2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00105

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* ХК  /РД:*******/  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******,*******од оршин суух, *******н д  /РД:/-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэг 10,043,071.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХК-тай ЗГ-R001522759-2024/17 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 9,320,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ж. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 111 хоногийн хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 10,043,071.92 төгрөгийг Ж.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 10,043,071.92 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “*******” ХК нь хариуцагч Ж.д холбогдуулан 10,043,071.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмар шийдвэрлэх үндэслэл болсон байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 175,640 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 87,820 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 87,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч ******* ХК-ний нэхэмжилсэн 10,043,071.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 175,640 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, 87,820 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 87,820 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА