| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00927/И |
| Дугаар | 193/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 193/ШШ2025/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээл 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******а нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х. нь С.гаас 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд зээлээч гэсэн гуйлтын дагуу 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр С.гийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш огт холбоогүй, зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй өдийг хүрсэн. Х. надад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн.С.гаас 2022 оны 6 сарын 08-ны өдөр шижлүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие болон төрсөн ах С. нар 2022 оны 7 дугаар сард миний бэр эгч Ч.гийн нэр дээрх зуслангийн газраар үнэ 15,000,000 төгрөгийн хэмжээтэйгээр ХХК-н гүйцэтгэж байгаа Таван толгой-Манлай-ханги чиглэлийн автозамын ажилд яаралтай хэрэгтэй байсан 4 төрлийн багаж төхөөрөмжийг Налайх дүүргийн *******нд байрлах газраар иргэн Адъяасүрэнтэй бартер хийсэн. Х. ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд миний бие иргэн Х.тай ямар ч төлбөр тооцоогүй, мөнгө аваагүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С. нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн шуурхай удирдлага хяналт мэдээллийн төвийн менежерээр ажиллаж байсан.Төрсөн ах болох С. нь санал тавьсан. С. ХХК-ийн гүйцэтгэх захирал овогтой нар нь хамтраад Таван толгойн манлай ханги чиглэлийн авто замын төслийн ажилд туслан гүйцэтгэх захирлаар С.г ажиллах саналыг тавьсан. С. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн хугацаанаас хойш ажилласан, ажиллаж байх явцдаа тус компанийн нягтлан бодогчийн орон тоон дээр ажилладаг Х. нь ХХК-ийн мөнгөн гүйлгээг өөрийнхөө дансаар хийдэг ийм үйл баримт байсан. Энэ явцад С.д ХХК-ийн мөнгө болох 15,000,000 төгрөгийг Х. өөрийн данснаасаа ХХК зээл гэж С.д шилжүүлсэн. Уг төлбөрт С., төрсөн ах С. өөрийн эхнэр н. нар нь 15,000,000 төгрөгийн үнэ бүхий ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажилд нэн шаардлагатай 4 тоног төхөөрөмжийг нийлүүлээд тухайн авто замын төслийн ажлыг хийж гүйцэтгэх ажиллагаа явагдсан. С.ын тухайд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй. Хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд хийсэн учраас талуудын хооронд бизнес ажлын түвшинд маргалдаан үүссэн. Уг ажлаас С., С. нар гарсан үйл баримт тогтоогдсон. Ажлаас гарсны дараагаар С. нэг ч удаа мөнгөн төлбөр авалгүй ажлаас шууд халагдсан. Энэ нөхцөл байдлын улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Эдгээрийг бүгдийг нь яагаад дурдаад байгаа нь ХХК-ийн мөнгө нь Х. буюу нягтлангийнх нь дансаар гүйлгээ хийгддэг байсан. Иймд тухайн гүйлгээний утга агуулга дээр ХХК-ийн зээл гэдэг агуулга явсан. Өөрийнх мөнгө байсан бол арай өөр бичих байсан. Өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн Анхан шатын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өр төлбөр С.гийн дансанд нэг ч төгрөг төлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд явагдаж байгаа боловч ХХК нь олдохгүй байна гэдэг үйл баримттай гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалтай байдаг. Энэ агуулгыг ХХК-ийн захирал Э. хэлэхдээ Х.ын данснаас 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг төлөөгүй гэдэг агуулгыг ярьсан, 4 тоног төхөөрөмжийн асуудлыг хэлдэггүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж С.гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Эдгээр бүх үйл явдлын дараа өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Г.*******а гэдэг гуравдагч этгээдэд шаардах эрх шилжүүлэх нь хэлбэрийн хувьд хэлцэл хийгдээд тухайн хэлцлийн үндсэн дээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй. 15,000,000 төгрөг анхнаасаа ХХК-ийн мөнгө байсан. Гүйлгээний утга мөнгөний зориулалтыг зааж өгсөн. Иймд шаардах эрх шилжүүлэгч ХХК өөрөө яагаад нэхэмжлэл гаргахгүй байгаа вэ гэхээр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөртэй учраас тухайн өр төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжилж чадаагүй. Гуравдагч этгээдээс шаардаад байгаа энэхүү нөхцөл байдал нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд иргэд хоорондын зээлийн харилцааг тодорхойлж өгсөн. Тухайн эд юмсыг шилжүүлэхдээ утга агуулга зориулалтыг зааж өгсөн байвал гэдэг агуулга гарч ирдэг. Зээлийн харилцаа гэж үзвэл зээлийн харилцааны утга агуулга ХХК мөнгө гэдэг агуулгаар шилжээд байхад яагаад өнөөдөр Х. гуравдагч этгээдэд шаардах эрх шилжүүлээд, шаардах эрхийн үндсэн дээр нэхэмжлэл гаргаад байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй гэдэг агуулга гарч ирнэ. 15,000,000 төгрөг ХХК-ийн мөнгө учраас өөрийн хамаарал бүхий этгээдээрээ төлбөрийг төлсөн. 4 төрлийн тоног төхөөрөмж тухайн энэ байдлыг тодруулах шаардлагатай гэж үзээд гэрчийн хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. ХХК хариуцагч С.д төлөх төлбөрөө төлөхгүйгээр зугтааж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Иймд энэ шаардах эрхийн үндэслэл хэрэгжих боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс шаардах эрх шилжүүлэх гэрээ, ны шилжүүлгийн мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс 2023 оны 06 сарын 14-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00875 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Э.ы тайлбар зэргийг бүрдүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Г.*******а хариуцагч С.д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгч Г.*******а нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Х. С.д 15,000,000 төгрөгийг түүний гуйсны дагуу 3 сарын хугацаатай зээлсэн. Уг мөнгийг С.гийн дансанд шилжүүлсэн. Х.аас шаардах эрхээ Г.*******а надад шилжүүлсэн гэж тайлбар гаргасан.
7.Хариуцагч С., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С.гийн төрсөн ах С., ХХК захирал Э. нар санал тавьж С. ХХК захирлаар ажилласан. ХХК-ны мөнгө 15,000,000 төгрөгийг С.д шилжүүлж, уг мөнгөний төлбөрт түүний төрсөн ах С., бэр эгч Ч. нараас ХХК-ийн ажилд яаралтай шаардлагатай байсан 4 төрлийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлээд авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. ХХК мөнгө Х. гэх нягтлангийн дансаар хийгддэг байсан. Уг мөнгө ХХК-ийн мөнгө байсан тул гүйлгээ хийхдээ утган дээр зориулалтыг бичиж шилжүүлсэн гэж маргаж байна.
8. Х. нь С.гаас 15,000,000 төгрөгөө шаардах эрхээ Г.*******ад шаардах эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасантай нийцэж байна.
9. Х.аас С.д 15,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 08-нд ны дансаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
10. Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр гэрээ байгуулагдаагүй, мөнгөн хөрөнгө шилжих болсон үндэслэлийн талаар талууд харилцан өөр өөр тайлбар гаргаж маргаж байна.
11.Шүүх хуралдаанд гэрч Х. шүүх хуралдаанд Би Г.*******ыг танихгүй, ХХК захирал Э. Г.*******ыг манайд ажилд орж байгаа хүн. Энэ хүнд 15,000,000 төгрөг зээлчих гэхээр нь ХХК зээл гэж гүйлгээний утга дээр бичиж 15,000,000 төгрөгийг Г.*******ын Хас банкны данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө миний хувийн данснаас Г.*******ын данс руу шилжүүлсэн. Хэрэв компани мөнгө байсан бол хувь хүний данснаас шилжүүлэхгүй гэх мэдүүлэг,
Гэрч Э.ы 2022 онд С.тай цуг ажиллах гэж байсан үе. С. мөнгө зээлээч гэхээр нь миний хувьд мөнгөний боломжгүй, Х.ад С.д мөнгөө зээлчих гэж хэлсэн. Х. надад итгээд С.д зээлсэн байх. Х.ын өөрийн данснаас гарсан түүний өөрийнх нь мөнгө гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, ны шилжүүлгийн баримтаар С. нь Х.аас 15,000,000 төгрөгийг зээлсэн болох нь тогтоогдож байх тул талуудын харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
12.Зохигчид шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг Х.ын ны данснаас хариуцагч С.гийн данс руу шилжүүлсэнд маргаагүй, 15,000,000 төгрөгийг С. ашиглаагүй, шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг С., Ч. нарын 4 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсний төлбөр гэж маргаж байгаа болов уг мөнгийг С. нарын данс руу шилжүүлсэн болохоо нотлоогүй, хариуцагч С. зээлээр аваагүй гэж маргаж байгаа боловч няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт гаргаж өгөөгүй.
13.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгож шийдвэрлэв.
14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.гаас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА