| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0047/э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Манлайн М.Гт холбогдох 1810000470037 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын задгайд оршин суух, урьд 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Г /РД: НА57011073/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5-1-879 тоотод иргэн Б.Д.Ттай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Гаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Д.Тын: “...Тэгэхээр нь би чи одоо мөнгө байхгүй байна гээд байхад юу гээд байгаа юм бэ гээд М.Гын зүүн хацар руу гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл манай эхнэр Цогзолмаа М.Гыг битгий агсраад бай, харь гэж гэрийн үүд хэсэг рүү болгосон чинь манай эхнэр рүү агсраад байхаар нь би голоор нь ороод барьцалдаж авсан чинь М.Г миний ам хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохьсон. Ингээд гэртээ орж ирээд байж байтал миний доод талын хоёр шүд буйлнаасаа мултарсан байдалтай, мөн дээд доод уруул дотор язарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Цгийн: “...Тэгсэн чинь манай нөхөр чинь М.Гыг нүүр хэсэг рүү хальт цохьсон бараг оноогүй байх, тэгсэн чинь М.Г манай нөхөр Д.Тын нүүр хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиод тэгээд манай нөхөр М.Гыг гэрээс гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ш.Цын: “...Надад Тэгшээ буюу Д.Тыг цохиод хоёр шүдийг нь унагачихсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас,
Гэрч П.Пгийн: “...Дуудлага мэдээлэл өгсөн гэх газар очиход Д.Т нь амнаас нь цус гарсан байдалтай өөрийнхөө 2 шүдийг барьчихсан миний таньдаг хүн М.Г надаас архины мөнгө нэхээд архи аваад өгчих гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн чинь намайг цохиод шүд унагаад явчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №776 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч М.Гын: “...Би Д.Тыг дэлгүүр ороод архи зээлээд аваад өг гээд байж байсан чинь Д.Т надад одоо мөнгө алга байна, дараа нь архи авч өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдаад байж байсан чинь миний нүүр хэсэг рүү Д.Т 1 удаа цохьсон. Тэгээд босч ирээд чи эхлээд цохьсон шүү гээд бие биенийхээ хувцаснаас бариад зогсож байсан чинь Д.Тын эхнэр нь босч ирээд бид хоёрын дундуур орох гэхээр нь би Д.Тын нүүр хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохьчихоод гэрээс гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж М.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5-1-879 тоотод иргэн Б.Д.Ттай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Тын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Д.Цгийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ш.Цын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч П.Пгийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №776 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
1.Д.Тын биед доод эрүүний хоёр шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар амь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 10%-иар алдагдуулна. /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэргийн шүүгдэгч М.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч Д.Т нь шүүгдэгч М.Гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 15 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.