| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00057/И |
| Дугаар | 193/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00099
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******од байрлах, ” ******* ББСБ” ХХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, од оршин суух, овогт ийн д /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 384,136.60 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ” ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь ” ******* ББСБ” ХХК -иас хэргэлээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 он 11 дүгээр сарын 29-ны өдөр МА-447201 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-71913 дугаартай цахим гэрээг тус тус байгуулан 273,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 307 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээни үүргийг гүйцэтгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 260,411.39 төгөг, хүү 99,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,799.21 төгрөг нийт 364,136.60 төгрөг, нотаритын зардал 20,000 төгрөг нийт 384,136.60 төгрөгийг Д.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 384,136.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ” ******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 384,136.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмар шийдвэрлэх үндэслэл болсон байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоох тул нэхэмжлэгч ” ******* ББСБ” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,174 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 6087 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 6087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ” ******* ББСБ” ХХК -д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч ” ******* ББСБ” ХХК нэхэмжилсэн 384,136.60 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,174 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 6,087 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 6,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА