Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, С.Ганбат нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ

Гуравдагч этгээд: Х ц сь

Нэхэмжлэлийн шаардлага:

-С дүүрэг, И******* н бага сийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 5 д сарын 25-ны өдрийн ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.

-******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

С дүүрэг, И******* н бага сийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 5 д сарын 25-ны өдрийн ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.

- ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр: Маргааны үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч С******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 д сарын 02-ны өдрийн А/******* д "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай" захирамжаар батлагдсан ΗΧΑΑΓ- дтай С дүүрэг, И******* 1 дүгээр бага сийн барилгын өргөтгөлийн ажил"-ын тендерийн сонгон шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2018 онд 05 д сарын 25-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ******* д Сийн барилгын өргөтгөл суудал барих ажлын гэрээг байгуулсан.

2.2. Гэрээний дагуу С******* ХХК нь зохих ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэн өгч, барилгыг бүхэлд нь хүлээн авч ашиглалтад оруулсан.

2.3. Захиалагч компани чанарын баталгааны хугацаанд олгогдоогүй, чанарын баталгааны хугацаа дууссанаар олгогдохоор нийт төлбөрийн 5 хувь болох 85,977,208 төгрөгийн барьцаа төлбөрт суутган авч үлдсэн. Гэтэл гэрээнд заасны дагуу нийт төлбөрөөс суутгасан 5 хувийг авах бүх нөхцөл, шаардлагыг хангасан боловч тодорхойгүй шалтгаанаар барьцаа төлбөрөө өгөөгүй.

2.4. Нэхэмжлэлийг шүүх 2022 оны 10 д сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/ д захирамжаар нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/Ш32022/ д шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024 оны 03 д сарын 22-ны өдөр “С дүүрэг, И******* бага сийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 5 д сарын 25-ны өдрийн ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, С дүүрэг, И******* бага сийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 5 д сарын 25-ны өдрийн ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:  

Манай С******* ХХК нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 д сарын 02-ны өдрийн А/******* д Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар батлагдсан ******* дтай “С дүүрэг, И******* 1 дүгээр бага сийн барилгын өргөтгөлийн ажил”-ын тендерийн сонгон шалгаруулалтад шалгарч, 2018 оны 05 д сарын 25-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ******* д "Сийн барилгын өргөтгөл, суудал /Улаанбаатар, С дүүрэг. И******* 1 дүгээр бага сь барих ажлын гэрээ”-г байгуулсан юм.

Гэрээт ажлын санхүүжилтийн талаар гэрээний 3-р зүйлд “нийт төлбөр 1,719,544,168 төгрөгөөс 2018 онд 755,200,000 төгрөг, үлдэгдэл 964,344,168 төгрөгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгоно” гэж тусгасан.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 д зүйлийн 45.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ” гэж, мөн гэрээний тусгай нөхцөлийн 45 д зүйлд “Барьцаа хөрөнгийн хувь нь 5% байна” гэж тус тус заажээ. Үүний дагуу захиалагч нь нийт олгох төлбөрийн 5 хувь болох 85,977.208 төгрөгийг барьцаа төлбөрт суутган авч үлдсэн байна.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 д зүйлийн 45.2-д "Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх болоод үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заажээ. Манай компани гэрээний дээрх заалтын дагуу нийт төлбөрөөс суутгасан 5%-ийг авах бүх нөхцөл, шаардлагыг хангасан хэр нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар барьцаа төлбөрөө авч чадаагүй байна.

Гэрээний 45 д зүйлийн 45.2 дах хэсэгт заасан барьцаа мөнгийг буцаан авах нөхцөлийг манай компанийн хувьд хангасан байна:

1. Гэрээний 4 дүгээр зүйлд “Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2018 оны 5 д сарын 25-ны өдөр эхэлж, 2019 оны 8 д сарын 27-ны өдөр ашиглалтад оруулна” гэж заасан бөгөөд Манай компани ажлыг заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өrсөн.

2. 2019 оны 8 д сарын 29-ний өдөр С дүүргийн 12 д х хүүхдийн хүчин чадалтай И******* 1 дүгээр бага сийн давхар нэмэх, өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурал хуралдаж барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан.

Өөрөөр хэлбэл улсын комиссын дүгнэлтээр барилгын ажлыг бүрэн дууссаныг мэдэгдэж байнгын ашиглалтад оруулах зөвшөөрөл өгснөөр хариуцагч талд Гэрээний 45.2-т заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг манай компанид төлөх үүрэг үүссэн. Дээрх төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Гэрээний 54 дүгээр зүйлийн 54.1-т “Гүйцэтгэгч гэрээний дагуу төлөгдөх ёстой гэж үзэж буй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж, чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежер зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, ... гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана" гэж.

Барилгын тухай хуулийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу холбогдох талуудыг байлцуулан 2021 оны 5 д сард сьд үзлэг хийсэн бөгөөд манай компанид тодорхой үүрэг даалгавар өгөгдөж зөрчлийг засаж арилгахаар тохиролцсон. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 д сарын 17-ны өдрийн 02-07-383/ д акт тавигдсан.

Бидний зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын актад тавигдсан бүх ажлыг хийж гүйцэтгэснээр гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж “С дүүргийн 13 д х, Ерөнхий боловсролын х ц сийн нэмэлт давхар барих ажил НХААГ-18/40010 ажлын барьцаа хөрөнгө суллах талаар хуралдаж барьцаанаас 10,000,000 төгрөгийг үлдээж үлдэгдэл хөрөнгийг суллахаар шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар буюу төслийн менежер зөрчлийг арилгаж барьцаа төлбөрийг суллахаар шийдвэр гаргасан хэр нь гэрээний 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үүргээ зөрчиж "зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана” гэж заасны дагуу барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

Хариуцагч барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг гаргахгүй байгаа шалтгаанаа Барилгын тухай хуулийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан. Тэгэхээр ашиглагчийн зөвшөөрөл шаардлагатай гэсэн хууль бус тайлбар тавьдаг. Барилгын тухай хуулийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно” гэж заасны дагуу манай компани зөрчлийг арилгаснаар уг хугацаа дуусгавар болсон. Хугацаа дуусгавар болсноор хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар аливаа этгээдээс ангид барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг дангаараа гаргах эрхтэй юм.

Нөгөөтээгүүр, тухайн барилгын ашиглагчийн төлөөлөгч захирал С.Энх- нь харьцааны доголдолтой бөгөөд хурлын тэмдэглэлийн дагуу гарын үсэг шаардлагатай байна гээд д уулзахаар "миний гарын үсгээр чи мөнгө авах юм уу? би зурахгүй...” гэх мэт ойлгомжгүй тайлбар тавьдаг. Мөн барилгатай холбоотой өөр асуудал байгаа юм уу? заагаад өг зөрчлийг арилгаад өгье гэхээр юу ч хэлэхгүй, зүгээр "өрөөнөөс гар..." мэтчилэн төрийн албан хаагчийн ёс зүйгүй, харьцааны соёлгүй, гарын үсгээрээ бидний төлбөр гаргуулах ажлыг боогдуулж байна.

Зүй нь хууль болон гэрээгээр захиалагчийн барьцааны төлбөр гаргах мэдэгдэлд тухайн сийн захирлын гарын үсэг огт шаардлагагүй бөгөөд хариуцагч хууль бус шаардлага тавьж барьцаа төлбөр гаргах мэдэгдлийг үндэслэлгүйгээр гаргахгүй байна.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д зааснаар ажил бүрэн дууссан талаар мэдэгдэл гаргаснаар барьцааны хөрөнгөний 50 хувийг өгөх талаар шийдвэрийг захиалагч гаргах учиртай боловч энэхүү барьцааны хөрөнгөө авахаар хандахад энэ талаар хариу өгөхгүйгээр чанарын баталгаат хугацаа дуусаагүй гэж огт хамааралгүй асуудлаар хариу өгч, холбогдох барьцааны хөрөнгийг чөлөөлөх талаар шийдвэр гаргахаас татгалзсан. Түүнчлэн баталгаат хугацаа дууссан боловч холбогдох барьцааны хөрөнгийг олгохгүй, хариуг өгөөгүй байна.

Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дор дурдсан заалтуудыг мөн зөрчиж байна.

-6.Худалдан авах ажиллагааны зарчим. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

-43.6.Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно.

-46.1.6.“гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах",

-46.1.7.“хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх".

Иймд дээрх үндэслэлээр ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах,

- ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, НΧΑΑΓ- дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч С******* ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Барилгын мэргэжлийн байгууллагууд, барилгын инженер хүмүүсийн хоорондын яриагаар энэ алдаа дутагдал гэдгийг хэлнэ. Түүнээс биш хэн нэгэн хүн шууд хагархай цоорхойг бидэнд наахыг зөвшөөрөхгүй. Бид барилга барихдаа 2 жилийн дараа ямар нэгэн хагарсан, гэмтсэн асуудал үүсвэл төлнө гэж зөвшөөрөхгүй биз дээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт би яагаад хандаад байгаа вэ гэхээр Х.А инженер гарын үсэг зурсан байгаа. Инженер, байгууллага хоорондоо гэрээтэй. Инженерийн хэллэгээр барилгын зургаа баримтлаад авторынхаа хяналт доор асуудлаа шийдээд барилгын норм, дүрэм, стандартыг бариулаад актаар баталгаажуулаад ажлаа дуусгасан байхад сийн захирлын мөнгөтэй болно гэсэн хүсэл сонирхлын дагуу би хохироод яваад байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт би яагаад гомдоод байгаа вэ гэхээр Х.цэцэг инженер гарын үсэг зурсан. Х.А инженер ажлаасаа гараад дараагийн инженерийг томилоод дахиад бид танай дээр гэрээтэй шүү дээ гэхээр Хөрөнгө оруулалтын газрын дарга Х сийн захирал хэл амтай бүтэхгүй авгай байдаг юм, бид тэд нартай оролцохгүй, та өөрөө учраа ол гээд явуулчхаж байгаа юм. Бодит утга дээрээ яасан бэ гэхээр яагаад энэ сьтай холбогдоод гомдоод байна гэхээр гэрээний хувьд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар С******* ХХК хоёр ажил хийх гэрээтэй. Манайх тендерт оролцоод хуулийн дагуу энэ ажлыг авсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хөрөнгө мөнгийг нь хуваарилж, хүлээж авах үүрэгтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар мөнгө олгохдоо манай журмын дагуу хэрэглэгчээс гарын үсэг аваад ир гэсэн юм. Би гарын үсгийг нь авах гэж очихдоо тэр хурлыг хийсэн. Тухайн үед захирал нь хурал хийхэд сайхан ааштай тэгэлгүй яах вэ гэж байсан боловч тамга даруулаад гарын үсэг зуруулна гэж маргааш нь очиход шал өөр хүн болоод яв, зайл гэж хөөсөн.

Манай компани 2016 онд энэ тендерт шалгарсан. 2019 оны 09 дүгээр сард барилгыг ашиглалтад оруулж өгсөн. Уг барилга нь өрөлгөн бүтэцтэй биш хуудсан бүтээцтэй. Барилгын гадна тал нь 7, 8 балл байдаг учраас газар баригдаж байгаа учраас хөнгөн хуйлмал материалаар ханыг нь төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл төмөр карказ, сэндвичэн дээвэртэй, 2м*1.40м хэмжээтэй хавтангуудаар ханыг нь хийсэн барилга. Тухайн үед Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын инженерт компанийнхаа зүгээс энэ барилга 1 жилийн дараа сууна яагаад гэвэл бүх хуудсан материалуудад ан цав гарна. Мөн дээвэр нь хуучин байсан учраас суугаад хагарал үүснэ. 1 жилийн дараа чанарын баталгааны мөнгийг суутгуулахаас өмнө би өөрийн зардлаар их засвар хийнэ. Харин дараа нь мөнгө авна шүү гэж тухайн үедээ тохиролцсон. 2021 оны 10 д сар болох ковид-19 өвчний хямралын үед бараа материал байхгүй, ажилчин байхгүй, гарах хөдөлгөөн хориотой байсан. Ковидын хөл хорионы үеэр уг сьд засвар оруулсан. Би нэг алдаа гаргачихсан юм. Энэ нь юу вэ гэхээр бүхэл бүтэн 1000 гаруй м.кв шал нь хуучин хулдаасан шал байсан. Өнгө нь муухай байна сольж өг гэхээр нь би солиод өгсөн. Зөвхөн шалан дээр 40 гаруй сая төгрөг гарч байгаа юм. Бүх ханыг дахиад замаск татаж, дахин будсан. Бүх таазыг дахин янзалсан. 1 инженерийн удирдлагаар 20 гаруй ажилчид 1 сарын хугацаанд уг ажлуудыг хийж дуусгасан. Инженер залууг хийсэн ажлаа актлуулаад гарын үсгийг нь аваад гараад ир гэж захирал руу 2 удаа оруулсан. Гэтэл захирал нохой, гахай зайл та нартай харьцахгүй гэж хөөдөг. Яагаад та ингээд байгаа юм бэ гэхэд сийн захирал барьцаа мөнгийг чи авахгүй, би авна гэж хэлсэн. Манайх, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээтэй. Хариуцагч гэрээ дуусгавар болсон бол автоматаар манайд барьцаа хөрөнгө чөлөөлж өгөх ёстой байсан мөнгийг Х сиас гарын үсэг авах ёстой гэж гаргаж өгөхгүй байгаа юм.

Би маш их гомдолтой байна. Барилгачид болон барилгын инженер ямар нэгэн мэдлэгийн үүдэн дээр харилцаа үүсэх ёстой. Гуравдагч этгээд шал цөмөрдөг гэж тайлбарлаж байна. Энэ яагаад цөмөрдөг гэхээр барилгын дээвэр дээр нэмж барилга барьсан. Ханыг өшиглөхөөр цөмөрнө. Тавцанг дэвсэхээр хугарна. Энэ миний буруу биш. Үүнийг засаж болно. Гэхдээ энэ сь миний зассан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. 09 дүгээр сарын 25-ны өдөр плита хуурсан гэж байгаа юм. Сийн манаач надад 09 дүгээр сарын 24-ний өдөр захирал 6 плита хуулаадах гээд хуулуулсан гэж хэлсэн. Яагаад гэвэл танайх шүүхээр явж байгаа юм биш үү. Маргааш шалгалтын хүн ирнэ гэсэн тул плитаг хуулсан гэж хэлсэн. Энэ сийн захирал бодит байдал дээр маш субьектив хүн. Зүгээр уулзах гэж очсон хүнийг цагдаа дууддаг.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

С******* ХХК нь 2018 оны 5 д сарын 25-ны өдөр хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа гуравдагч этгээд болох Х сийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхээр тохиролцсон. Гэрээний дагуу С******* ХХК нь ажлыг хугацаандаа бүрэн хийж дуусгасан. 2019 оны 8 д сарын 26-ны өдөр зохиогчийн хяналт хийж, ерөнхий дүгнэлт гараад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын комиссын дүгнэлт гарч барилгыг ашиглалтад оруулсан. Үүнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд чанарын баталгаа суутгасан төлбөр өгөхгүй байгаа маргаан үүсээд байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагаа яагаад 2 хувааж гаргаад байгаа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 45.1, 45.2-т ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийн үндэслэл нь суутгасан үнийн дүнгийн 50%-ийг гүйцэтгэгч төлөх бөгөөд үлдсэн хэсгийн чанарын баталгаат хугацаа дууссаны дараа зөрчил гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө гэсэн зохицуулалт байгаа. Бид 2019 онд барилга байгууламжийг ашиглалтад оруулаад дуусгавар болсон. Гэрээний 45.2-т заасны дагуу барьцаанд суутгасан төлбөрийн 50%-ийг авъя гэхэд өгөхгүй байгаа. Хамгийн сүүлд энэ агуулгаар 2022 онд нэхэмжлэл гаргах үедээ 10 д сарын 09-ний өдөр хандахад өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн. Учир нь танай компанийн хийсэн ажил доголдолтой байна гэдэг зүйл хэлдэг. Бидний хувьд доголдолтой ажил хийгээгүй.

Нт бид ажлаа дуусгасан байхад яагаад суутгасан төлбөрийн 50%-ийг өгөхгүй байгаа юм гэдэг маргаан үүссэн.

Хоёрдт, доголдолтой холбоотой асуудал байгаа. Бид доголдолтой холбоотой ажлыг мөн хийж дуусгасан. Үүний дагуу 50% төлбөрийг өгөх ёстой гэдэг агуулгаар маргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад үндэслэлээ 2 хувааж тайлбарлахад нт, ажил дууссан талаар мэдэгдэл гарах үед суутгасан төлбөрийн 50%-ийг авах ёстой. Ажил дууссан гэдэг нь яаж нотлогдох вэ гэхээр хэргийн материалд авагдсан ажил дууссаны дараа 2019 оны 08 д сарын 06-ны өдөр зохиогчийн хяналт хийсэн. Энэ нь зураг төслийн компани, хөрөнгө оруулалтын компани, С******* ХХК нар нь 3 талаасаа акт үйлдээд ажил дууссан гэж хүлээж авсан.

Гуравдт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн улсын комиссын актаар ажил дууссан гэж хүлээж авсан. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч, гуравдагч этгээдүүд сууж байгаад үйлдсэн хурлын тэмдэглэл байгаа. Хурлын тэмдэглэл дээр С******* ХХК нь ажлаа бүрэн хийж дуусгасан, доголдолтой холбоотойгоор 10 сая төгрөгийн асуудал байгаа. Энэ 10 сая төгрөгийг суутган авч үлдэгдэл чанарын баталгааны мөнгийг гаргаж өгье гэж тохиролцсон.

Дөрөвдүгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 02 д сарын 06-ны өдрийн д албан бичиг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт С******* ХХК ажлаа бүрэн хийж дуусгасан юм уу, зөрчил, доголдол байгаа юм уу, байгаа бол хэдэн төгрөгийн ажил үлдсэн байгаа юм, үүнийг тодруулж өгөөч гэсэн албан бичиг явсан. Уг албан бичгийн хариуд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2023 оны 02 д сарын 16-ны өдрийн д албан бичгээр Улсын комисс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлыг хүлээн авсан. Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр барилгыг бүртгүүлэн хүлээлгэн өгсөн. Харин чанарын баталгааны хугацаанд гарсан зөрчлүүдийг манай байгууллагаас албан шаардлага хүргүүлэн тодорхой ажлуудыг гүйцэтгүүлсэн талаар бичиг ирсэн байдаг. Мөн хэргийн материалд авагдсан хариуцагчийн тайлбар болон өмнөх шүүх хуралдаануудад хэлсэн тайлбаруудыг харахад огт маргаан байхгүй. Ажлыг бүрэн хүлээж авсан гэдэг хэр нь яагаад суутгуулсан байгаа 50%-ийн төлбөрийг гэрээний дагуу гаргаж өгөхгүй байгаа юм гэхээр огт хариу өгдөггүй. Тиймээс энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын хоёрд үндэслэл нь гэрээний заалтын дагуу чанарын баталгаат хугацааг Барилгын тухай хуульд заасны дагуу дуусгавар болсны дараа үлдэгдэл 50%-ийг гаргаж өгнө гэх зохицуулалт байгаа. Чанарын баталгааны хугацаа дууссан. Өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. 2023 онд доголдолтой байна. Цонх хагарсан гэдэг зүйлийг шүүхэд албан бичгээр ирүүлсэн байдаг. Гэтэл чанарын баталгааны хугацаа 4 жил өнгөрсөн. Доголдолтой гэж байгаа нь жишээ нь Барилгын тухай хуульд заасан доголдлууд бол биш байгаа юм. Жишээлбэл цонхны тавцан хагарсан, 4 цонхны шил хагарсан гэх мэт ашиглалтай холбоотой асуудлуудыг яриад байдаг. Энэ асуудлаар хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгч нар сууж байгаад ярилцсан. Үүнтэй холбоотой хурлын тэмдэглэл гарч гарын үсэг зурсан. Уг хурлаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн барьцаа хөрөнгийг суллах талаар хурлын тэмдэглэл гарсан. Хуралд Х сийн захирал, С******* ХХК-ийн захирал болох Г.Б, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер оролцсон. Дээврийн будагтай холбоотой 10 сая төгрөгийн ажил байна, үүнийг давхарлаж будах 10 сая төгрөгийг үлдээгээд үлдсэн мөнгийг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж харилцан тохиролцоод хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл мэдэгдэл гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 06 д сарын 17-ны өдөр тоот албан шаардлагаар доголдлыг засаж залруул гэдэг зүйл яригдсан. Үүнтэй холбоотой ажлыг хийж, хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс эдгээрийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Гэрээний 45.2-т заасны дагуу дууссан ажлын тухайн мэдэгдлийг төслийн менежер гаргаж байж барьцаа мөнгөний 50 хувийг авах ёстой. Энэ төслийн менежер гэж хэн гэдгийг гэрээн дээр заасан байгаа. Гэрээний тусгай нөхцөлийн 1.1-д төслийн менежер гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлнэ гэж заасан байгаа юм. Гэрээний 45.2-т заасны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар мэдэгдэл гарч байж бид барьцаа мөнгөө авах болоод байгаа юм. Ажил бүрэн 2019 онд дууссан. Үүнийг харилцан хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл мэдэгдэл гараагүй байгаа. Доголдолтой холбоотой хугацаа нь дууссан. Гэрээний 52, 53 д зүйлүүдэд ажил дууссан гэдэг ойлголтыг зохицуулсан. Мөн зөрчил, доголдлоо арилгасан юм уу, арилгаагүй юм уу гэдэг асуудал яригдаад байгаа. Хэргийн материалд 2021 оны 06 д сарын 17-ны өдрийн дтай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зөрчил арилгасан баримтууд авагдсан байгаа. Ажил дууссан гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн гурван талаас хийсэн гарын үсэг зурсан хурлын тэмдэг байгаа. Энэ асуудлыг тодруулахаас Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 02 д сарын 06-ны өдөр шүүгчийн захирамж гарч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хариу албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Т******* нь гарын үсэг зурж, тамга дарсан байсан. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Ажил дууссан чанарын баталгаатай холбоотой гарсан доголдлуудыг тодорхой хэмжээнд хийсэн гэсэн бичиг ирсэн. Тиймээс эдгээр баримтуудаар нотлогдож байгаа. Гуравдагч этгээдийн тайлбарлаад байгаа хөөн хэлэлцэх хугацаа, захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн, биш гэдэг асуудлуудыг баримтууд хэргийн материалд хангалттай авагдсан. Өмнөх шүүх хуралдааны явцад ч энэ талаар хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн. Энэ маргаантай холбоотой асуудлаар улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Эдгээр үндэслэлүүдээр мэдэгдэл гаргахыг даалгаж өгнө үү.” гэв.

3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-т заасны дагуу шийдвэр гаргах ёстой байсан. Эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа. Ажил дууссанаар гарах ёстой байсан мэдэгдэл гэдэг дээр ажил дууссантай маргаагүй юм байна. Мэдэгдэл гаргах ажиллагаа хийгдээгүй. Мэдэгдлийн талаар гэрээний ерөнхий нөхцөлийн 52.1, 52.3-т заасан. Гэрээ бол тендерийн баримт бичгийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулагдсан. Зөрчил дутагдал байгаа гэж яриад байгаа болохоор манай компанийн захирал гомдоод байгаа. Ашиглагчийн гарын үсэг авч барьцаалагдсан мөнгө чөлөөлөгдөнө гэвэл энэ хэзээ ч чөлөөлөгдөхгүй. Гэрээ болон Барилгын тухай хууль, Тендерийн хуулиар ч бай захиалагчид эрх хэмжээ байгаа. Зөрчил арилахгүй бол яах вэ гэдэг асуудал ч гэрээний ерөнхий нөхцөлийн 33.1-д заасан байгаа. Захиалагчийн төслийн инженер мэдэгдлийг гаргах эрх үүрэг нь байгаа. Зөрчил арилахгүй бол гэрээний ерөнхий нөхцөлийн 33.1-д заасны дагуу мөн адил мэдэгдэл дээр үнийн дүнгийн хэдэн хувь нь болохгүй байна гэж мэдэгдлээ гаргаад энэ асуудлыг захиалагч болон хариуцагч шийдэх ёстой байсан. Гэтэл эс үйлдэхүй гаргасаар байгаад өнөөдөр ашиглагч, барилга барьсан байгууламж хоёрын хооронд маргаан үүсээд байгаа юм. Хамгийн гомдолтой байгаа зүйл нь нэхэмжлэгч болоод байна. Хуулийн дагуу хийгдэх ёстой байсан ажиллагаа шийдвэрүүдээ гаргаагүй. Инженерүүдээ ажиллуулаагүй энэ эс үйлдэхүйтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр мэдэгдлүүд гарсан бол мэдэгдлүүд ямар байдлаар гарах ёстой вэ гэвэл барьцааны мөнгийг буцаан гаргуулах агуулгаар гарах ёстой. Тиймээс энэ эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоод барьцаа мөнгийг гаргахыг даалгах шаардлага гараад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сийн барилгын өргөтгөл, суудал Улаанбаатар хот, С дүүрэг, И******* 1 дүгээр бага сь барих ажлын гэрээг С******* ХХК-тай байгуулсан. Гэрээт ажил хийгдэж 2019 онд байнгын ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан байна. Тус гэрээт ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн байна. Барилгын тухай хуулийн 14.3, 14,6-д заасны дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийн хийсэн ажилд зөрчил илэрч ашиглагч байгууллагаас гомдол ирүүлсэн. Зөрчлийг арилгуулах тухай албан тоотыг тухай бүр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч С******* ХХК зөрчлийг арилгаагүй байна. Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа сийн барилгын өргөтгөл суудал С дүүргийн 1 дүгээр бага сийн ажил дээр маргаагүй. Ажил хийгдээд, комиссын акт баталгаажаад 2019 оны 08 д сарын 28-ны өдрийн даар С******* ХХК чанарын баталгаа гаргаж байгаа. Чанарын баталгааны 5% буюу 82 сая төгрөг дээр нэхэмжлэгчийн маргаан өрнөж байна гэж ойлгож байна. Энэ 5%-ийг ямар зохицуулалтаар ажил гүйцэтгэх гэрээнээс суутгаж аваад байгаа гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 д зүйлийн 42.5-д бараа ажил үйлчилгээ чанарын баталгаа болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10%-ийг авч болно. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д мөн зүгшрүүлэх тохируулахын дараа хугацаа дууссанаас хойш барилга байгууламжид ямар нэгэн зөрчил доголдол гарах юм бол 5%-ийг авч болно. Энэ зохицуулалтын дагуу ажил гүйцэтгэх гэрээнээс 5%-ийг суутгасан байгаа. Чанарын баталгааны хугацаанд хийсэн ажилд гологдол гараад байна гэж сиас албан бичгүүд тухай бүрд хүргүүлж байсан. Энэ талаар С******* ХХК зөрчлөө арилгаач гэж мэдэгдэж байсан. Зөрчлийг арилгуулахад хэдэн төгрөг орох вэ, барьцаа хөрөнгөөс уг мөнгийг суутгаж аваад үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг агуулгаар хэлсэн боловч өнөөдрийг хүртэл засаж залруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн барьцаа хөрөнгө суллая гэж 2022 оны 01 дүгээр сард хуралдсан гэж яриад байгаа. Хуралдахдаа тодорхой хэмжээний зөрчил гологдол байна 10 сая төгрөг үлдээе гэдэг зүйлийг бол ярьсан байдаг. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгө болох 82 сая төгрөгөөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлмээр байна. Бичгээр хандсан зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэсэн албан бичгийг хавсаргаад өгсөн байсан. Өмнө нь бол бичгээр ямар нэгэн зүйл өгөөд хариу авъя гэсэн зүйл байгаагүй. Энэ 82 сая төгрөг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байхгүй. Төрийн сангийн дансанд маргаад байгаа 82 сая төгрөг нь байгаа. Энэ 82 сая төгрөгийг ямар тохиолдолд өгөх вэ гэхээр ашиглагч болох Х сь ямар нэгэн зөрчил, гэмтэл байхгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд өгөх боломжтой. Харин зөрчил, гэмтэл байгаа учраас олгохгүй байгаа. Энэ зөрчил, гэмтлээ засварлах юм бол барьцаа төлбөрийг өгнө л гэдэг асуудал байгаа юм.

Засгийн газрын 278 д тогтоолд захиалагчийг төлөөлж захиалагчийн техник технологийн хяналтыг гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллага нь барилга байгууламжид зөрчил гарсан бол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдал илэрсэн бол холбогдох мэдээллийг эрх бүхий улсын байцаагчид хүргүүлнэ. Үүний дагуу зөрчил гомдол байна гэж гомдол хүргүүлээд 2021 оны 06 д сарын 17-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч албан шаардлага гаргасан. Үүний дагуу зөрчлүүдээ огт арилгаагүй. Хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөөд явж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцаа хөрөнгийн мөнгө гүйцэтгэгч компани буюу С******* ХХК-д очихгүй бол сийн захиралд очно гэдэг зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Уг барьцаа хөрөнгө улсын дансанд байдаг учраас хувь хүний дансанд шилжих ямар ч боломжгүй.” гэв.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон тодруулсан шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь С******* ХХК-тай 2018 оны 5 д сарын 25-ны өдөр ******* дтай гэрээ байгуулж, гуравдагч этгээдээр татагдсан С дүүрэг, Х 1 дүгээр бага сийн өргөтгөлийн 3 д давхар, суудлыг хийх ажлыг 2019 оны 8 д сарын 27-ны өдөр дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

Улмаар гэрээнд заасан ажил хийгдэж 2019 оны 10 д сард ашиглалтад өгч, байнгын ашиглалтад оруулах улсын комиссын акт баталгаажсанаар манай сь сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Гэтэл барилгын ажил нь стандартын түвшинд хийгдээгүй, чанаргүй материалаар хийгдсэн учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 д сарын 17-ны өдрийн 02-07-383/ тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг нэхэмжлэгч С******* ХХК-д хүргүүлсэн. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хийгдээгүй үлдсэн ажлыг гүйцээх тухай албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.

Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн өргөтгөлийн байранд бага анги сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба 98 цонхны 33 цонхноос зуны улиралд бны ус орох, өвөл салхи их орж дулаан алдалт ихтэй, цонх нь цуурч хагарсан, шалны паркет хууларч хөндийрсөн, хана таазны эмульс нь ховхорч унасан, цуурч зай их гарсан, ариун цэврийн суултуур болон угаалтуур сийн өмнөх боловсролын MNS 6558:2015 стандартын 5.4.8-д заасан 4-5 настай хүүхдэд зориулагдсан нь 6-8 настай хүүхдийн зориулалтын бус, цэцэрлэгийн насны хүүхдийн суултуур угаалтуурууд тавьсан байдаг. Үндсэн барилгын 2 давхрын агааржуулалтын системийг тагласан тул агаар сэлгэлт байхгүй, бохирын үнэр ихтэй, сиар эвгүй үнэр үнэртдэг зэрэг нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа д зүйлд заасан Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх суурь эрх ноцтой зөрчигдөж байгаа юм.

Иймээс Х ц сийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А д тушаалаар С******* ХХК-ийн хийсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн шийдвэрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 6 д сарын 17-ны өдрийн 02-07-383/ тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг гүйцэтгэж дуусган ажлын хэсэг хүлээж авсны дараа дахин барьцаа хөрөнгө чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэнэ гэж шийдсэн болно.

Дээрх зөрчил дутагдал нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна" гэж мөн хуулийн 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэж тус тус заасан чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад илэрсэн болно.

... С******* ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан ******* дтай гэрээ нь захиргааны гэрээний шинжийг агуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний шаардах эрхийн үндэслэл нь гэрээний эрх зүйн харилцаа буюу гэрээний үр дүн, гүйцэтгэсэн ажил, барьцаа төлбөрийн асуудал байх ба нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр шаардах эрхээ тодорхойлоогүй, гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Ажил гүйцэтгэх гэрээ /Иргэний хуулийн гучин н бүлэг/-ээс үүссэн, гэрээний ерөнхий нөхцөлийн 32, 45, 51 дүгээр зүйлд зааснаар гэрээний нэг тал болох гүйцэтгэгч нь гэрээний нөгөө тал болох захиалагчаас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр маргасан, харин гэрээний нөгөө тал нь гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, зөрчил гологдлоо арилгаагүй гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 д бүлэгт заасан “Захиргааны гэрээ”-ний агуулгаар маргаагүй байна. Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон С******* ХХК нарын 2018 оны 5 д сарын 25-ны өдөр байгуулагдсан ******* гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Нөгөө талаас Захиалагч /Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар/ нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан Тус гэрээнд “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл”-ийг хэн хэзээ хэрхэн гаргахын зохицуулсан зохицуулалт нь гэрээний Ерөнхий нөхцөлийн Д хэсгийн 52-т Ажил дуусгах гээд 52.1-т “Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана.” гэж зааснаас үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээгээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэгч нь тухайн ажлыг гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн, ажлыг гүйцэтгэж дууссан эсэхэд үнэлэлт дүгнэлтээ өгч, дууссан гэж үзвэл тухайн мэдэгдлийг гаргах эрх нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байна.

Мөн тус гэрээнд гэрээний Ерөнхий нөхцөлийн А хэсгийн 1-д нэр томьёо хэсэгт "Зөрчил гологдол гэж зураг төсөл, техникийн тодорхойлолтыг зөрчсөн, чанарын гологдол гаргасан буюу ажлын гэрээнд заасны дагуу хийгдээгүй ажлыг хэлнэ" гэж "Зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гэж гүйцэтгэгч зөрчил гологдлыг арилгасныг үндэслэн төслийн менежерийн гаргасан баталгааг хэлнэ" гэж тус тус тодорхойлсон. Харин "Зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай мэдэгдэл"-ийг хэн хэзээ хэрхэн гаргахын зохицуулсан зохицуулалт нь гэрээний Ерөнхий нөхцөлийн В хэсгийн 32-т Зөрчил гологдол арилгах гээд 32.1-т "Төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана" гэж зааснаар тухайн мэдэгдлийг гаргах эрх нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "...барьцаа хөрөнгөө авахаар хандахад чанарын баталгаат хугацаа дуусаагүй гэж огт хамааралгүй асуудлаар хариу өгч, барьцаа хөрөнгийг чөлөөлөх талаар шийдвэр гаргахаас татгалзсан" гэж дурдсанаас үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээгээр олгосон эрхийн хүрээнд зохих хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан эс үйлдэхүй байхгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан асуудал нь С******* ХХК-ийн нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулахыг шаардаагүй, гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан, нэхэмжлэлээр шаардаж буй "Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл", "Зөрчил гологдлыг гүйцэтгэгч бүрэн арилгасан тухай мэдэгдэл", "барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид олгох талаар гаргах шийдвэр" нь захиргааны акт биш бусад шийдвэр, үйл ажиллагаа байна. Мөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад захиргааны актыг гаргуулахад өргөдөл, хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байхгүй тул эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.

Түүнчлэн С******* ХХК-ийн гүйцэтгэсэн өргөтгөлийн барлигийн ашиглагчийн хувьд барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил доголдол гарч эхэлсэн. Барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил доголдол гарч эхэлснээр мэргэжлийн хяналтын газарт хандсан. Улмаар мэргэжлийн хяналтын байцаагчийн "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага 2021 оны 06 д сарын 17-ны өдөр гарсан байдаг ч тухайн зөрчлүүдийг арилгаагүй.

Барьцаа төлбөр болох 85,977,208 төгрөгийг хэн нэгэн этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс суллаж өгөхгүй байгаа биш бөгөөд гол нь тус өргөтгөлийн барилга нь чанар муутай, 2 хүүхэд ноцолдоход нурж унадаг, гипсэн ханатай, гипсэн хана нь нурж унахаар шилэн хөвөн гарч ирдэг, барилын норм стандартын шаардлагад нийцээгүй нь сурагчийн цаашлаад багш, ажилчдын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Тухайлбал байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар хөдлөлт, хүчтэй сархи салхилахад нурах, агааржуулалтын систем хаагдсан болон хана тааз нурах цөмөрч бусдын эрүүл мэнд хохирох асуудал гарах эрсдэл дунд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн өргөтгөлийн байранд бага анги /1-5 д анги/ сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба 98 цонхны 33 цонхноос зуны улиралд бны ус орох, өвөл салхи их орж дулаан алдалт ихтэй, цонх нь цуурч хагарсан, шалны паркет хууларч хөндийрсөн, хана таазны эмульс нь ховхорч унасан, цуурч зай их гарсан, ариун цэврийн суултуур болон угаалтуур сийн өмнөх боловсролын MNS 6558:2015 стандартын 5.4.8-д заасан 4-5 настай хүүхдэд зориулагдсан нь 6-8 настай хүүхдийн зориулалтын бус, цэцэрлэгийн насны хүүхдийн суултуур угаалтуурууд тавьсан байдаг. Үндсэн барилгын 2 давхрын агааржуулалтын системийг тагласан тул агаар сэлгэлт байхгүй, бохирын үнэр ихтэй, сиар эвгүй үнэр үнэртдэг, агааргүй бүгчим байдгаас болж сурагчид ухаан алдаж унадаг зэрэг нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа.

Иймд тухайн гэрээний гүйцэтгэлтэй асуудал нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн маргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны шүүхээр шийдэгдэх маргаан биш гэж үзэж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагаа дурдахдаа улсын комисс хүлээж авсан актаар ажил бүрэн дууссан гэж тодорхойлоод байх шиг байна. Акт нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 10 д сарын 28-ны өдөр гардаг. Үнэхээр актаар ажил бүрэн дууссан гэж үзээд байгаа бол эс үйлдэхүйтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм болов уу гэж гуравдагч этгээдийн зүгээс харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т шаардагдах захиргааны актыг гаргуулахыг даалгах гэж байгаа юм. Шаардагдах захиргааны акт гэдгээ өөрсдөө юу гэж тодорхойлоод байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл барьцаа 50% болох 42,988,600 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгуулах гэж шаардлага гаргаад байгаа юм. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Хоёрд шаардлагын хүрээнд зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гэж байгаа юм. Мөн адил зөрчил гологдол бүрэн гүйцэт арилгасан тухай мэдэгдэл гэдгийг хэн хэрхэн, яаж, хэзээ гаргах талаар зохицуулсан зохицуулалтаа нэхэмжлэгч тал өөрсдөө сайн ойлгохгүй байгаа юм болов уу гэж үзэж байна. Үндэслээд байгаа гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-т гүйцэтгэгч гологдлыг арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэнэ гэж заасан. Төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн зөрчил гологдлыг бүрэн гүйцэт арилгасан тухай мэдэгдэл гаргаад байгаа. Гэтэл төслийн менежерийн тухай мэдэгдэл гараагүй. Өөрөөр хэлбэл бодитоор зөрчил гологдлоо арилгадаггүй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасан шаардагдах захиргааны акт гээд байгаа нь юуг хэлээд байгаа нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Мөн зөрчил гологдолтой холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүх шийдвэрлээд явж байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ нь Захиргааны гэрээний шинжийг агуулж байгаа боловч тухайн гэрээ нь улсын комиссын акт хүлээж авснаар дуусгавар болсон. Комиссын акт гарснаас хойших үйл ажиллагаа буюу гэрээ дуусгавар болсноос хойших үйл ажиллагаа барьцаа төлбөр өгөх үү, өгөхгүй юу, энэ үнэхээр чанарын баталгааны хугацаа дуусаагүй байх үед зөрчил гологдол гарсан уу, зөрчил гологдлоо арилгасан уу, үгүй юу гэдгийг Иргэний хэргийн шүүх гэрээний дуусгавар болсон харилцаан дээр маргаад байгаа зөрчил гологдлын асуудлыг Иргэний шүүх шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мөн эс үйлдэхүй гэж яг юуг тодорхойлоод байгаа гэдгийг сайн дурдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хүртэл тайлбарлахдаа дурдсангүй. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Барьцаа төлбөрийг ямар тохиолдол суллах вэ гэхээр зөрчил доголдол бүрэн арилсан үед суллана. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй. Хариуцагч болон улсын байцаагчаас акт тавихад зөрчил арилаагүй, доголтой байна гэдэг дүгнэлтийг гаргаад байдаг. Гэтэл энэ доголдол, зөрчлөө огт арилгадаггүй. Манай эрх ашиг зөвхөн энэ сийн захирал болон менежерийн эрх ашиг биш, энэ сьд суралцаж байгаа сурагч болон багш ажилчдын эрүүл аюулгүй орчинд сурч, ажиллах эрх ашиг. Нэг үгээр хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьсан зүйлсээс дүгнэвэл хичээл дээрээ муу авсан оюутан шүүх дээр орж ирээд онц болгохыг даалга гэж байгаа юм шиг агуулгатай зүйл яриад байна. Үнэхээр зөрчил гологдол байсан уу, үгүй юу гэдгийг эрх бүхий албан тушаалтан буюу тусгай мэдлэгтэй шинжээч нь Иргэний шүүх дээр зөрчил гологдол байгаа эсэхийг нь дүгнээд барьцаа төлбөрийг суллах эсэх асуудлыг Иргэний хэргийн шүүх шийднэ. Мөн гурван талаас байлцаад гарын үсэг зурсан хурлын тэмдэглэл гэж яриад байгаа. Гуравдагч этгээд Х сийн зүгээс огт гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл зөрчил гологдол одоо хүртэл байгаа. Эрх бүхий албан тушаалтнуудын актад дурдаад байгаа зөрчил гологдол үнэхээр арилаагүй байгаа учраас гарын үсгээ огт зураагүй гэдгийг тодруулж хэлье. Мөн маргаан бүхий яг энэ тохиолдолтой адил хэргийг улсын дээд шүүхээс харьяалал тогтоолгосон гэж хэлж байна. Хэрэг маргаан бүр өөр өөр. Улсын дээд шүүхээс хэргийн харьяаллыг тогтоохдоо зөвхөн тухайн маргаан дээр л тогтоож байгаа. Түүнээс биш жишиг болгож үүнийг ашиглаарай гэдэг үүднээс тогтоодоггүй. Энэ хэргийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацааны талаар хангалттай дүгнэсэн нь хэргийн материал бүрэн авагдаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дахин тодруул гэж хянуул хэсэгт маш тодорхой бичсэн байгааг дурдъя.

Мөн ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг захиргааны акт гэж үзээд байх шиг байна. Захиргааны актын эрх зүйн үр дагавар шууд бус гадагш чиглэсэн гэдэг энэ шинжийг бүрэн гүйцэт хангахгүй гэж үзэж байна. Мөн нөгөө талаас шууд хариуцагч зөрчил гологдол арилгасан тухай мэдэгдлийг гаргах боломжгүй. Яагаад гэвэл зөрчил гологдлыг арилгасан тухай мэдэгдлийг гаргахдаа үнэхээр зөрчил гологдол нь арилсан гэж үзвэл гаргахаар гэрээний ерөнхий нөхцөлийн а хэсгийн 1-д нэр томьёоны хэсэг дээр зөрчил гологдлыг арилгасан тухай мэдэгдлийг хэзээ, хэрхэн гаргах вэ гэдгийг маш тодорхой заасан. Ажил бүрэн дууссан мэдэгдлийг улсын комиссын акт гарч, улсын комисс хүлээж аваад акт үйлдсэнээр ажил бүрэн дууссан гэдэгтэй маргаагүй байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаад байна. Энэ эс үйлдэхүйтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм биш үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа анх гаргасан огноо нь бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

5.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн барилга нь 2019 оны намар ашиглалтад орсон. Гэтэл Ковид 19 цар тахлаас болоод сь, цэцэрлэг хичээллээгүй. 2021 оны хагас жилээс хичээллэж эхэлсэн. Сургалтын үйл ажиллагаа эхлэнгүүт эвдрэл, гэмтэл гарсан. 2021 онд миний санаж байгаагаар шалны хулдаасыг сольсон. Хана янзлаагүй. 5000 гаруй хүүхдүүдийн эцэг эх дотор барилгын инженер эцэг эхчүүд байгаа. Энэ эцэг эхчүүд хараад гайхаж байгаа юм. Сийн орчинд яагаад шилэн хөвөнгөөр доторлогоо хийдэг юм. Таазны гипсэн хавтанг яагаад хананд хийдэг юм. Эсрэгээрээ эцэг эхчүүд бидэнд гомдол гаргаад байгаа. Анги дотор халаалтын шугам явсан хэсэг хүртэл хөндий. Хүүхдүүд гүйхэд цөмөрч ордог. Мөн хананд тохой хүрэхэд гипсэн хавтан нь цөмөрдөг. Эдгээр асуудлууд арилаагүй. Эдгээр гэмтлийг ангийн багш, эцэг эхчүүд бага багаар нөхөж янзалдаг. Цонх хагарсан гэдэг нь ашиглалтаас болж хагараагүй. Өглөө хүүхдүүд орж ирэхэд л цуурсан байдаг. Манай сь хүүхэд, багш, ажилчдын эрх ашгийн үүднээс зөрчилтэй байгаа гологдлыг л арилгах хүсэлтэй байгаа. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч, хүмүүжих ёстой. Гэтэл шинээр барьсан өргөтгөл нь шаардлага хангахгүй байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С дүүрэг, И******* н бага сийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэх тухай 2018 оны 5 д сарын 25-ны өдрийн ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, ******* дтай Гэрээний дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.

- ******* дтай Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасны дагуу барьцаа хөрөнгийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

2.1. Гэрээт ажлын санхүүжилтийн талаар гэрээний 3-р зүйлд “нийт төлбөр 1,719,544,168 төгрөгөөс 2018 онд 755,200,000 төгрөг, үлдэгдэл 964,344,168 төгрөгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгоно” гэж тусгасан.

2.2. Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 д зүйлийн 45.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ” гэж, мөн гэрээний тусгай нөхцөлийн 45 д зүйлд “Барьцаа хөрөнгийн хувь нь 5% байна” гэж тус тус заасны дагуу захиалагч нь нийт олгох төлбөрийн 5 хувь болох 85,977.208 төгрөгийг барьцаа төлбөрт суутган авч үлдсэн.

2.3. Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 д зүйлийн 45.2-д заасны дагуу манай компани нийт төлбөрөөс суутгасан 5%-ийг авах бүх нөхцөл, шаардлагыг хангасан хэр нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар барьцаа төлбөрөө авч чадаагүй.

2.4. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар буюу төслийн менежер зөрчлийг арилгаж барьцаа төлбөрийг суллахаар шийдвэр гаргасан хэр нь гэрээний 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үүргээ зөрчиж, ... барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 д сарын 02-ны өдрийн А/******* д захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх ... нийслэлийн боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан.  /1х.х-179/

3.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 03 д сарын 09-ний өдрийн А дүгээр тушаалаар “... Боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний ...ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хг” баталсан байна. /1х.х-177/

3.2.Улмаар С******* ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2018 оны 03 д сарын 14-ний өдөр зарласан ******* дтай Сийн барилгын өргөтгөл, суудал /Улаанбаатар, С дүүрэг, И******* 1 дүгээр бага сь/” барих ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарчээ.

3.3. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч С******* ХХК нарын хооронд нийт 1,719,544,168.00 төгрөгийн үнийн дүнтэй, “Сийн барилгын өргөтгөл, суудал /Улаанбаатар, С дүүрэг, И******* 1 дүгээр баг сь/ барих ажлын ******* д гэрээ 2018 оны 05 д сарын 25-ны өдөр байгуулагдсан байна. /1х.х 173-174/

4. Сийн барилгын өргөтгөл, суудал /Улаанбаатар, С дүүрэг/, И******* 1 дүгээр бага сийн ажилд зохиогчийн хяналт хийсэн 2019 оны 8 д сарын 26-ны өдрийн д Ерөнхий дүгнэлтэд “... гүйцэтгэгч С******* ХХК-ийн ... нар байлцан барилгын угсралтын ажлын үе шат бүрд ажлын явц, чанар байдалд хяналт тавьж ажиллаа. ...Улаанбаатар хот, С дүүрэгт С******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа “ суудалтай, И******* 1 дүгээр бага сь”-ийн угсралтын ажил зураг төсөл, барилгын норм дүрмийн дагуу хийгдсэн байна. ... С******* ХХК-ийн гүйцэтгэсэн сийн барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авахад Зураг төслийн байгууллагаас татгалзах зүйлгүй” гэжээ. /1х.х 41-43 хуудас/

5. Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгээр дүгнэлтэд “... барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэж, дунд төвөгшилттэй ангиллын хүүхдийн хүчин чадал бүхий бага сийн зориулалттай барилга байгууламжид ашиглалтад оруулах талаар дүгнэлтэд тусгагдаж, баталгаажуулсан, уг дүгнэлтэд захиалагчийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилга, цахилгаан, дулаан хангамж хяналтын, холбооны хяналтын инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1х.х 47/

6.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас 2021 оны 06 д сарын 17-ны өдөр 02/07-383/ дүгээр албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт /1хх 103-104/ хүргүүлсэн албан шаардлагын дагуу С******* ХХК нь зөрчлүүдийг арилгасан ... барьцаа хөрөнгө суллах хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан байна.

7.Тодруулбал, С дүүргийн 13 д х, ерөнхий боловсролын Х ц сийн нэмэлт давхар барих ажил ******* ажлын барьцаа хөрөнгө суллах хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “... Х ц сийн нэмэлт давхар барих ажлын барьцаа хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг үлдээж, үлдэгдэл хөрөнгийг суллахаар шийдвэрлэв" гэжээ. /1х.х 49/

8. ******* д гэрээний 5.-т “дор дурдсан бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг болно. Үүнд b/ гэрээний тусгай нөхцөл, c/ гэрээний ерөнхий нөхцөл...” гэж заасан ба уг гэрээний ерөнхий нөхцөлийн 45-т “Барьцаа хөрөнгө”, 45.1-т “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ”, 45.2-т “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж тус тус заасан.

9. Дээрх гэрээнээс дүгнэж үзвэл гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасныг зөрчиж нийт барьцаа төлбөрийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна.

10. Учир нь хариуцагч нь дээрх гэрээнд зааснаар “хугацааны хяналт, чанарын хяналт, зардлын хяналт” зэрэг хяналтуудыг хэрэгжүүлэхээс гадна захиалагчийг төлөөлж холбогдох хяналтын инженерүүд нь ажил гүйцэтгэсэн тухай актуудыг үйлдсэн, гүйцэтгэгч нь барилга угсралтын үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын газрын 2023 оны 05 д сарын 19-ний өдрийн 02/580 д албан бичгээр ирүүлсэн 107 хуудас нотлох баримтаар болон хариуцагч байгууллагыг буюу захиалагчийг төлөөлж ажилласан хяналтын инженер Б.Т*******ын тайлбараар тогтоогдож байна.

11.Түүнчлэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 45-т “барьцаа хөрөнгийн хувь 5% байна”, мөн нөхцөлийн 17, 26-т “ажил дуусахаар төлөвлөсөн өдөр 2019 оны 08 д сарын 27” гэж заасныг хариуцагч /захиалагч/-аас хэрэгжүүлэхдээ барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д зааснаар гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу суутгасан барьцаа төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгч гүйцэтгэгч/-д төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

12. Гэрээний 45.2. “... үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө" гэж заасан хугацаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т “барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна”. 14.7-т “энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна” гэсэнд хамаарахаар байна.

13. Иймээс эдгээр нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч С******* ХХК-ийн нийслэлийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 43 д зүйлийн 43.6-д “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно.”, Түүнчлэн ******* дтай гэрээний ерөнхий нөхцөлийн 32.2-т “Зөрчил гологдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүрд гүйцэтгэгч уг зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана”, 33.1-т “Хэрэв гүйцэтгэгч зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж арилгаагүй бол төслийн менежер зөрчил, гологдол арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулна”, 54.1-т “... Төслийн менежер зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, хэрэв гүйцэтгэгчийн ирүүлсэн тооцоо бүрэн гүйцэд, үнэн зөв бол уг тооцоог хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөх эцсийн төлбөрийн тодорхойлно. ...эцсийн тооцоо нь шаардлага хангаагүй бол төслийн менежер гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана.” гэж зааснаар хариуцагч нь мэдэгдэл гаргахын өмнө гүйцэтгэгчтэй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж, зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгээр хариуцагчаас шууд гаргуулахаар заах боломжгүй харин ******* дтай Гэрээний дагуу дахин тооцоо хийсний үндсэн дээр төлбөрийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж  шийдвэрлэв.

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 д сарын 28-ны өдрийн д захирамжаар тухайн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 д сарын 21-ний өдрийн д тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

15. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 д сарын 28-ны өдрийн А дүгээр захирамжаар ерөнхий боловсролын лаборатори И******* ц сийг Х ц сь болгон өөрчлөн байгуулсан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Х ц сь нь С******* ХХК-ийн "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ээр ашиглалтад оруулсан барилгын ажлын үүргийн гүйцэтгэлийн талаар гарсан зөрчил гологдлыг холбогдох журмаар шаардах эрхтэй болно.

16. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас тодруулахад иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 д зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 43 д зүйлийн 43.6, Барилгын тухай тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* дтай гэрээний дагуу Ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу С******* ХХК-ийн барьцаа хөрөнгийг тооцон буцаан олгохыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 д зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АДЪЯАСҮРЭН

                          ШҮҮГЧ                                        Х.НЯМДЭЛГЭР

                          ШҮҮГЧ                                       С.ГАНБАТ