| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00150/И |
| Дугаар | 193/ШШ2025/00114 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2025/00114
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* ХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 7 дугаар хороо, *******од оршин суух, ******* овогт *******гийн д /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,188,283.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. *******анд цахимаар зээлийн хүсэлт гаргаж зээлжих зэрэглэлээ судлуулсан. 2024 оны 06 сарын 18-ны өдөр 3255177851 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 7,840,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд Б.оос зээлийн үүргийн гүйцэтгэл 8,188,283.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 8,188,283.04 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 03 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 04 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 05 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 07 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,188,283.04 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага болох 8,188,283.04 төгрөгийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 04 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 05 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 07 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,964 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 72982 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 72982 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,188,283.04 төгрөгийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 04 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 05 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 06 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 07 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр 1,364,713.83 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,964 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 72982 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 72982 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА