| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00154/И |
| Дугаар | 193/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00133
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, өөрийн байр “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,094,772.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК-иас зээлдэгч Д. 2024 оны 06 сарын 26-ны өдөр тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 82 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд Д.өөс зээлийн гэрээг цуцалж, 9,094,772.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “*******” ХК-ний нэхэмжилсэн 9,094,772.51 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Д.өд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,094,772.51 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 9,094,772.51 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөгөөр төлөхөөр тайлбарыг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,467 төгрөгийн 50 хувь болох 80,234 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 80,234 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 19,094,772.51 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,515,795.33 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,467 төгрөгийн 50 хувь болох 80,234 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 80,234 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА