2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00136

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* өөрийн байранд байрлах “*******” ХК /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 34,222,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х. нь “*******” ХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3022-2024 тоот *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 33,154,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн зээлийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх тул Х.гаас үндсэн зээл 32,379,401 төгрөг, хүү 1,827,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,972 төгрөг нийт 34,222,079 төгрөгийг Х.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “*******” ХК-ий нэхэмжилсэн 34,222,079 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Х.д холбогдуулан 34,222,079 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага 34,222,079 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329,061 төгрөгийн 50 хувь буюу 164,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 164,531 төгрөгийг улсын орлогоос, 164,531 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Х. нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 34,222,079 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329,061 төгрөгийн 50 хувь буюу 164,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 164,531 төгрөгийг улсын орлогоос, 164,531 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Э.ДУЛМАА