2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/00095

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******, *******т байрлах,  /РД:*******/, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, *******гийн ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26,448,730.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”...зээлийн гэрээний үүрэгт 26,448,730.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Д.*******д холбогдуулан 26,448,730.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХК-ийн нэхэмжилсэн 26,448,730.24 төгрөгөөс 2025 оны 2 сарын 07-ны өдөр 1,300,000 төгрөг төлсөн. Одоо үлдэх 25,147,730.02 төгрөгийг 6 хувааж 2025 оны 3 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 4 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 5 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 6 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 7 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 8 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр,төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: :..хариуцагч  нь 1,300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх төлбөр дээр эвлэрэх хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290,194 төгрөгийн 50 хувь буюу 149,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 145,097 төгрөгийг улсын орлогоос, 145,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “” ХК-д олгох нь хуульд нийцнэ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д.******* нэхэмжлэгч “” ХК-ийн нэхэмжилсэн 25,147,730.02 төгрөгийг 2025 оны 3 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 4 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 5 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 6 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 7 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр, 2025 оны 8 сарын 15-ны өдөр 4,191,455.04 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290,194 төгрөгийн 50 хувь буюу 145,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,485 төгрөгийг улсын орлогоос, 145,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА