2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00083

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******,*******т байрлах,  /РД:*******/, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28,204,013.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 8 сарын 06-нд тоот цахим зээлийн гэрээг байгуулж 26,440,000 төгрөгийн зээлийн 1 сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 сарын 06-нд тоот цахим зээлийн гэрээг байгуулж 660,000 төгрөгийн зээлийг нэг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний үүргийг 114 хоног, тоот цахим зээлийн гэрээний үүргийг 104 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байх тул цахим гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,655,757.13 төгрөг, хүүний төлбөрт 1,826,491.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,649.63 төгрөг, тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 615,768.12 төгрөг, хүү 51,696.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 650,19 төгрөг, нотариат 23,000 төгрөг нийт төлбөрт 28,204,013.16 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 28,204,013.16 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Б.д холбогдуулан 28,204,013.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлага 28,204,013.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298,970 төгрөгийн 50 хувь буюу 149,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,485 төгрөгийг улсын орлогоос, 149,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “” ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч “” ХК-ийн нэхэмжилсэн 28,204,013.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298,970 төгрөгийн 50 хувь буюу 149,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,485 төгрөгийг улсын орлогоос, 149,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА