| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00037/И |
| Дугаар | 193/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 193/ШШ2025/00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай,******* овогт *******ын *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Багахангай дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03-07/407 дугаартай Үндэсний төв архивын лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Багахангай дүүргийн засаг даргын 1995 оны 01 сарын 27-ны өдрийн А/05 дугаартай захирамж, Улаанбаатар хотын Багахангай хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 252 дугаартай “ комисс томилох тухай” захирамж, 1991 оны 12 сарын 23-ны өдрийн 303 дугаартай “ тооллогын комисс байгуулах тухай “ захирамж, Улаанбаатар хотын ид, гүйцэтгэх захиргааны 1992 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаартай “ комисс томилох тухай” захирамж, 1999 оны 9 сарын 13-ны өдрийн Багахангай дүүргийн ИТХ 12 дугаартай тогтоол, хавсралт, Багахангай дүүргийн ИТХ 1994 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 6 дугаартай протокол, Улаанбаатар хотын Багахангай хорооны АХГЗ-ны 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай захирамж, 1991 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 241 дугаартай “ өмч хувьчлалын комисс байгуулах тухай” захирамж, 1992 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай “ ажлаас чөлөөлөх тухай” захирамж, 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаартай МУ-ын нийслэлийн засаг даргын захирамж, Багахангай дүүргийн ИТХ-ын 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоол, МУ-ын Нийслэлийн засаг даргын 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/134 дугаартай “ засаг дарга томилох тухай” захирамж, 2000 оны 11 сарын 27-ны өдрийн 411 дугаартай “засаг даргаар томилох тухай” захирамж, 2004 оны 11 сарын 22-ны өдрийн 510 дугаартай “ ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” Нийслэлийн засаг даргын захирамж, гэрэл зураг, В., Б.*******, Н., С. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, МУ-ын өмч хувьчлалын төрийн өмчийн хороо Өмч хувьчлал 10 жилд номын нүүр зэрэг нотлох бариимтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр В., Н. нарыг асууж авсан тэмдэглэл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь 1991 оны 3 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг хүртэл -ын үүрийн даргаар, 1992 оны 7 дугаар сараас 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн Багахангай дүүргийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь МАХН-ын дарга Ц.******* гэж бичсэн Улаанбаатар хотын Багахангай хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 252 дугаартай “ комисс томилох тухай” захирамж, Ц.*******ыг МАХН үүрийн дарга гэж бичсэн 1991 оны 12 сарын 23-ны өдрийн 303 дугаартай “ тооллогын комисс байгуулах тухай “ захирамж, Ц.*******ыг МАХН үүрийн дарга гэж бичсэн Улаанбаатар хотын ид, гүйцэтгэх захиргааны 1992 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаартай “ комисс томилох тухай” захирамж, 1991 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 241 дугаартай “ өмч хувьчлалын комисс байгуулах тухай” захирамжид нарийн бичгийн даргаар Б.ыг томилсон, 1992 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай “ ажлаас чөлөөлөх тухай” захирамжид Б.ыг өмч хувьчлалын нарийн бичгийн даргаас чөлөөлсөн, 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаартай МУ-ын нийслэлийн засаг даргын захирамжид өмч хувьчлалын комиссын дарга Ц.*******ыг засаг даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр, Багахангай дүүргийн ИТХ-ын 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоолд дүүргийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга Ц.*******ыг дүүргийн засаг даргад нэр дэвшүүлсэн, МУ-ын Нийслэлийн засаг даргын 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/134 дугаартай “ засаг дарга томилох тухай” захирамжаар Ц.*******ыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон, гэрэл зураг, В., Б.*******, Н., С. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, гэрчээр В., Н. нарыг асуусан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Ц.*******ыг 1991 оны 3 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг хүртэл Нийслэлийн -ын үүрийн даргаар, 1992 оны 7 дугаар сараас 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн Багахангай дүүргийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч******* овогт *******ын *******ыг 1991 оны 3 дугаар сараас 1992 оны 7 дугаар сарыг хүртэл Нийслэлийн -ын үүрийн даргаар, 1992 оны 7 дугаар сараас 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн Багахангай дүүргийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА