2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/00100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух , ******* овогт *******н *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , хаягт оршин суух хаягтай, овогт ын д /РД:/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.д 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 13,000,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн. Д. ХК-аас 30,000,000 төгрөг аваад зээлээ төлчихнө гэсэн. Нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлсэн өрийг барагдуулаад 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Нэг сар болоход төлбөр төлөгдөөгүй. Би хэд хэд удаа залгаж үзсэн. Аргагүй болоод шүүхэд хандаж байна. Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж байсан. Харьяалал өөр байна гээд буцааж байсан. Өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад эрэн сурвалжлуулж хаягийн тогтоолгоод Налайх дүүргийн шүүхэд хандсан. Үндсэн зээл 13,000,000 төгрөг, хүү 390,000 төгрөг, алданги 0,5 хувь гэж байгаа. Ойролцоогоор 39,000,000 төгрөг болж байна. Тиймээс тэгшлээд 20,000,000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан. Долоо хоногийн өмнө холбогдохдоо Д. миний таньдаг хүн намайг өрөнд оруулаад байгаа юм, 13,000,000 төгрөгийг төлье гэсэн. Үлдсэн мөнгийг төлөх боломжгүй тул манай ээжийн хашаанд Д.ын аваачиж тавьсан машин байгаа. тосгонд байгаа уг машиныг авах боломжтой юу төвөг удаад байна, эсвэл 7,000,000 төгрөгтөө надад өгчих гэхэд эзэдтэй нь холбогдоод эргээд хариу өгье гэсэн боловч холбогдоогүй юм шиг байна.  Одоо шүүхэд гаргасан 20,000,000 төгрөгөөс 13,000,000 төрөгийг авсан тул маргахгүй, харин үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

2.Хариуцагч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүмүүсийг хохироохгүй гэсэн үндсэн дээр би үндсэн мөнгийг төлсөн. Би зээл авсан болохоос мөнгийг  ашиглаагүй надад хамааралгүй. Эхнэрийн талын хамаатны хүмүүс тул би хүлээцтэй хандаж байсан. Буцаад өгчих байх гээд хүлээж байна. Намайг  болон П.*******ыг хохироож байна. Дахиад ч өртэй байгаа. Бас л би төлөөд явна. Тиймээс П.*******т уг мөнгийг хувийн зүгээс өгч чадахгүй. Уг хүмүүстэй нь холбоод өгч болно. Тиймээс уг хүмүүстэйгээ уулзаад мөнгөө нэхэмжилж болно. П.******* надад итгээд мөнгө өгсөн нь үнэн гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 0117 дугаартай зээлийн гэрээг  гаргаж өгсөн.

Хариуцагчаас баримт  шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч П.******* хариуцагч Д.д 13,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээл, хүү, алданги нийт 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд хариуцагч 13,000,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 7,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг гаргаж байна.

6.Хариуцагч Д. Би П.*******аас 13,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг би ашиглаагүй надад хамааралгүй. Эхнэрийн талын хамаатан хүмүүс тул би төлөх байх гэж хүлээцтэй хандаж байсан. Хүнийг хохироох гээд байгаа тул би үндсэн зээл 13,000,000 төгрөгийг П.*******т шүүхийн шатанд төлсөн. Харин хүү, алданги 7,000,000 төгрөгийг  хүний өмнөөс төлөх боломжгүй гэж маргасан.

7. П.******* нь Д.тай байгуулсан 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 0117 дугаартай зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. / хх 3 тал/

8.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3.-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 282.4.-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан.

11. Хариуцагч Д. 13,000,000 төгрөгийг Д.*******аас зээлж зээлийн гэрээ байгуулсанд маргаагүй бөгөөд үндсэн зээл 13,000,000 төгрөгийг төлсөн болох нь зэлийн гэрээ, 2023 оны 03 дугар сарын 06-ны өдрийн ны мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон.

12.Хариуцагч Д.*******ын ээжээс мөнгө зээлж авч хүнд өгсөн боловч төлж байгаад 13,000,000 төгрөгийг төлж чадаагүй байсан тул  П.******* ээжийнхээ сэтгэлийг бодоод надад тусалж 13,000,000 төгрөгийг надад өгөөд би ээжид нь зээлээ төлөөд, би П.*******т 13,000,000 төгрөгийг төлөх  ёстой байсан. Төлж чадахгүй байж байгаад сая 13,000,000 төгрөгийг П.*******т төлсөн. Хүү, алданги төлөөгүй.  Би хувиараа 7,000,000 төгрөгийг төлнө гэдэг хэцүү байна, энэ мөнгийг өөр хүнд авч өгсөн гэж тайлбар гаргасан бөгөөд няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар гаргах үүргээ биелүүлээгүй.  

12.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-т зааснаар зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан тул 13,000,000 төгрөгийн нэг сарын хүү 390,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

13. Мөн хариуцагч Д. зээлийн гэрээний үүргийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэтрүүлсэн байх тул зээлийн гэрээний 3.7-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байна.

14. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.аас үндсэн зээл 13,000,000 төгрөг, хүү 390,000 төгрөг, алданги тооцож нийт 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй,  үндсэн зээл 13,000,000 төгрөгийг хариуцагч төлснийг хасаж, хариуцагчаас зээлийн хүү 390,000 төгрөг, алдангид 6,500,000 төгрөг нийт 6,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,  232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.аас 6,890,000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас  257,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Э.ДУЛМАА