2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, од оршин суух, овогт гийн /РД:/

Хариуцагч: *******,*******, хаягт байрлах, /РД:/,

Хариуцагч: *******,*******, од оршин суух, РД:, овогт ын нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөг, приүс 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөр А.*******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах,

2. хариуцагч С. нэхэмжлэгч А.*******аас 130,000 төгрөг гаргуулах

3. хариуцагч О.гийн нэхэмжлэгч А.*******аас 18,924,030 төгрөг гаргуулах ,

4. хариуцагч -ий нэхэмжлэгч А.*******аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3,360,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч, хариуцагч С.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч -ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гэрч Ш., О., О., А.,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: -ий зарын дагуу О.тай харилцан тохиролцоод суманд цэцэрлэгийн барилгын ажил дээр ажилласан. 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Цэцэрлэгийн барилга дээр хана, шалны плита, наах ажилд 1м2 нь 12,000 төгрөгөөр үнэлж 454.6мкв нийт 5,455,200 төгрөгийн ажил хийсэн. Ханын шаврын ажлын хувьд 1м2 нь 12,000 төгрөгөөр 1586.63 мкв нийт 19,039,500 төгрөгийн ажил хийсэн.Өрлөгийн ажилд 1м2 нь 15,000 төгрөгөөр 510,68 мкв нийт 7,660,200 төгрөгийн ажил хийсэн. Бетон шалны ажилд 1м2 нь 10,000 төгрөгөөр 1294.51 мкв нийт 12,945,100 төгрөгийн ажил хийсэн. Гадна тохижилтын ажлыг нэхэмжлэгч анх 8,000,000 төгрөгөөр тохиролцсон. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гадна тохижилтын ажлыг 1,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Нийт ажлын хөлс 46,100,000 төгрөг болж байна.

Өмнөговь аймгийн Баяндалай суманд эмнэлгийн барилга дээр 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл ажиллахдаа ханын шавар 600м2, өрлөг 50метр куб ажлыг хийсэн. Ханын шаврын ажилд 1м2 нь 12,000 төгрөгөөр нийтдээ 7,200,000 төгрөгийн ажил хийсэн. Өрлөг 1м куб нь 70,000 төгрөг нийтдээ 3,500,000 төгрөг. Баяндалай суман дээр нийтдээ 10,700,000 төгрөгийн ажил хийсэн.

Ажлын хөлсөнд цэцэрлэгийн барилгаас 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг гээд нийтдээ 17,000,000 төгрөг авсан. Мөн 3,300,000 төгрөг авсан, 2,600,000 төгрөг авсан. Нийт цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд 22,900,000 төгрөг авсан байна.

Приүс 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын хөлс 12,000,000 төгрөгт тооцож О. надад өгсөн боловч ажлын хөлсөнд тооцож өгөөгүй гэж хариуцагч тайлбар гаргаж байх тул уг машиныг би шүүхийн шатанд буцааж өгсөн. Ажлын хөлс 12,000,000 төгрөгийг нэмж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардана. Нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөгийг О.гаас нэхэмжилж байна.

О. нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 14 -ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 17 -ны өдөр 2,260,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 600,00 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг нийтдээ 8 удаагийн гүйлгээгээр 14,260,000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн. Үүнийг О.гаас нэхэмжилж байна.

О. хэлэхдээ түрээсийн байрны зардлыг бид хариуцна гэж хэлээд түрээсийн байранд оруулахдаа түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг надаар төлүүлж дараа нь мөнгийг өгнө гэж хэлээд 300,000 төгрөгийг өгөөгүй. Жолооны үнэмлэхгүй учраас жолооны курст оруулж өгье гэж хэлээд 600,000 төгрөгийг А.*******аас авсан. Жолооны курст бүргүүлээгүй байсан. О.гаас 900,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нийтдээ ажлын хөлс 35,680,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 900,000 төгрөг нийтдээ 50,840,000 төгрөгийг О.ас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бид Өмнөговь аймгийн 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг авахаар гэрээ хийсэн. Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилга дээр А.******* шатны өрлөгийг өрсөн. Эхний жилдээ бид шавар хийгээгүй 588м2 буюу гурван ангийн бетон шалыг нь хийсэн. Тухайн үедээ 1м2-ийг 9,000 төгрөгөөр хийж байсан. Би гэрээ бичгээр хийдэггүй байсан дөнгөж хувиараа юм хийж эхэлж байсан учраас дадлага туршлагагүй байсан. Аман гэрээгээр тохиролцоод итгэлцэл дээр хийдэг байсан. Бүх ажлын хөлсийг тоо ёсоор өгдөг байсан. Цэцэрлэгийн барилгад эхлээд зөвхөн шаантны өрлөг өрсөн. 9 дүгээр сарын 5-нд очоод 11 сарын эхээр ирсэн. Би бүх хүмүүсийнхээ цалинг өгсөн. Би А.*******ыг түрээсийн байранд нь оруулаад, 2,400,000 төгрөгийг би төлж, угаалгын машин, зурагт тавьж өгсөн. Тухайн үед өөрсдөө түрээсээ төлнө гэсэн. Түрээсийн байранд 4 сар хүртэл байсан. Бид нар дунд нь өвөл хотод Гумада гэх барилга дээр плитаны ажил хийсэн. Манай нөхөртэй заслынхаа хүмүүсийг хариуцаад 3,4 давхар хийгээд тэр өвөл дууссан. Хавар бид Өмнөговь аймгийн ажлаа үргэлжлүүлээд 5 дугаар сарын 5-нд очсон. А.******* манай нөхөртэй хамт плитаны ажил, гадна тохижилт хийсэн, ажлын хөлсийг 7,000,000 төгрөгөөр тохироод хийсэн. 1м2 -ийг тухайн үед 9,000 төгрөгөөр хийсэн. Өрлөгийн ажлыг 1м2 -ийг 11,000 төгрөгөөр тохирч хийж байсан. Шаантны өрлөг, шаврын ажлыг А.*******, н. хамт хийсэн.1352.36 мкв-ыг А.*******, н. нар цуг шаврын ажлыг хийсэн. Үнийн дүнгийн хувьд 9,000 төгрөгөөр бодоод 12,171,240 төгрөг болсон. Уг үнийн дүнг А.*******, н. нар 2 хуваасан. Тухайн үед би энэ хоёрыг сайн ажилласан гээд 1,000,000 төгрөгөөр шагнасан. 7,400,000 төгрөгөөс урьдчилгаа гээд өгсөн мөн 3,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Ингээд энэ шаврын ажил дууссан. Шаврын ажил дуусаад тэр үедээ явахдаа шалны ажил хийсэн, шаврын ажил, шаантны өрлөг өрсөн, плитаны ажил хийсэн, гадна тохижилттойгоо нийлээд 26,112,515 төгрөг гэж гаргасан. Миний хувьд тухайн үеийнхээ ханшаар ажлаа хийлгэдэг. Өрлөгийн ажлыг одоо 15,000 төгрөг гэж байна. 2021 онд өрлөг 15,000 төгрөг гэж огтоосоо байгаагүй.Тухайн үед 10,000 төгрөг байхад би 11,000 төгрөгөөр хийлгэсэн. Бетон шалыг 8,000 төгрөгөөр хийлгэж байсан. Энэ дээр 1,800 квадрат гэж бичсэн байна гэхдээ шинжээчийн дүгнэлтээр өөрчилсөн байна гэж бодсон. Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилгын шаврын зураг хавтаст хэрэгт байгаа. А.******* 1294 мкв гэсэн байна. Яг өөрийнх нь хийсэн нь 1396.01мкв болж байсан. А.*******д 10,000,000 төгрөг өгсөн. Шалны 1м2 1294 гэсэн сүүлд залруулсан нь 1800, энэ барилга 1,2 давхраараа 2021 метр квадрат. Үүнээс 1296 цутгасан бусад нь дандаа шал,техникийн өрөө зэргийг плитагаар хийдэг. Цэцэрлэгийн барилгын ажил дуусахад би бүх ажлын хөлсөө өгсөн. Би А.*******д ямар ч өргүй.

Бид Өмнөговь аймгийн Баяндалай сумын эмнэлгийн барилга дээр ажиллах гээд ирэхэд А.******* хамт ирсэн. Баяндалайн эмнэлгийг хийж эхлэхдээ бид 5 сарын сүүлээр очсон. Очихдоо өрлөгийн бригадтай очсон.Өрлөгийн бригад маань зөвхөн өрлөгөө хийсэн. Шаврын ажлыг н., н., А.******* гурав хийсэн, метр квадратыг нь 12,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үедээ хоол, туслахын цалинг даана гээд 3 туслахтай ажилласан. н., н., н. нар ажилласан. Ингээд 3 туслахтай, 3 шаварчин ажилласан. Өрлөгийн ажил кубээр хэмжигддэг. Техникийн давхрын буюу лифтний хэсгийн зөвхөн дээд талын хэсгийг н. А.******* бадарчин гурав нийлж хийсэн. Нийт 2 давхар барилгын нийт куб өрлөг нь 150 метр куб өрлөг. Үүнээс А.******* ганцаараа 50-ийг хийсэн гэж мэдүүлсэн байсан. Лифтний техникийн давхрын хэсгийн жижиг өрлөгийг өрөхдөө нийтдээ 48 метр кубийг энэ 3 нийлээд өрсөн. Баяндалай сумын эмнэлгийн барилгын өрлөг дээр 50 куб гэж байхгүй. Энэ кубийн мөнгийг гурвуулаа хувааж авах ёстой. Шаврын ажлын хувьд Баяндалай сумын эмнэлгийн дотор талын ганцхан ханын шавар 1800 метр квадрат гэж гаргасан. Би энэ гурвыг 1м2 -ийн 12,000 төгрөгөөр бодоод цалингаа ав гэсэн. Зөвхөн ажлын хөлсөндөө 1м2-ийн 12,000 төгрөгөөр тохиролцсон. Шаврын ажил 50 хувьтай явж байтал наадмын баяр болж 7 дугаар сарын 9-нд яваад, 7 дугаар сарын 13-эд ирнэ гэж хэлээд явцгаасан. Тэгтэл А.******* амралт дууссан хугацаандаа ирээгүй.

Явахад нь би 1,000,000 төгрөг өгсөн мөн 500,000 төгрөг замын зардал хий гэж өгсөн. Наадмаар мөнгө оронгуут нь цалинг чинь өгнө гэж хэлсэн. А.******* зугтаад наадмын дараа ажилдаа ирээгүй. Ийм учраас цалинг би өгөхгүй. Өрлөгийн ажил дууссан учраас цалингийн өгнө. Шаврын ажлын мөнгийг өгөхгүй.

А.*******аас хадгаламждаа байгаа мөнгөнөөс эгчдээ зээлчих буцаагаад өгнө гэж хэлэ зээл авсан. Зээл 10,000,000 төгрөг чхүрээгүй. О. миний дансны хуулга байна. 2022 оны 9 дүгээр сарын 6-нд 3,000,000 төгрөг дансанд шилжиж орж ирсэн, 2023 оны 1 дүгээр сарын 14-нд 2,000,000 төгрөг дансанд шилжиж орж ирсэн, 2023 оны 1 дүгээр сарын 16-нд 1,000,000 төгрөг дансанд шилжиж орж ирсэн, 2023 оны 3 дугаар сарын 3-нд 2,000,000 төгрөг дансанд шилжиж орж ирээд нийтдээ 8,000,000 төгрөг шилжүүлж авсан. Би буцаагаад А.*******д шилжүүлсэн эргэн төлөлтийг 2023 оны 2 дугаар сарын 1-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 17-нд 2,260,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 9-нд 600,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 14-нд 400,000 төгрөг шилжүүлсэн. Мөн түрээсийн байрны хувьд би 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Вива сити-ийн түрээсийн төлбөр гээд н. гэх хүний дансанд 674,000 төгрөг хийсэн, 2023 оны 5 дугаар сарын 23-нд Вива сити-ийн түрээсийн төлбөр гээд н. гэх хүний дансанд 717,000 төгрөг хийсэн, 2023 оны 6 дугаар сарын 9-нд 782,100 төгрөг хийсэн. Энэ түрээсийн мөнгийг гүйцэтгэлээс суутгана гэж хэлсэн байдаг.

*******т сөхийн жижиг өрөөг сарын 200,000 төгрөг гэсэн. н. нь 900,000 төгрөг өгөөд хавар болтол байж болно гэж хэлэхээр нь А.*******д хэлсэн тэгье гэсэн. Эхлээд 600,000 төгрөгийг өөрөөсөө н. рүү шилжүүлсэн. Үлдэгдэл 300,000 төгрөгийг А.******* шилжүүлсэн. Би хөдөө яваад ирэхэд тэр байр арай биш байсан.н. гэх залууд би 600,000 төгрөгийг шилжүүлээд алдсан, А.******* 300,000 төгрөг өгөөд бид хоёулаа алдаад эргүүлж авч чадаагүй. Ингээд 300,000 төгрөгийн хувьд би хөрөнгөжөөгүй. Харин 600,000 төгрөгийн хувьд А.******* манай гэр бүлийн машин болох Приүс 20 маркийн автомашиныг сонирхсон. Жолооны үнэмлэхгүй гэсэн. Манайд ажиллаж байсан н. гэдэг хүүхэн манай хамаатны хүн жолооны курстэй бүртгүүлчих шалгалтын өгөөд төгсөж болно гэж хэлсэн. Би А.*******тай ярилцсан. А.******* өөрөө бэлнээр 600,000 төгрөгийг н.д өгсөн.Тэр жолооны курсийн хүн нас барсан гэсэн. 600,000 төгрөгийг би аваагүй, хөрөнгөжөөгүй гэв.

Хариуцагч -ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь нэхэмжлэгч А.*******тай гэрээ хэлцэл огт хийж байгаагүй. Эмнэлгийн барилга, цэцэрлэгийн барилгууд дээр О. туслан гүйцэтгэгчээр орж гэрээ хэлцлүүдийг хийсэн баримтууд хэрэгт авагдсан. А.*******д цалинг олгохдоо О., н. гэсэн хоёр хүний данснаас цалин олгогдож байсан. -иас огт цалин олгогдож байгаагүй. Тухайн үед О.гийн зүгээс А.*******ын нийгмийн баталгаа сайжруулах, цаашлаад эд хөрөнгөтэй болохтой нь холбоотойгоор ийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж байсан. А.******* 35,680,000 төгрөгийг нэхэмжилсэн. -иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь нь хариуцвал зохих этгээд биш. Ямарваа нэгэн байдлаар А.*******тай эрх зүйн харилцаан оролцож байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч О. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: А.*******д ажлын хөлс илүү олгосон 12,648,930 төгрөг, түрээсийн байрны 4,573,000 төгрөг нийтдээ 18,924,030 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд н.ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 5-нд А.*******ын тоот дансанд 4,500,000 төгрөг ажлын хөлсөнд, 2022 оны 5 дугаар сарын 25-нд тоот дансанд ажлын хөлс 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 29-нд тоот дансанд ажлын хөлс 1,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тоот дансанд ажлын хөлс 3,300,000 төгрөгүүд н. шилжүүлсэн байна. 2022 оны 7 дугаар сараас О. миний тоот данснаас 2022 оны 7 дугар сарын 31-ний өдөр тоот дансанд 3,00,000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлсэн, 2022 оны 8 дугаар сарын 26-нд тоот дансанд 3,148,930 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-нд А.*******ын тоот дансанд 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 7-нд тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн. н.ийн данснаас 9,500,000 төгрөг, О.гийн данснаас 18,148,930 төгрөг гээд нийтдээ А.*******д 27,648,930 төгрөгийг шилжүүлсэн. Цалин, туслахын цалин, хоол зэргийг тооцохгүйгээр ажлын хөлсийг өгсөн. н.ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,400,000 төгрөг Улаанхуарангийн байрны түрээс, О.гийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тоот байрны түрээс н.гийн дансанд 674,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 5 дугаар сарын 23-ний өдөр н.гийн дансанд 717,500 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 782,100 төгрөг шилжүүлсэн. Нийт түрээсийн байрны мөнгө нь 4,573,600 төгрөгийг А.*******ын өмнөөс төлсөн. Наадам гээд цамц малгай авч өгсөн зэрэг тооцоолоогүй урсгал зардлууд гарсан. А.*******д олгосон 27,648,930 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. Үүнээс илүү өгсөн нь 15,000,000 төгрөг, цалинд олгосон 12,648,930 төгрөг, түрээсийн төлбөр 4,573,600 төгрөг, хэрэглээний 1,750,000 төгрөг болж байна. А.*******аас нийтдээ 18,924,030 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Манай компанид А.******* ямар нэг харьяалалгүй. нь н.ийн үүсгэн байгуулсан компани. 2023 он хүртэл н.э захирлаар нь ажиллаж байсан. н.ийн ээж болох О. санал тавьж нэхэмжлэгч А.*******ын нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг нь байгууллагын нэр дээрээс төлүүлье гэсний үндсэн дээр манай компани А.*******ыг ажиллахаа больсон ч нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240,000 төгрөгөөр 14 сарыг төлсөн. Уг төлбөр болох 3,360,000 төгрөгийг А.*******аас буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн.Үүнд: А.*******ын ХААН банкны дансны хуулга, гэрэл зураг, Өмнөговь аймгийн даланзадгад сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээний тайлан,

Хариуцагч О. шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, -ий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, О.гийн ХААН банкны дансны хуулга зээрг болно.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* хариуцагч О., , С. нарт холдогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөг, приүс 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөр А.*******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах,

хариуцагч С.ий нэхэмжлэгч А.*******аас 130,000 төгрөг гаргуулах

хариуцагч О.гийн нэхэмжлэгч А.*******аас 18,924,030 төгрөг гаргуулах ,

хариуцагч -ий нэхэмжлэгч А.*******аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3,360,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч С.эс приүс 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөр А.*******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж, анх шүүхэд гаргасан шаардлагаа хариуцагч О.гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг , зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж нэмэгдүүлж өөрчилж, хариуцагч -иас гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Шүүхээс нэхэмжлэгч А.*******ын хариуцагч О.д холбогдуулан холдогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 14,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 900,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Нэг. Нэхэмжлэгч А.*******ын хариуцагч О.гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд,

1.1.Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, О.тай тохирч суманд Цэцэрлэгийн барилгын ажил дээр 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 сарын хүртэл ажилласан. Миний бие цэцэрлэгийн барилга дээр хана, шалны плита, наах ажилд 1мкв 12,000 төгрөгөөр тохирч, хана, шалны плитаг 454,6 мкв талбайд нааж, 454,6х12,000= 5.455.200 төгрөгийн ажил хийсэн. Ханын шаврыг 1мкв нь 12,000 төгрөгөөр тохирч, 1586.63 мкв талбайд ханын шаврыг хийж, нийт 19,039,500 төгрөгийн ажил хийсэн. Өрлөг мкв нь 15,000 төгрөгөөр тохирч, 510,68 мкв талбайд өрлөг хийж, 7,660,200 төгрөгийн ажил хийсэн. Бетон шал мкв 10,000 төгрөгөөр тохирч, 1294.51 мкв албайд бетон шал хийж, 12,945,100 төгрөгийн ажил хийсэн. Гадна тохижилтын ажлыг О.тай анх 8,000,000 төгрөгөөр тохиролцсон. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гадна тохижилтын ажлыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нийт ажлын хөлс 46,100,000 төгрөгийг авах хэмжээний ажлыг Өмнөговь аймгийн Цэцэрлэгийн барилга дээр хийж гүйцэтгэсэн.

О.гаас цэцэрлэгийн барилгын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг гээд нийт 17,000,000 төгрөгийг авсан.

Цэцэрлэгийн барилгад хийсэн ажлын хөлс 46,100,000 төгрөг болсон, үүнээс 17,000,000 төгрөгийг О. өгсөн, үлдэж байгаа нь 29,100,000 төгрөг байна. О. миний нийгмийн даатгалын шимтгэлд 3,120,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг авах байсан ажлын хөлснөөс суутгаад 29,100,000 төгрөгөөс 3,120,000 төгрөгийн хасаж, 23,680,000 төгрөгийг, ажлын хөлс 12,000,000 төгрөгт тооцож приүс 20 маркийн машиныг О. өгсөн байсан боловч маргаад байгаа тул машиныг буцааж өгсөн тиймээс ажлын хөлс 12,000,000 төгрөгийг нэмж нийт 35,680,000 төгрөгийг О.гаас гаргуулна гэж тайлбар гаргасан.

1.2. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бид Өмнөговь аймгийн 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг авахаар О. би гэрээ байгуулсан. Цэцэрлэгийн барилга дээр ажилуулахдаа би ажилчидтайгаа тохироод хийдэг. Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилга дээр ирж А.******* шаантны өрлөгүүдийг өрсөн. Тэгээд эхний жилдээ бид шавар хийгээгүй 588м2 буюу гурван ангийн бетонон шалыг нь хийсэн. 2021 онд бетон шал 1м2-ийг 9,000 төгрөгөөр хийж байсан. Тухайн үедээ би гэрээ бичгээр хийдэггүй байсан дөнгөж хувиараа юм хийж эхэлж байсан учраас дадлага туршлагагүй байсан. Аман гэрээгээр тохиролцоод итгэлцэл дээр хийсэн. Бид 2021 оны 9 дүгээр сарын 5-наас ажиллаад 11 сарын ажлаа зогсоосон. Хавар бид Өмнөговь аймгийн ажлаа үргэлжлүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын 5-нд очсон. А.******* манай нөхөртэй хамт плитаны ажил, гадна тохижилтыг нийт 7,000,000 төгрөгөөр тохироод хамт хийсэн. Өрлөгийн ажлыг 1м2 -ийг 11,000 төгрөгөөр тохирч хийж байсан. шаантны өрлөг, шаврын ажлыг А.*******, н. хамт хийсэн. Нийт 1352.36 квадратыг А.*******, н. нар шаврын ажлыг хийсэн. Хийхдээ адил тэнцүү хуваасан. Үнийн дүнгийн хувьд 9,000 төгрөгөөр бодоод 12,171,240 төгрөг болсон, А.*******, н. нар 2 хуваасан. Тухайн үед би энэ хоёрыг сайн ажилласан гээд 1,000,000 төгрөгөөр шагнасан. 7,400,000 төгрөгөөс урьдчилгаа гээд 3,000,000 төгрөгийг авсан. Ингээд энэ шаврын ажил дууссан. Шаврын ажил дуусаад тэр үедээ явахдаа шалны ажил хийсэн, шаврын ажил, шаантны өрлөг өрсөн, плита наасан , гадна тохижилттойгоо нийлээд 26,112,515 төгрөгийн ажлын хөлс гэж гаргасан. Плитаны ажил, гадна тохижилт хоёрыг 7,000,000 төгрөгөөр тохирсон, шаврын ажлыг тухайн үедээ 9,000 төгрөгөөр тохирсон 12,000 төгрөг гэж байхгүй. 2021 онд өрлөг мкв 15,000 төгрөг гэж огт байгаагүй.Тухайн үед мкв 10,000 төгрөг байхад би 11,000 төгрөгөөр хийлгэсэн. Бетон шалыг 8,000 төгрөгөөр хийлгэж байсан. Энэ дээр 1,800 квадрат гэж бичсэн байна гэхдээ шинжээчийн дүгнэлтээр өөрчилсөн байна гэж бодсон. Авторын зургаар ажлаа хийдэг. А.******* 1294 гэсэн байна. Яг өөрийнх нь 1396.01мкв хийсэн А.******* шаврыг цутгахдаа ганцаараа цутгаагүй. Эхний жил н. ,н., А.******* бид дөрвүүлээ цутгаж ажиллаад тэр ажил дууссан. Тэгэхдээ цэцэрлэгийн барилгыг дуусгаад хүлээлгэж өгөөд заслынхаа хүмүүсийн цалингийн өгнө гээд тохиролцсон. А.*******ын цалинд 2021 оны 11 дүгээр сарын 11-нд гэхэд би 10,000,000 төгрөг өгсөн. Шалны 1м2 1294 гэсэн сүүлд залруулсан нь 1800 мкв, энэ барилга 1,2 давхраараа 2021м2 , үүнээс 1296м2 цутгасан бусад нь дандаа шал,техникийн өрөө зэргийг плитагаар хийдэг гэж маргаж байна.

1.3. Шүүх хуралдаанд гэрч О. мэдүүлэхдээ: Би Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилга дээр талбайн хяналтын инженерийн ажил хийж байсан. А.******* уг барилгын плитаг нааж байсан. Плита сайн наасан. Д. плита нааж байсан. Төсөв гүйцэтгэлийн ажил хоёрын тоо хэмжээ зөрөөгүй. Шавардлага 1200 м2 шавардсан. Үлдэгдэл тэгшилгээний ажил нь дан хар замаскаар хийгдсэн. Тэгшилгээний хар шалыг А.*******, Д. нар хийсэн. Ажлын гүйцэтгэлд доголдол байгаагүй гэв.

1.4. Гэрч шүүх хуралдаанд Өмнөговь аймагт бид 2022 оны 5 дугаар сарын 10-нд очиж ажилласан. Цэцэрлэгийн барилга дээр шавар, өрлөг, плита гадна тохижилтын довжоог хийсэн. Эмнэлгийн барилга дээр 2023 онд шавар, өрлөгийн ажлыг хийсэн. Цэцэрлэгийн барилга дээр Д., А.******* нар плитаг наасан. Цэцэрлэгийн барилгын ханы шаврын ажлыг н., А.*******, би хийсэн. Цэцэрлэгийн барилга дээр тоосгоор өрлөгүүдийг хийсэн. Бетон шалыг би, Д., А.*******, тэгшилгээг А.******* хийсэн.

1.5. Гэрч П. шүүх хуралдаанд Өмнөговь аймагт А.******* бид хоёр шаврын ажил хийсэн. Намайг хийж эхлэхээс өмнө А.******* хийж эхэлсэн байсан. Би 800 метр квадратыг хийсэн. Засал, таазны тэгшилгээ А.******* хийсэн. Ажлын гүйцэтгэл чанар асуудалгүй хүлээлгэж өгсөн. Шалны тэгшилгээ, гадна тохижилтын тэгшилгээ довжоог А.тэй хамт хийсэн А.******* хийсэн гэх мэдүүлгээр А.******* цэцэрлэгийн барилгын ажлаа сайн хийсэн болох нь тогтоогдож байна.

1.6. Гэрч Х., Д. нар А.*******ыг эмнэлгийн барилгын ажил, цэцэрлэгийн барилгын ажил дээр ажиллахдаа ханы шавардлага муу хийсэн, алдаатай хийсэн, наасан плита нь муу, унасан гэж мэдүүлэх боловч бусад гэрч нарын мэдүүлэг, хариуцагч О.гийн А.******* ажлаа сайн хийсэн тул би 1,000,000 төгрөг шагнасан гэж тайлбараар няцаагдаж байна.

1.7. Нэхэмжлэгч А.******* Өмнөговь аймгийн Баяндалай суманд эмнэлгийн барилга дээр 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл ажиллахдаа ханын шавар 600м2, өрлөг 50 метр куб ажлыг хийсэн. Ханын шаврын ажилд 1м2 нь 12,000 төгрөгөөр нийтдээ 7,200,000 төгрөгийн ажил хийсэн. Өрлөг 1м куб нь 70,000 төгрөг нийтдээ 3,500,000 төгрөг. Баяндалай сумын эмнэлэгийн барилга дээр нийтдээ 10,700,000 төгрөгийн ажил хийсэн.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын эмнэлгийн барилга дээр 10,700,000 төгрөгийн ажил хийсэн. Үүнээс ажлын хөлс 1,000,000 төгрөгийг авсан тул 9,700,000 төгрөгийн ажлын хөлс аваагүй. Нийт 25,980,000+9,700,000= 35,680,000 төгрөгийг хариуцагч О.гаас нэхэмжилж байна гэж тайлбар гаргасан.

1.8. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Шаврын ажлыг н., н., А.******* гурав хийсэн хийхээр метр квадратыг нь 12,000 төгрөгөөр тохирсон. 3 туслахтай, 3 шаварчин ажилласан. Өрлөгийн ажил кубээр хэмжигддэг. Техникийн давхрын буюу лифтний хэсгийн зөвхөн дээд талын хэсгийг н. А.*******, гурав нийлж хийсэн. Нийт 2 давхар барилгын нийт 150 метр куб өрлөгийн ажил хийсэн. Үүнээс А.******* ганцаараа 50-ийг хийсэн гэдэг бол худлаа. Лифтний техникийн давхрын хэсгийн жижиг өрлөгийг өрөхдөө нийтдээ 48 метр кубийг 3 хүн өрсөн. Баяндалай сумын эмнэлгийн барилгын өрлөг дээр 50 м3 гэж байхгүй. Тухайн үедээ 70 м3 гэж тохирсон. Гэхдээ 48м3 гэж гарч ирсэн. Энэ кубийн мөнгийг гурвуулаа хувааж авах ёстой. Шаврын ажлын хувьд Баяндалай сумын эмнэлгийн дотор талын ганцхан ханын шавар 1800 метр квадрат гэж гаргасан. Би энэ гурвыг 1м2 -ийн 12,000 төгрөгөөр бодоод цалингаа ав гэсэн. Би туслахыг хувцаслаад, цалинг өгөөд, хоолыг даасан. Харин энэ гурвын хувьд мөн хоолыг даасан. Зөвхөн ажлын хөлсөндөө 1м2-ийн 12,000 төгрөгөөр тохиролцоод ажил эхэлсэн. Шаврын ажил 50 хувьтай явж байтал наадмын баяр болж 7 дугаар сарын 9-нд А.******* яваад эргэж ирээгүй. Ажлын гүйцэтгэлээ бүрэн хийж цалингаа авах ёстой тиймээс эмнэлэгийн барилгын ажлын хөлс гэж А.*******д гарахгүй гэж маргасан.

1.9. Зохигч талууд Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилга, Баяндалай сумын эмнэлэгийн барилга дээр ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй, харин хийсэн ажлын гүйцэтгэл, ажлын хөлс дээр маргаж байна.

1.10. Талуудын хооронд Иргэний хулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

1.11. 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 11 сар хүртэл, 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс Өмнөговь аймгийн цэцэрлэгийн барилгын ажилд А.******* нь 454,6 мкв хана, шалны плита наасан, 1586.63 мкв ханын шавар, 510.68 мкв өрлөг, 1294.51 мкв бетон шал, цэцэрлэгийн гадна тохижолт зэргийг хийсэн болох нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч , ,, нарын мэдүүлэг, сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөв /1хх 159-229 тал/ , Даланзадгад сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын гэрээ / 1 хх 230-241 тал/,гэрэл зургууд /1 хх 34-46 тал/, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 10-21 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.12. Эмнэлэгийн барилгын ажилд нэхэмжлэгч А.******* ханын шавар 600мкв талбайд хийж, нэгжийн үнэ 12,000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг, өрлөг 50мкуб нэгжийн үнэ 70,000 төгрөгөөр 3,500,000 төгрөгийн ажил хийсэн , ажлын хөлс 1,000,000 төгрөг өгсөн үлдэгдэл 9,700,000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбар гаргасан.

1.13.Хариуцагч О. эмнэлэгийн барилга дээр А.******* ажилласан гэхдээ ажлаа 50 хувьтай хийгээд орхиж явсан тул ажлын хөлс өгөхгүй ажлын гүйцэтгэл 100 хувь хийж цалингаа авах ёстой, мкв гэж маргаж байна.

1.14.Хариуцагч О.гийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас А.*******ын эмнэлэг, цэцэрлэгийн барилгын ажлыг тооцох боломжгүй цэцэрлэг болон эмнэлэгийн барилгаас гадна өөр барилгын ажил хамтарч хйиж байсан гэх зохигчийн тайлбар гаргасан.

Дээрх баримтуудыг няцаасан болон тайлбараа нотолсон баримтыг хариуцагч О. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

1.15. Нэхэмжлэгч А.******* эмнэлэгийн барилгад ажиллахдаа ажлын гүйцэтгэл дутуу хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.*******ыг ханын шавар 600м2 хоёр хувааж 300м2 талбайд хийсэн, өрлөг 42.48м3 гурав хувааж 14мкуб өрлөг хийсэн гэж үзэж 300м2 х 12,000=3,600,000 төгрөг, 14м3 х70,000=980,000 төгрөг нийт 4,580,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

1.16. Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд хариуцагчаас плита наах, гадна тохижолт 7,000,000 төгрөгөөр тохирсон гэж маргаагүй, нэхэмжлэгч зөвшөөрсөн. Ханы шавар 3010мкв талбайд хийсэн үүнийг хоёр хүн хийсэн тул А.******* 1506,5мкв талбайд ханын шавар хийж ажлын хөлс мкв-г 12,000 төгрөгөөр тооцож 19,032,000 төгрөг, өрлөг 510,68мкв, нэгжийн үнэ 15,000 төгрөгөөр тооцож 7,660,200 төгрөг бетон шал 1294,51мкв х10,000 төгрөгөөр тооцож 12,945,000 төгрөг нийт 46,637,300 төгрөг болж байна. Нэхэмжлэгчээс нийт ажлын хөлсөө 46,100,000 төгрөгөөр тооцсон. Үүнээс нэхэмжлэгч цэцэрлэгийн барилгаас 22,900,000 төгрөгийг нэхэмжлэгч ажлын хөлс авсан / нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3,120,000 төгрөг хасна гэж тайлбар гаргасан/ гэж тайлбар гаргасан тул үлдэх 23,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эмнэлгийн барилгаас 300мкв х12,000 төгрөгөөр тооцож 3,600,000 төгрөг, өрлөг 14мкуб-ыг 70,000 төгрөгөөр тооцож 980,000 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулах нийт 23,200,000 төгрөг+4,580,000 төгрөг буюу нитй 27,800,000 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хоёр: Нэхэмжлэгч А.*******аас зээл 14,260,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж, О. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 14 -ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 17 -ны өдөр 2,260,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 600,00 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг нийтдээ 8 удаагийн гүйлгээгээр 14,260,000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн. Буцааж өгөөгүй тул зээл 14,260,000 төгрөгийг О.гаас нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд энэ шаардлагаа багасгаж О.д 8,000,000 төгрөг зээлсэн. О. 5,610,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн учраас үүний зөрүү зээлийн үүрэгт 2,390,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.2. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, А.*******аас хадгаламжиндаа байгаа мөнгөнөөсөө зээлчих гээд зээлж авсан. Гэхдээ 10,000,000 төгрөг зээлж аваагүй. О. миний дансны хуулгаас харахад 2022 оны 9 дүгээр сарын 6-нд 3,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 14-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 3-нд 2,000,000 төгрөг нийтдээ 8,000,000 төгрөгийг А.*******аас зээлж авсан. Би буцаагаад А.*******д 2023 оны 2 дугаар сарын 1-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 17-нд 2,260,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 9-нд 600,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 14-нд 400,000 төгрөг шилжүүлсэн гэж маргаж байна.

2.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа зохигчийн хооронд үүссэн байна.

2.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 14,260,000 төгрөгөө багасгаж 8,000,000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч О. мөнгө зээлж авч байснаа хүлээн зөвшөөрч маргаагүй, харин буцааж дансаар 5,260,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч 8,000,000 зээлсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй тул зээл 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гурав. Нэхэмжлэгч А.******* хариуцагч О.гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 900,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, түрээсийн байранд оруулна гэж 300,000 төгрөг, жолооны курст бүртгүүлсэн гэж 600,000 төгрөгийг миний картнаас бэлнээр авсан гэж тайлбар гаргасан.

3.1.Хариуцагч О. би энэ мөнгийг аваагүй гэж маргасан.

3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв. Нэхэмжэлгч А.*******аас цэцэрлэгийн ажлын хөлс 12,000,000 төгрөгөнд тооцож приүс 20 маркийн автомашиныг О. өгсөн боловч машиныг нь буцааж өгсөн тул 12,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан браимтаар ажлын хөлс 12,000,000 төгрөгөнд тооцож өгсөн болохоо нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй тул 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тав. Нэхэмжлэгч А.******* хариуцагч С.эс приүс 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөр А.*******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, хариуцагч -иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зургаа.Хариуцагч О.гийн нэхэмжлэгч А.*******аас 18,924,030 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэлийн илүү олгосон 12,648,930 төгрөг, түрээсийн байрны 4,573,000 төгрөг нийтдээ 18,924,030 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

6.1. Хариуцагч О. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хүү н.ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 5-нд А.*******ын тоот дансанд 4,500,000 төгрөг ажлын хөлсөнд, 2022 оны 5 дугаар сарын 25-нд тоот дансанд ажлын хөлс 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 29-нд тоот дансанд ажлын хөлс 1,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тоот дансанд ажлын хөлс 3,300,000 төгрөгүүдийг н.э шилжүүлсэн байна. 2022 оны 7 дугаар сараас О. миний тоот данснаас 2022 оны 7 дугар сарын 31-ний өдөр тоот дансанд 3,00,000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлсэн, 2022 оны 8 дугаар сарын 26-нд тоот дансанд 3,148,930 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-нд А.*******ын тоот дансанд 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 7-нд тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн.н.ийн данснаас 9,500,000 төгрөг, О.гийн данснаас 18,148,930 төгрөг гээд нийтдээ А.*******д 27,648,930 төгрөгийг шилжүүлсэн. Цалин, туслахын цалин, хоол зэргийг тооцохгүйгээр ажлын хөлсийг өгсөн. Тэгээд н.ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,400,000 төгрөг Улаанхуарангийн байрны түрээс, О.гийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тоот байрны түрээс н.гийн дансанд 674,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 5 дугаар сарын 23-ний өдөр н.гийн дансанд 717,500 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 782,100 төгрөг шилжүүлсэн. Нийт түрээсийн байрны мөнгө нь 4,573,600 төгрөгийг А.*******ын өмнөөс төлсөн. Наадам гээд цамц малгай юмнууд авч өгсөн зэрэг тооцоолоогүй урсгал зардлууд байгаа. Нийтдээ А.*******д олгосон 27,648,930 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн. Үүнээс илүү өгсөн нь 15,000,000 төгрөг, цалинд олгосон 12,648,930 төгрөг, түрээсийн төлбөр 4,573,600 төгрөг, хэрэглээний 1,7500,00 төгрөг. А.*******аас нийтдээ 18,924,030 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбар гаргасан.

6.2. Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, байрны түрээсийг анх О. төлнө, манайд ажиллаж байгаа тохиолдолд хоол, унаа, техникийн зардал, өмсөх хувцас бүгдийг даана гэж өөрөө ярьж байсан. Эхний жилд хоол ундны мөнгийг надаас хасаад явсан. Тэр үед н., н. бид гурав ажиллаж байсан. Хувцас буюу хиймэл булган шуба дэлгүүрээс зээлж авч хүүхэд хардаг эгчдээ өгсөн нь үнэн. Би тэр 100,0000 төгрөг өгнө бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

6.3. Гэрч О. шүүх хуралдаанд А.******* хөдөө байдаг эгчдээ эко шуб, өөртөө куртик, гутал, жинсэн өмд гээд нийт 1,070,000 төгрөгийн бараа авсан байна. А.******* гэдэг хүнээс хувцасны мөнгө орж ирэхгүй байхаар нь эгч О. руу залгаад хэлсэн. Эгч над руу 2022 оны 7 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. А.******* надад 70,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж мэдүүлсэн.

6.4. Хариуцагч О. нь хэрэгт түрээсийн төлбөр шижлүүлсэн гэж дансны хуулга ирүүлсэн бөгөөд түрээсийн гэрээ байхгүй, бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Мөн ажлын илүү төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага 18,924,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Долоо. Нэхэмжлэгч А.******* харицагч С., -иас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч С.ий нэхэмжлэгч А.*******аас 130,000 төгрөг гаргуулах, хариуцагч -ий нэхэмжлэгч А.*******аас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3,360,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаагүйд тооцож хэлэцэхгүй орхих нь хуульд нийцнэ.

Найм. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч О.гаас 296,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч О.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******аас 28,550 төгрөгийг гаргуулж хариуцагч О.д олгож, -ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68710 төгрөгийг улсын орлогоос гаргуулж -д, С.ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөг тус тус улсын орлогоос гаргуулж С.д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.гаас 27,780,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,060,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******аас сөрөг нэхэмжлэлд 1,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч О.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,924,030 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заснаар нэхэмжлэгч А.******* хариуцагч С.эс приүс 20 маркийн 24-29 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгчөөр А.*******ыг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, хариуцагч -иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,680,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гаас 296,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч О.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******аас 28,550 төгрөгийг гаргуулж хариуцагч О.д олгож, -ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68710 төгрөгийг улсын орлогоос гаргуулж -д, С.ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөг тус тус улсын орлогоос гаргуулж С.д тус утс олгосугай.

5. Нэхэмжлэгч А.******* хариуцагч С., -иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул С., нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг гаргаагүйд тооцож хэлэлцэхгүй орхиусгай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА