2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2025/00116

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр  хороо, ******* тоотод  оршин суух, ******* овогт гийн эд /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,770,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Ш. *******тай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан. 2017 оны 11 дүгээр сарн 03-ны өдрийн ЗГ/201743279491 тоот зээлийн гэрээ, БГХ201743279491 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 11,183,413.78 төгрөг дээр дахин нэмж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201944339358 тоот зээлийн гэрээ, БГХ201944339358 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 816,586,22 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарн хугацаатай зээлж авсан.  Зээлдэгч гэрээний дагуу 13,728,400.98 төгрөгийг төлсөн. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201944339358 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 13,770,401 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ш.эд холбогдуулан 13,770,401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага 13,770,401 төгрөгийг хариуцагч төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ш. 13,770,401 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг,  2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2022 оны 01 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК  нь хариуцагч Ш.эд  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  13,770,401 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Эвлэрлийн гэрээнд Хариуцагч Ш. 13,770,401 төгрөгийг 12 сарын хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг,  2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээнд гарын үсгээ зурсан байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,810 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 113,405 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 113,405 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ш. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13,770,401 төгрөгийг төлөхийг зөвшөөрч,  2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг,  2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,496,711 төгрөгөөр нэхэмжлэгч “******* ” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,810 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 113,405 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 113,405 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д  олгосугай.

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА