| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00015/И |
| Дугаар | 193/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 6 сард илгээлтээр Төв аймгийн *******ийн ахлагчтай гийн хэсэгт саальчнаар ажилласан. 1990 оныг дуустал хугацаанд Туяа нэгдэлдээ ажилласан. Тэтгэвэрт гарахын тулд ажилласан жилийн материалаа бүрдүүлсэн боловч архиваас гарахгүй байна. Иймд намайг 1984 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд д саальчнаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 1806 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1844 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, П.*******дулам, Б. нарын мэдүүлэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн архивын тасгийн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* нь д саальчнаар 1984 оны 6 сараас 1991 он хүртэл ажиллаж байсан болох нь 1984 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал ажлын хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг, гэрч Б.гийн … Б.******* нь 1984 оны 6 сард илгээлтээр Төв аймгийн *******ийн гийн хэсэгт саальчнаар ирж байсан. Гавьяат нэгдэлчин *******дуламын суурьт 2-3 охиныг саальчнаар дагалдуулж үнээ нэгдлээс өгсөн гэх мэдүүлэг, гэрч П.*******дуламын … Б.******* 1984 оны 6 сард зуны цагт Туяа нэгдлийн манай сууринд илгээлтээр миний удирдлаган дор саальчнаар ирж байсан. Манайх бригад гэж явдаг байсан. 1991 онд нэгдэл тарж Туяа нэртэй компани болж байсан. Б.******* тэр үед ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Төв аймгийн *******ийн баримтууд тус сумын Тамгын газрын архивт хадгалагдаж байсан байх ба тус архивын баримт шатаж үгүй болсон талаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас тодорхойлолт ирүүлсэн, Төв аймгийн болон Үндэсний төв архивт Туяа нэгдлийн баримтуудыг шилжүүлээгүй болохыг тодорхойлсон тодорхойлолтуудыг Төв аймгийн архивын тасаг, Үндэсний төв архиваас ирүүлсэн байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ыг д саальчнаар 1984 оны 6 сараас 1991 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч овогт *******ийн *******ыг д саальчнаар 1984 оны 6 сараас 1991 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА