Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/48

 

*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

   Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            Г.Энхмаа

Хохирогч                            О.Жигмэддорж

Хохирогчийн өмгөөлөгч    Ш.Ганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч     Ч.Мөнгөнцэцэг    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-т заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 149/*******019/0050/Э индекстэй, 1 хавтас хэргийг *******019 оны 05 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймагт төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-р хороолол *******6-р байрны №*******8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /РД: /

          Холбогдсон хэргийн талаар: ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд төв хатуу хучилттай асфальтан зам дээр *******018 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн 16 цагийн үед “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган зорчин явсан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-д зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

          - Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

          - Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

          - Энэ хэрэгт шүүгдэгч *******гийн эд хөрөнгө болох Ү-*******101011175 дугаартай ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг №*******6-*******8 тоотод байрлах *******6,34 м******* битүүмжилсэн *******019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1******* дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

           Хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хохирогч нь гэм хор учруулсан ******* түүний ар гэрийнхэнтэй холбогдож эгэмний төмөр авахуулах хагалгаанд мөнгө хэрэгтэй байгаа талаар дуулгахад шүүхээр бүх асуудал шийдэгдсэн хүүхэд 1 жилийн тэнсэн авч, 1 жилээр жолооны эрхээ хасуулсан асуудал дууссан тул чамд өгөх мөнгө байхгүй гэсэн хариуг өгчээ. Ингэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хохирогч О.Жигмэддорж түүний өмгөөлөгч нарт мэдэгдэлгүй шүүх хуралдаан хийж эрхийг нь зөрчсөн болохыг хожимдож олж мэдсэн. Шүүх хурал болсныг мэдсэн даруйдаа өөрийн өмгөөлөгч руу холбогдоход Завхан аймагт шүүх хуралтай явж байгаад авто ослоор нас барсан болохыг нь олж сонссон. Хэрэг танилцахад шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн тухай баримтад дурдсанаар *******019 оны 04 сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товын надад мэдэгдээгүй. Мөн *******019 оны 04 сарын 09-ний өдөр залгахад биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ярих боломжгүй байсан тул “Миний өмгөөлөгчтэй холбогдоорой ярих боломжгүй байна гэж өмгөөлөгч ын 94116710 гэсэн дугаарыг мессежээр явуулсан”. Энэ үед ч мөн адил *******019 оны 04 сарын 10-ны өдөр шүүх хурал болох гэж байгаа талаар хариу мессеж явуулсан зүйл байхгүй. Тийм учраас хохирогч миний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа шүүхэд гарган өгч үнэлүүлэх, өмгөөлүүлэх, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй ЭХХШТХуулийн 34.1******* дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэсэн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

          *******. Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тодорхойлохдоо Улаанбаатараас Дархан Уул аймаг руу явах үед гэж яллах дүгнэлтэнд буруу бичигдсэн байдлаар тодорхойлсон нь ЭХХШТХуулийн 36.7 дугаар зүйлийн *******.1-т заасныг зөрчсөн, иргэний хариуцагчаар оролцох ёстой П. Мөнхцэцэгийг иргэний нэхэмжлэгчээр хуралд оролцуулсан гэж шийтгэх тогтоолоос харагдаж байна. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл *******019 оны 05 сарын 0*******-ны өдөр хэрэг танилцахад хэрэгт байгаагүй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь сургалтанд явсан тул танилцуулах боломжгүй гэсэн. Түүнчлэн шүүгдэгч ******* нь хохирогч ид 3,794,4*******0 төгрөг төлж барагдуулсан ... хохирол төлөгдсөн, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна... гэсэн шүүхийн дүгнэлтэй санал нийлэхгүй байна. Хохирогч О.Жигмэддорж нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүддээ .. Би өөрт учирсан зардлаа нэг бүрчлэн тооцож шүүхэд гаргаж өгнө, шүүхэд өмгөөлөгч хэргийг шийдвэрлэхэд оролцуулах талаар мессеж явуулсаар байхад хохирогчийн гаргаж өгөх нотлох баримтыг хүлээн авч хэлцэлгүй шүүгдэгчийн гаргаж өгсөн нэг талын нотлох баримтыг шууд үнэлж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэж байгаа тул гомдолтой байна.

          3. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ энэ хэргийн улмаас учирсан бүх зардлыг аав, ээж төлсөн аав өөрийн биеэр хохирогчийг эмнэлэгт сахиж байсан, хүүхдийг нь нааш цааш хүргэж явж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг нь хэргийн бодит нөхцөл байдалтай бүрэн нийцэхгүй байна. *******гийн аав нь эмнэлэг дээр нэг өдөр сахиж, хүүхдийг нэг удаа хүргэж өгсөн асуудлаа байнга асарч халамжилж байсан, надад учирсан бүх хохирлыг нөхөн төлсөн мэтээр шүүхэд худал мэдээлэл гаргаж байгаад нь гомдолтой байна. Хохирогч О.Жигмэддорж нь эрүүл мэндийн учирсан хохирол арилаагүй *******018 оны 1******* сарын *******3-аас хойш одоог хүртэл эмчилгээ хийгдэж байгаа, иргэний хариуцагч П.Мөнхцэцэг, шүүгдэгч ******* нар нь эмчилгээ, хохиролд 10 орчим сая төгрөг нөхөн төлөхийг мэдсээр байж төлөхөөс татгалзаж шүүхэд бүх хохирлыг нөхөн төлсөн гэж хуурамчаар хүсэлт тодорхойлолт гаргаж өгсөнд гомдолтой байна. Мөн гэм хорын хохирол арилаагүй, иргэний нэхэмжлэл байсаар байхад *******гийн өмчлөлийн сууцны битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

          4. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар *******018 оны 1******* сарын *******1-ны өдөр миний бие шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний бие учруулсан гэмтлийн талаар *******018 оны 1******* сарын *******7-ний өдөр 69 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба энэ дүгнэлтийн 4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогч О.Жигмэддорж нь *******018 оны 1******* сарын *******3-ний өдөр гэмтэл авснаасаа хойш одоог хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндийн хувьд учирсан гэм хохирол арилаагүй. Энэ нь *******019 оны 04-р сард хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтаар биед илэрсэн гэмтэл цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаснаар эрүүл мэндэд учирсан хохирлоо гаргуулан авах, нөхөн сэргээлгэх, эмчлүүлэх боломжийг нь хууль бусаар хязгаарласан байна. Тийм учраас шинжээчийн 69 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэхийг тогтоолгох зорилгоор давтан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.3-д заасан хэрэгт холбогдсон Б.Лхагвын шүүх хуралдааныг Мандал сум дахь сум дундын шүүх *******019 оны 4-р сарын 05-ны өдөр зарласан ба уг шүүх хуралдаан хохирогч хүсэлтийн дагуу *******019-04-15-ны 15 цагт хийхээр хойшилсон. Тэгэхээр *******019-04-05-ны өдрийн шүүх хуралдааныг хохирогч О.Жигмэддоржид мэдэгдээгүй гэдэг гомдол үндэслэлгүй юмуу гэж өмгөөлөгч би үзэж байна. ******* нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон гэмшиж байгаа. Хохирогч эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр гаргаж төлсөн ба хойшид ч гарах зардлыг төлөхөө илэрхийлж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан. Мөн хохирогч О.Жигмэддорж учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа ба маргах зүйлгүй болно. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******019-04-15-гы өдрийн 57 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү.

          Прокурор хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан зарлагдахад зарлагдахад хохирогчийн хүсэлтээр *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон. Тухайн хойшилсон өдрөө шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтан дээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн байх нөхцөл байдал харгадаж байна. Гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь замын чиглэл заасан тэмдэглэл буюу хаалттай гармын урд талд үйлдэгдсэн. Шүүгдэгч П.******* нь хохирол дээр маргадаггүй, цаашид учрах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдаг. Хохирогч хөдөлмөрийн чадвараа  60 хувь алдагдсан энгийн хөдөлмөр чадвар алдалт уу эсвэл бүр гар хөл нь тасарсан ч юм уу энэ байдлыг тогтоосон дүгнэлт үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тийм учир цаашид гарах хохирогчийн эрх ашгийг хөндөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                       ТОДОРХОЙЛОХ нь:                  

          ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд төв хатуу хучилттай асфальтан зам дээр *******018 оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн 16 цагийн үед “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж “ ” маркийн “” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган зорчин явсан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум Дундын Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-д зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

          - Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

          - Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

          - Энэ хэрэгт шүүгдэгч *******гийн эд хөрөнгө болох Ү-*******101011175 дугаартай ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг №*******6-*******8 тоотод байрлах *******6,34 м******* битүүмжилсэн *******019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1******* дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хохирогч гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Анхан шатны шүүх *******019 оны 03 дугаар сарын *******8 ны өдөр хийхээр товлосон шүүх хуралдааныг хохирогч “...Би шүүх хуралдаанд өмгөөлөгчөө заавал оролцуулах хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтийн дагуу шүүгчийн №91 дугаартай захирамж гаргаж, шүүх хуралдааныг *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хийхээр хойшлуулжээ.

Гэвч анхан шатны шүүх *******019 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр хийх шүүх хуралдааны товыг хохирогч О.Жигмэддоржид мэдэгдсэн гэх *******019 оны 04 дүгээр сарын 05 ны өдрийн огноотой Шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн тухай баримтад  /хх-ийн 108-р ху/ *******019 оны 04 дүгээр сарын 09 ний өдрийн 09, 10 цагуудад утас руу залгасан тухай нөхөн тэмдэглэж, улмаар түүний өмгөөлөгчийн утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэсэнээс үзэхэд хохирогчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ баримтыг үндэслэн *******019 оны 04 дүгээр сарын 10_ны өдрийн №1*******1 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.******* дугаар зүйлийн

1.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй:

1.1. өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн зөвлөгөө авах...,

       1.4. шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох,

33.******* дугаар зүйлийн

 *******.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...,

 34.1******* дугаар зүйлийн

          1.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна...,

3.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно...,гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн, улмаар шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1, 1.3, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

*******.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,******* дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

   ГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                               Д.БУЯНЖАРГАЛ