2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/00144

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******од байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, *******ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 632,160.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь ******* ББСБ-тай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан улмаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 112175 дугаар гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн цахим зээл авсан. Зээл төлөх хугацаа 276 хоногоор хэтэрсэн. Иймээс үндсэн зээл 250,000 төгрөг, зээлийн хүү 219,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,600 төгрөг, эрэн сурвалжлах болон нотариатын зардал, шуудангийн зардал нийт 134,660.04 төгрөг нийт 632,160.04 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие А. ******* ББСБ-д тавьсан өрөө хэсэгчлэн өгөх хүсэлтэй байна. -нд бага охин болох Ш.г төрүүлж чихрийн шижин гэдэг өвчинтэй гэдгээ мэдэж бие маань тэнхрэхгүй байж байгаад 2024 оны 9 сарын 27-нд хүндэрсэн хэлбэрийн сахартай гэж оношлогдоод 2024 оны 10 сарын 19-нд хот орж доод мөч тайрах хагалгаанд орно гэсэн хариу сонссон, тухайн үед хагалгаанд орох боломжгүй тул гэртээ эмийн эмчилгээ хийлгэж одоо ч хүртэл гэрээр эмчлүүлж байна. Миний бие нь алхаж явж чадахгүй байгаа тул шүүх хуралд оролцож чадахгүй байгаа тул энэ байдлыг минь харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус байгууллагын нэхэмжлэлтэй А.гийн гаргасан тайлбартаа танилцлаа. Гаргасан тайлбарын хүрээнд тус байгууллагаас нэхэмжилсэн мөнгө болох 632,080.2 төгрөгийг 2 хувааж төлөхөөр буюу 316,080.2 төгрөгийг 2025 оны 4 сарын 30-ны өдрийн дотор, үлдэгдэл 316,080.2 төгрөгийг 2025 оны 5 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК  нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  632,160.04 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага болох 632,160.04 төгрөгийг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,615 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,808 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч А.гаас 9,808 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 632,160.04 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 316,080.2 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 316,080.2 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,615 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,808 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас 9,808 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА