2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/00154

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, өөрийн байр ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,455,313.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С. *******инд цахимаар зээлийн хүсэлт гаргаж зээлжих эрхээ судлуулсан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 9,455,313.64 төгрөгийг С.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: С. нь ******* ХК нэхэмжилсэн 9,455,313.64 төгрөгөөс 2,063,300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7,392,013.64 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 1,232,000.64 төгрөгөөр ******* ХК-д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч С. холбогдуулан 9,455,313.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: С. нь ******* ХК-ий нэхэмжилсэн 9,455,313.64 төгрөгөөс 2,063,300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7,392,013.64 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 1,232,000.64 төгрөгөөр ******* ХК-д төлж барагдуулахаар тохирсон байна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,236 төгрөгийн 50 хувь буюу 83,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 83,118 төгрөгийг улсын орлогоос, 83,118 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч С. нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжилсэн 9,455,313.64 төгрөгөөс 2,063,300 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,392,013.64 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 1,232,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 1,232,000.64 төгрөгөөр ******* ХК-д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,236 төгрөгийн 50 хувь буюу 83,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 83,118 төгрөгийг улсын орлогоос, 83,118 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА