Б. 2024 оны  5 дугаар сарын 16-ны өдөр 273,587.77 төгрөг төлөөд ахиж зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 760,000 төгрөг, хүү 872,814.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,058.65 төгрөг, зээл олголтын шимтгэл 15200 төгрөг нийт 1,707,073.15 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 1,707,073.15 төгрөгийг 3 хувааж 2025 оны 03 сарын 10-ны өдөр 569,025 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 569,025 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 569,025 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК  нь хариуцагч Б.д  холбогдуулан 1,707,073.15 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 1,707,073.15 төгрөгийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр 3569,025 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 569,025 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 569,025 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,264 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 21,132 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 21,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. 1,707,073.15 төгрөгийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр 3569,025 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 569,025 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 569,025 төгрөгөөр нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,264 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 21,132 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 21,132 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК -д олгосугай.

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА