2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00084

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******од оршин суух, ******* овогт *******гийн *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт ын д /РД:/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 сарын 27-ны өдөр Т.маралд 30,000,000 төгрөг зээлдүүлэн өдрийн 0,3 хувийн алданги тооцон зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2025 оны 1 сарын 27-ны өдөр дууссан боловч утсаа авахгүй холбоо барихгүй алга болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.аас 30,000,000 төгрөг болон мөнгөө бүрэн гүйцэт өгөх хүртэл өдрийн 0,3 хувийн алданги тооцуулан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: А.*******гийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* хариуцагч Т.д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлага 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги шаардах хэсгээсээ татгалзсан болохыг дурдав.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307,950 төгрөгийн 50 хувь буюу 153,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 153,975 төгрөгийг улсын орлогоос, 153,975 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Т. нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307,950 төгрөгийн 50 хувь буюу 153,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 153,975 төгрөгийг улсын орлогоос, 153,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                               

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА