2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/00156

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******т байрлах  ******* ББСБ ХХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:*******, *******, *******од оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,889,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,889,748 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК нэхэмжилсэн 3,889,748 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч Б.д холбогдуулан 3,889,748 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 3,889,748 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,186 төгрөгийн 50 хувь буюу 38,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,593 төгрөгийг улсын орлогоос, 38,593 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 .1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ий нэхэмжилсэн 3,889,748 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,186 төгрөгийн 50 хувь буюу 38,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,593 төгрөгийг улсын орлогоос, 38,593 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА