2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* хаягт оршин суух хаягтай, ******* овогт *******ийн *******ад /РД:*******/ холбогдох 2,720,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.******* нь ******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 25кг савлагаатай, 1кг нь 1500 төгрөгийн үнэ бүхий 2200 кг гурилыг  3,410,000 төгрөгөөр, дараагийн 50 кг савлагаатай 1 кг 1550 төгрөгийн үнэ бүхий гурилаас 950кг гурилыг 1,434,500 төгрөгөөр, нийт  4,844,500 төгрөгийн гурилыг худалдаж авсан. Нийт  худалдаж авсан гурилын үнээс 2,124,500 төгрөгийг төлөөд үлдэгдэл 2,720,000 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан бараа материалын зарлагын баримтаар нотлогдно. Хариуцагч А.*******ын  нийт гурилын үнийн дүн нь 4,844,500 төгрөг болсон. Мөн дараагийн баримт нь тооцоо нийлсэн акт дээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  нийт төлбөрөөс 270,000 төгрөг төлсөн 4,574,500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж талууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлсэн акт дээр 270,000 төгрөг төлсөн мөн  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,854,500 төгрөгийг төлсөн. Иймээс үлдэгдэл төлбөр болох 2,720,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.  

2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай манайх харилцагч байсан. 2022 онд *******ын худалдааны төлөөлөгч н гэж залуу манайхыг хариуцаж явдаг байсан. н гэх залуу 2022 оны 01 дүгээр сарын 02-нд над руу мессеж бичиж утсаар яриад ургац гурилын үнэ нэмэгдэж байгаа, одоо түрүүлж мөнгөө хийгээд хэзээ ч гурилаа авч болно гээд 5,000,000 төгрөгийг данс руугаа шилжүүлүүлсэн.  Тэр мессежийг хэвлээд скрийн шот хийж  шүүхэд гаргаж өгсөн. Би 2,280,000 төгрөгөөр гурил аваад 2,720,000 төгрөг үлдсэн. Тэгтэл тэр мөнгөндөө гурил авъя гээд байж байтал тухайн үед манай аав уушгины хавдартай болоод эмчилгээ хийлгэж байсан учир сүүлд  4 сарын үед ******* ХХК руу залгаж гурилаа авья гэхэд, н ажлаасаа гарчихсан, манай компанийг хохироогоод өчнөөн өр төлбөртэй болгоод явсан гэдэг тайлбар  хэлсэн. н гэж хүн эдний компаний ажилтан, худалдааны төлөөлөгч учраас би тэр хүнтэй харьцаж тэр хүн рүү мөнгө шилжүүлж байсан. Үнэндээ би тэр хүнийг сайн танихгүй тэр хүн энэ компаний ажилтан учраас мөнгө шилжүүлсэн. Энэ компаниас 2,720,000 төгрөгийн гурилын үнийг би 2022 онд Өлзийсайханд шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс  Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бараа материалын зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас дансны хуулга, гар утсаар харилцсан мессежийн хуулбарласан нэг хуудас баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч ******* ХХК-аас  А.******* 2024 оны 12 сарын 07-ны өдөр нийт 4,844,500 төгрөгийн үнэ бүхий гурил худалдан авсан. Гурилын үнэ 2,124,500 төгрөгийг А.******* төлсөн. Үлдэх гурилын үнэ 2,720,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарыг гаргасан.

6.Хариуцагч А.*******  ******* ХХК-с 2024 оны 12 сарын 07-ны өдөр нийт 4,844,500 төгрөгийн гурил худалдан авсан. Гурилын үнэд 2,124,500 төгрөгийг төлсөн. Гурилын үнийн үлдэгдэл 2,720,000 төгрөгийг 2022 онд ******* ХХК-ийн худалдааны төлөөлөгч нд урьдчилж шилжүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй 2,720,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.

7. Хариуцагч А.******* нь  2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-с нийт 4,844,500 төгрөгийн үнэ бүхий гурил худалдан авч, гурилын үнэ 2,124,500  төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч маргаагүй бөгөөд хариуцагч А.******* 4,844,500 төгрөгийн үнэ бүхий 3150 кг гурилыг хүлээн авсан болох нь бараа материалын зарлагын баримтаар нотлогдож байна.  

8.Худалдагч тал ******* ХХК гурилыг шилжүүлж хүлээлгэн өгсөн, худалдан авагч А.******* гурилыг хүлээн авч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гурил худалдах-худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.   

 9.Харин хариуцагчаас ******* ХХК-д 2022 онд гурилын үнэ 5,000,000 төгрөгийг худалдааны төлөөлөгч ******* ХХК-ийн ажилтан нд шилжүүлж, 2,720,000 төгрөгийн үнэ бүхий гурилаа аваагүй байсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч А.******* гурилын үнэ 2,720,000  төгрөгийг 2022 онд урьдчилж шилжүүлсэн гэх тайлбараа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

10.Хариуцагчийн гаргаж өгсөн мессежээр харилцсан нэг хуудас баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба А.Мөнхзандан гэж хүний ХААН банкны дансны хуулга ирүүлсэн нь хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй.

11.Иймд хариуцагч А.******* худалдан авсан гурилын үнэ 2,720,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас гурилын үнэ 2,720,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2-т  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******аас 2,720,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Э.ДУЛМАА