2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2025/00145

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, *******, *******, *******, *******од оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн , ,од оршин суух, РД:, овогт ад  холбогдох

Зээл, зээлийн хүү 162,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.тай 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулж, түүнд 131,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлүүлэхээр тохирсон. Миний бие 100 хувь эзэмшлийн ХХК-ийн дансаар Б.ын ны данс руу мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний 3.6-д зээлдэгч эхний 3 сарын дотор зээл төлөгдсөн тохиолдолд хүү тооцохгүй бөгөөд харин зээлээ төлөөгүй тохиолдолд 4 дэх сараас сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч Б.ын зүгээс өнгөрсөн хугацаанд зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс нэг ч удаа төлөөгүй, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б.ад зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуустал буюу 2024 оны 9 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацааны хүүгийн төлбөр 31,440,000 төгрөг болж байна.

Иймд Б.аас зээлийн үндсэн төлбөр 131,000,000 төгрөг, зээлийн хүү 31,440,000 төгрөг нийт 162,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.аас зээлийн үндсэн төлбөр 131,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 31,440,000 төгрөг, нийт 162,440,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч Б. доорхи хуваарийн дагуу 162,440,000 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд:  2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 44,976,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны дотор 48,732,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 48,732,000 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн төлбөр 162,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: Хариуцагч Б. 162,440,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 44,976,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны дотор 48,732,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 48,732,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******од төлөхөөр  тохиролцож, эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар зохигч эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 970,150  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025  оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 193/ШЗ2025/00267 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хариуцагч Б.ын  эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн тул уг захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүйд тооцох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 162,440,000 төгрөгийг  2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 44,976,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны дотор 48,732,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 48,732,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.*******од төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 970,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2025  оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 193/ШЗ2025/00267 дугаартай шүүгчийн захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүйд тооцсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Э.ДУЛМАА