| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0799/З |
| Дугаар | 128/ШШ2025/0045 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ү ХХК
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.
Маргааны төрөл: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О. нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар Шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлтийн 2-т дурдсан Шинжилгээний дүнгээр тус газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч О., О.О, гэрч О.Г, Д. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О. нарын 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн ******* дугаартай "Шинжилгээний дүнгийн тухай" улсын байцаагчийн дүгнэлт /цаашид "дүгнэлт" гэх/ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 05 минутанд Улаанбаатар хот, үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ" гэж заажээ. Гэтэл төлөвлөгөөт бус шалгалт хийгдэх ямар үндэслэл бий болсон нь тодорхойгүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалтгалтыг хийсэн. Мөн хуулийн 52.3-т "Төлөвлөгөөт бус шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудын хүрээнд хийнэ" гэж заасныг зөрчин шалгалтын удирдамжийг танилцуулж, хяналтын хуудсын хамт өгөлгүйгээр хяналт шалгалтыг эхлүүлсэн. 3. Шинжилгээнд дээж авахдаа шалгуулагчийн эрх бүхий этгээд буюу тухайн ажил хариуцсан албан тушаалтныг байлцуулаагүй тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56.4-д заасан "Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу санал, гомдол гаргах эрхийг хязгаарласан. 4. Энэхүү шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно" гэсэн заасныг зөрчиж хийсэн гэж үзэж байна. Учир нь шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө буюу өмнө 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х. аас "Хамтран ажиллах тухай" 01/1822 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт "... тус газрын ойр орчимд орчны бохирдол үүсэж, хотыг өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байна" гэж урьдчилж дүгнэлт гаргасан байсан. Мөн шалгалтын үеэр манай компанийн төлөөлөлд "Засаг даргын захирамжаар явж байна" гэж амаар мэдэгдэн хяналт шалгалтыг хийж байгааг манай компанийн газар эзэмших эрхийг цуцлахын тулд урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийсэн гэж үзэж байна. 5. Дүгнэлтийн 2-т ".. ү" ХХК-ийн төмөр бэлтгэх төв нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсгийг зөрчиж байна" гэж дүгнэжээ. " ү" ХХК нь 2021 онд " " ХХК-тай гэрээ байгуулан "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ", Нийслэлийн байгаль орчны газраар " Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт"-ийг тус тус гаргуулсан. 6. Улсын байцаагчийн дүгнэлтийг тус компанийн Төмөр бэлтгэх төвийн дарга О. нэр дээр ирүүлсэн. Гэтэл О.Г нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд зааснаар компанийг төлөөлөхгүй бөгөөд түүнд Байгаль орчны байцаагчийн дүгнэлтийг гардан авах эрхийг Гүйцэтгэх захирлаас олгоогүй болно. Иймд Нийслэлийн байгаль орчны Хяналтын улсын байцаагч О.О, Улсын ахлах байцаагч О. нарын ТХШТХ-ийн 4 дүгээр зүйлд заасан "Төрийн хяналт шалгалтын зарчим"-ийг зөрчиж гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт нь Монгол улсын хамгийн том ган бүтээгдэхүүн үлэгч компанийн 1500 гариу ажилчдын эрх ашигт шууд хохирол учирхаар нөхцөл байдал үүсгэсэн. Тус компанийн Улаанбаатар хотын төмөр бэлтгэх төв нь гангийн үийн үндсэн түүхий эд болох хаягдал төмрийн дийлэнх буюу 70 орчим хувийг төвлөрүүлдэг чухал ач холбогдолтой обьект бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хэмжээнд хүргэж компанийн хууль ёсны эрх, эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О. нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 05 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн Төмөр бэлтгэх төвийн дарга О. нэр дээр шуудангаар хүргүүлсэн байна. Улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын даргад гомдол гаргасан. Гомдолтой холбоотой 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн байгаль орчны газрын 01/13-01/016-01 дугаартай Дүгнэлт хэсэгчлэн хүчингүй болгох тухай улсын ахлах байцаагчийн шийдвэрийг манай компанид ирүүлсэн бөгөөд дүгнэлтийн Тодорхойлох нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож 2 дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.ы нэр дээр дүгнэлтийг бүхэлд хүчингүй болгуулахаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газраас Хариу хүргүүлэх тухай 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/2078 дугаартай албан бичгийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан болно. Уг албан бичигт илт үндэслэлгүй тайлбараар дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй талаар дурдсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасны зөрчин тус компанийн Улаанбаатар хот дахь Төмөр бэлтгэх төвд улсын байцаагч О.О, О. нар нь шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүй, удирдамжийн нэг хувийг өгөлгүй шалгалтыг хийсэн нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн бөгөөд манай компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/988 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт хандан Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07/1691 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-05/1986 дугаартай албан бичиг, 13/10 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг хүлээн авсан болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэж заасан. Дүгнэлт гаргаж буй үндэслэл нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг байдаг ба уг албан бичигт дүгнэлт гаргах талаар дурдсан болохоос шинжилгээний дээж авах тухай дурдсан зүйл байхгүй. Мөн сая дурдсан хуульд заасан зохих нотлох баримтыг ирүүлэх ёстой. Гэтэл нотлох баримт ирүүлээгүй. 13/10 дугаартай удирдамжаас харах юм бол шаардлагатай тохиолдолд хөрснөөс дээж авах тухай дурддаг. Ямар шаардлагатай нөхцөл үүссэн нь бол тодорхойгүй байхад хөрсний дээжийг авсан. Төлөвлөгөөт бус шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудын хүрээнд хийнэ гэж заасныг зөрчин шалгалтын удирдамжийг танилцуулж, хяналтын хуудасны хамт өгөлгүйгээр хяналт шалгалтыг эхлүүлсэн. Шинжилгээнд дээж авахдаа шалгуулагчийн эрх бүхий этгээд буюу тухайн ажил хариуцсан албан тушаалтныг байлцуулаагүй тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56.4-т заасан Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу санал, гомдол гаргах эрхийг хязгаарласан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заасныг зөрчиж хийсэн гэж үзэж байна. Учир нь шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.аас Хамтран ажиллах тухай 01/1822 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт тус газрын ойр орчимд орчны бохирдол үүсэж, хотыг өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж байна гэж урьдчилж дүгнэлт гаргасан байсан. Мөн шалгалтын үеэр манай компанийн төлөөлөлд Засаг даргын захирамжийн дагуу явж байна гэж амаар мэдэгдэн хяналт шалгалтыг хийж байгааг манай компанийн газар эзэмших эрхийг цуцлахын тулд урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийсэн гэж үзэж байна. Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай компанид мэдэгдэл ирүүлдэг. Нийслэлийн Байгаль орчны газраас 2 улсын байцаагч танай компанитай холбоотой панитай холбоотой дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтээр танайх хууль зөрчиж, шаардлага, стандартыг хангахгүй байна гэж тогтоосон тул Газрын тухай хуулийн дагуу танай төмөр бэлтгэх төв буюу шинжилгээ хийсэн газрын эрхийг цуцална гэдэг мэдэгдэл ирсэн. Өөрөөр хэлбэл 1500 гаруй ажилтантай монголын металлуудын хамгийн том компанийн үндсэн түүхий эдээр буюу 70-80 орчим хувийг энэхүү төвөөр дамжуулж авдаг. Үүнд нөлөөлөх хэмжээний хууль зөрчсөн дүгнэлт гарсан гэж үзэж байна. Улсын байцаагчийн дүгнэлтийг тус компанийн төмөр бэлтгэх төвийн дарга О. нэр дээр ирүүлсэн. Гэтэл О.Г нь Компанийн тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Манай компани 35 нэгжтэй бөгөөд уг 35 нэгжийн нэг нэгжийн дарга нь юм. О. Байгаль орчны байцаагчийг хүлээж авах эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагаас олгоогүй. Байгаль орчны улсын байцаагч нар төрийн хяналт шалгалтын зарчмыг зөрчин гаргасан дүгнэлтийн 2 дахь хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-05/1986 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 13/10 дугаартай Төлөвлгөөт бус хяналт шалгалтын хийх удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл /Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам 15.2. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх/-д заасны дагуу 13/10 тоот удирамж баталсан /Хавсралт-1/
2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.3. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дархан ү ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн дарга О. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот, төлөвлөгөөт бус хяналт шалаглтыг хийх удирдамжийг танилцуулан шалгалтын тэмдэглэл бичиж гарын үсэг зуруулсан болно. Удирдамжид хяналтын хуудсаар хийнэ гэсэн тохиолдолд хяналтын хуудасыг ашиглана. /Хавсралт -2/ 3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйл /Шинжилгээнд дээж авах/-д заасны дагуу Дархан төмөрлөг ү ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн О. дээж авах талаар танилцуулахад зөвшөөрсөн, харуул ажилтай Д. ******* байлцуулан шинжилгээ авч Геологийн төв лабораторид хүргэсэн тэмдэглэл. /Хавсралт-3/ 4. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хяналт шалгалтыг О.******* байлцуулан гүйцэтгэж, дээжийг 2024 оны 09-ны өдөртөө Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-т хүнд металллын элементийн багц шинжилгээнд өгч 2024 оны 04 дүгээр сарын 17-нд шинжилгээ бүрэн хийгдэж хариуг ирүүлсэн. Шинжилгээний хариуг үндэслэн улсын байцаагчийн 01/13-01/028- 08 дугаартай дүгнэлт 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр гарсан. 5. Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын ХФ 2024/0533 дугаартай шинжилгээний дүнг үндэслэн Хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8. /Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ/ заалт, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан "Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ын 1 дүгээр хавсралтын 29 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/028-08 дугаартай дүгнэлтийг гаргасан. гэжээ.
Хариуцагч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж батлуулан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийсэн.Хяналт шалгалт хийхдээ Төмөр бэлтгэх төвийн дарга О.******* байлцуулан хяналт шалгалт хийсэн. О. төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулсан. Удирдамжаа танилцуулаад бичиг баримтын хүрээнд шалгалтаа хийсэн. Үийн хөрсийг харахад илт хөрсний бохирдолтой байсан учраас удирдамжид заасан байдлаар дээж шинжилгээ авч Геологийн төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээ авахдаа О.******* даргад дээж авах талаар хэлэхэд зөвшөөрсөн. Харуул Д.******* дуудаад хүрз авчруулан дээж авахад байлцсан. Геологийн төв лабораторийн гаргасан шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргасан. Аж ахуйн нэгж өөрөө байгаль орчны үнэлгээтэй ажиллана. Байгаль орчны үнэлгээгээ дагаад тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй батлуулах ёстой. Төлөвлөгөө дотроо орчны хяналт шинжилгээний хөтөлбөр нь тусгагдсан байна. Хөтөлбөр дотор агаар, ус, хөрсний дээд шинжилгээг тухайн жилдээ 1-2 удаа гээд зааж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани төлөвлөгөөгүй байсан. Байгаль орчны үнэлгээгээ үзүүлээгүй. Сүүлд бид нарт гомдол гаргахдаа албан бичгээр бид нар үнэлгээтэй байсан гэж дурдаж ирүүлсэн. 2021 онд байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан байдаг. 2021 оноос хойш ямар нэгэн дээд шинжилгээнд хамруулж хийлгэж байсан зүйл байгаагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ү ХХК нь Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, О. нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар Шинжилгээний дүнгийн тухай Улсын байцаагчийн дүгнэлтийн 2-т дурдсан Шинжилгээний дүнгээр тус газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн байгаль орчны газраас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ү ХХК-ийн эзэмшиж буй ******* нэгж талбарын дугаар бүхий газар, иргэн Г.******* эзэмшиж буй ******* нэгж талбарын дугаар бүхий газарт хяналт шалгалт хийхээр Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 13/10 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан байх ба уг удирдамжийн дагуу Нийслэлийн Байгаль орчны Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О. нар нь ү ХХК-ийн төмөр бэлтгэх төв болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тус хяналт шалгалтаар хөрснөөс дээж авч Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын геологийн төв лабораторид дээжийг хүлээлгэн өгсөн байна.
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХФ2024/0533 захиалгын дугаартай Шинжилгээний дүн-ээр ү ХХК-ийн төмөр бэлтгэх төв болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850: 2019 стандартын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Уг Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХФ2024/0533 захиалгын дугаартай Шинжилгээний дүнг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О. нараас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Шинжилгээний дүнгийн тухай №******* тоот Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байх ба тус дүгнэлтээр ...газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850: 2019 стандартын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №******* дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01/987 тоот албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газрын даргад хандан ...Нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О. нарын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Төрийн хяналт шалгалтын зарчим-ийг зөрчиж гаргасан №******* дугаартай дүгнэлт нь манай компанийн хууль ёсны эрх, эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байна.
Дээрх гомдлын дагуу Нийслэлийн байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дүгнэлт хэсэгчилж хүчингүй болгох тухай 01/13-01/016-01 дугаартай шийдвэрээр маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлтийн ү ХХК-ийн төмөр бэлтгэх төв нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсгийг зөрчиж байна. гэсэн заалтыг хүчингүй болгож, харин Шинжилгээний дүнгээр тус газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850 : 2019 стандартын шаардлагыг хангахгүй байна. гэсэн заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Гомдол гаргах тухай №02/1330 тоот албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газрын даргад Нийслэлийн байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дүгнэлт хэсэгчилж хүчингүй болгох тухай 01/13-01/016-01 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтыг эс зөвшөөрөн ...Шинжилгээнд дээж авахдаа шалгуулагчийн эрх бүхий этгээд буюу тухайн ажил хариуцсан албан тушаалтныг байлцуулахгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56.4-д заасны дагуу санал, гомдол гаргах эрхийг хязгаарлаж, уг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гарсан гэж үзэн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно. гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 07/2078 тоот албан бичгээр ...О. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-05/1986 дугаартай албан бичиг, 13/10 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг танилцуулсан болно. Хяналт шалгалтын явцад Дархан ү ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн дарга О.Г, харуул Д. нарыг байлцуулан тухайн газрын орчны хөрснөөс дээж авч, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын лабораторид шинжлүүлсэн. Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын лабораторийн ХФ2024/0533 дугаартай шинжилгээний дүнг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай Шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан болно. Иймд ******* дугаартай Шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй болно. гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай №13/10 дугаар Хяналт шалгалтын удирдамж хэрэгт авагдсан байх уг удирдамжийг Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн дарга баталгаажуулсан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ., 10 дугаар зүйлийн 10.9-д Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.9.1-д хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих; гэж тус тус заасан байна.
Хариуцагч нь дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг буюу эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №******* дугаар дүгнэлтийг гаргасан байна гэж шүүх үзлээ.
Мөн маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №******* дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ...бодит нөхцөлд тохирсон байх; зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХФ2024/0533 захиалгын дугаартай Шинжилгээний дүнгээр Төмөр бэлтгэх төвийн газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850: 2019 стандартын шаардлагыг хангаагүй болох нь нотлогдон тогтоогдсон байх ба уг шинжилгээний дүнг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №******* дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байх тул тус дүгнэлт нь бодит нөхцөлд тохирсон байна.
Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад шалгуулагч буюу ү ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулахгүйгээр хяналт шалгалт хийж, шинжилгээний дээж авсан нь хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий газар дээр хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад буюу хөрсний дээж авахад ү ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн дарга О.Г, харуул Д. нарыг оролцуулсан, байлцуулсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шалгалтын тэмдэглэл болон 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ү ХХК-ийн төмөр бэлтгэх төвийн дарга О.Г, харуул Д. нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...төлөвлөгөөт бус шалгалт хийгдэх ямар үндэслэл бий болсон нь тодорхойгүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн... гэж тайлбарлан маргаж байх хэдий ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Дүгнэлт гаргуулах тухай №01-05/1986 тоот их хэмжээний төмөр, төмрийн хог цугларсан нь байгаль орчин, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байх тул Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий албан бичгийг үндэслэн хяналт шалгалт хийсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа шалгалтын удирдамжийг танилцуулж, хяналтын хуудасны хамт өгөлгүйгээр хяналт шалгалтыг эхлүүлсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно" гэсэн заасныг зөрчиж хийсэн гэж үзэж байна. гэх үндэслэлүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх төдийгүй нэхэмжлэгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болж чадахааргүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О. нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О, улсын ахлах байцаагч О. нарын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар Шинжилгээний дүнгийн тухай Улсын байцаагчийн дүгнэлтийн 2-т дурдсан Шинжилгээний дүнгээр тус газрын хөрс нь шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ