| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00688/И |
| Дугаар | 193/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2025/00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, , *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. ,
Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
/Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр ХХК-иас 637,100,197 төгрөг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Хариуцагч ******* нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ХХК, захирал Л.ын өмчлөлд бүртгэлтэй, миний төрсөн охин М.гийн эзэмшилд байсан эрхийн улсын бүртгэлийн , д дугаартай тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг тогтоож, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж , бусад иргэнд 131,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Нэхэмжлэгч М.******* миний төрсөн охин Барга овогт *******ын эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Л.аас зээлээр худалдан авч, 2024 оны 5 сарыг хүртэл амьдарч байсан бөгөөд охин маань орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хүчин төгөлдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар тогтоогдсон. Миний охин М. уг орон сууцандаа амьдарч байгаад 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зуурдаар гэртээ нас барсан. Нэхэмжлэгч миний бие талийгаачийн хууль ёсны өвлөх гэрчилгээг авсан бөгөөд өнчирч үлдсэн ач охиныхоо хамт би орон сууцанд амьдарч байна. ******* биднийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдаг этгээд гэдгийг мэдсээр байж бидэнд мэдэгдэхгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж бусдад худалдсан байна. Худалдан борлуулсныхаа дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4-188/16660 дугаар мэдэгдлээр бидэнд мэдэгдсэн. Нэхэмжлэгч миний бие уг мэдэгдлийг гардаж аваад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль зөрчиж худалдсан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.д гомдлыг гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.т 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргаж, тэрээр 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9-1/2201 дугаар албан бичгээр надад гомдлыг хүлээн авахгүй гэж хариу өгөөд байна. Хариуцагч байгууллага орон сууцыг худалдан борлуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд миний Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаа дараах хоёр үндэслэлээр хуульд нийцээгүй албадах ажиллагаа явуулсан байна.
1.Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд, эцсийн өмчлөгчид мэдэгдээгүй. Охиныг минь нас барсны дараа бусдад худалдан борлуулсан гээд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4-188/16660 дугаар мэдэгдлээр бидэнд мэдэгдээд байгаа нь үнэхээр басамжилсан мэт, хүний ёсноос гажууд байгаад нь гомдож шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. ******* миний охиныг амьд байхад албадан худалдах бүрэн боломжтой байсан. Миний охин байраа алдчихгүйн төлөө зөндөө явж өмчлөгч болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд *******т дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ГХ2023/01349 дугаар албадан гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгааг хариуцагч мэдэж байсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд би оролцох эрхтэй байсан бөгөөд миний эрхийг маань санаатай ноцтой зөрчсөнд хариуцагчид гомдолтой бана.
2.Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааг өнгөрсөн хойно орон сууцыг худалдан борлуулсан байна. Уг орон сууцыг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Миний охин М. тухайн үедээ анхны албадан дуудлага худалдаа хууль зөрсөн гэж шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан. Тус иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-н өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 2 дугаар сарын 7-ны өдрийн 210/МА2024/00291 дугаар магадлалаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үүнийг хариуцагч мэдэж байсан. 210/МА2024/00291 дугаар магадлал 2024 оны 3 сард бичгэн хэлбэрээр албажин гарсан байж таараа. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хугацааг тоолж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг сэргээж, 2024 оны 3 сард хоёр дахь албадан дуудлага худалдааг товлох ёстой байсан. Гэтэл хариуцагч чимээгүй ажиллагааг явуулахгүй байсаар хуулийн хугацааг өнгөрөөж, 4 сарын дараа үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж худалдсан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасныг зөрчсөн. Иймд эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн , дугаар байрны хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хууль бусаар худалдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр ХХК-иас 637,100,197 төгрөг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22310106 дугаар тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэр бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан тул Л.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн , дугаар байрны хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 19-нд битүүмжилж, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хураасан байдаг. Тус хураах ажиллагаанд М. оролцсон байдаг. Тус үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилан тохиролцож 180,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тус хөрөнгийг Л.ын нэг хүний өмчлөлтэй хөрөнгө гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоосон. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар Л.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй дүүргийн , дугаар байрны хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг М.гийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр захирамжилсан дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23381349 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.153.2-т барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны төлбөр бүрэн барагдуулсны дараа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжийг биелүүлнэ.
Мөн М. нь Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 1 хх 166 тал/
4.Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр дахь албадан дуудлага худалдааг бидэнд мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргаж байна. Шуудангийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн шуудангаас ирсэн баримтад 2024 оны 7 дугаар сарын 01-нд нэхэмжлэгч М.*******д гардуулсан гэсэн баримтаар нотлогдож байна. М. гэдэг хүн 2024 оны 5 дугаар сарын 04-нд нас барсан нь хүндэтгэн үзэх шалтгаан. Өв хүлээн авагч өмчлөх эрх шилжсэн этгээд болох М.******* дуудлага худалдааны товыг мэдсэн. Өмчлөх эрх шилжиж болно гэвч барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэл хэвээр байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд.
3.1.Нийслэлийн дүүргийн 25 дугаар хорооны 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 636 тоот ..М.******* тус хорооны 412 тоот байр, од ам бүл 2 оршин суудаг нь үнэн.. гэх тодорхойлолт (хх-ийн 06 дугаар хуудас),
3.2. *******ын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан талаарх нас барсны бүртгэл (хх-ийн 07 дугаар хуудас),
3.3. Өвлөх эрхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0010 дугаар гэрчилгээ (хх-ийн 08 дугаар хуудас),
3.4. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/12347 дугаар шүүгчийн захирамж (хх-ийн 09 дүгээр хуудас),
3.5. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2024/14779 дүгээр шүүгчийн захирамж (хх-ийн 10 хуудас),
3.6. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ГХ2023/01349 дүгээр гүйцэтгэх хуудас (хх-ийн 11 хуудас),
3.7.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргасан гомдол (хх-ийн 12-13 хуудас),
3.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9-1/2201 тоот албан бичиг (хх-ийн 14 дүгээр хуудас),
4.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 26-27 дугаар хуудас),
4.2.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 28-36 хуудас),
4.3.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1366 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 37-38 хуудас),
4.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22310106 дугаар тогтоол (хх-ийн 39 дугаар хуудас),
4.5. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 424 тоот албан бичиг (хх-ийн 40 дүгээр хуудас),
4.6.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000700234 дүгээр гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 41 дүгээр хуудас),
4.7.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22310106/23 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 42-43 хуудас),
4.8.Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44 дүгээр хуудас),
4.9.Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/2097 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 46 дугаар хуудас),
4.10.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4-188/6963 тоот мэдэгдэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4-188/9068 тоот мэдэгдэл (хх-ийн47-50 дугаар хуудас),
4.11.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт (хх-ийн 51 дүгээр хуудас),
4.12.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 52-54 дүгээр хуудас),
4.13.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШЗ2023/01335 дугаар шүүгчийн захирамж (хх-ийн 55-57 хуудас),
4.14.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаар шийдвэр (хх-ийн 58-67 дугаар хуудас),
4.15.Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/00291 дүгээр магадлал нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 68-73 хуудас),
4.16.Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/6152 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 74 дүгээр хуудас)
4.17. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 4-188/3349 тоот Монгол шуудан ХК-д гаргасан албан тоот албан тоотын хариу (2 хх-16)
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч М.******* миний төрсөн охин М. эрхийн улсын бүртгэлийн дугаартай дугаартай орон сууцыг 2019 оны 01 сарын 21-ны өдөр Л.аас зээлээр худалдан авч, 2024 оны 05 сарыг хүртэл амьдарч байсан. Охин М. хууль ёсны өмчлөгч болох нь Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар тогтоогдсон. Миний охин уг орон сууцандаа амьдарч байгаад 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар гэртээ нас барсан. М.******* миний бие талийгаачийн хууль ёсны өвлөх гэрчилгээг авч өнчирч үлдсэн ач охиныхоо хамт орон сууцанд нь амьдарч байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биднийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд гэдгийг мэдсээр байж бидэнд мэдэгдэхгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж бусдад худалдсан байна. Охиныг маань нас барсны дараа бусдад худалдан борлуулсан гээд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4-188/16660 дугаар мэдэгдлээр бидэнд мэдэгдсэнд гомдолтой байна. Хоёр дахь дуудлага худалдаа явуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааг өнгөрсөн хойно орон сууцыг худалдан борлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж байна.
7.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-188/15569 дугаар мэдэгдлээр 7 дугаар сарын 05-ны өдөр 10 цагт 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 03 тоот хаяг байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 давхарт 200 тоот өрөөнд байгуулагдах албан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг албан дуудлага худалдааны тогтоолын хамт хавсралтаар монгол шуудангаар 6 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн, нотлох баримтын хүрээнд шүүхэд нотлох баримтаар өгсөн. Худалдаа хөгжлийн банк нь Иргэний хуулийн 153.3-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль бус гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлээгүй буюу зохих үүргийг гүйцэтгүүлээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шалтгаалан хангуулах эрхтэй гэж заасан байдаг. Иймд М.*******н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
8.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр хариуцагч ХХК- иас зээлийн гэрээний үүрэгт 637,100,197 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд Л.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206059195 дугаартай, , , , хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ГХ2021/01366 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
9.Нэхэмжлэгч М.******* нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан М.гийн хууль ёсны өвлөгчийн хувьд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ. / хх 6-8 хуудас/
10.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
Прайм повер ХХК-д холбогдох иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00276 дугаар шийдвэрээр хариуцагч Прайм повер ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 637,100,197.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд Л.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206059195 дугаартай, дүүргийн , Буянт ухаа хороолол, хаягт байрлах 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
11. Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ГХ2021/00233 дугаартай гүйцэтгэх бичиг баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан , , , хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22310106/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хураасан байна.
12. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамжаар Л. нь 25,510,000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрч, Л. өөрийн өмчлөлийн , , , хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор М.гийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна./хх 131-132 тал/,
13. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах анхны дуудлага худалдаа явуулах тогтоол гарснаас хойш Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12347 дугаар захирамж гарсан байх тул орон сууцын өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй. М. нь , , , хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104/ШШ2023/00532 дугаартай шийдвэр, 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00291 дугаартай магадлал хэрэгт авагдсан байна. / хх 58-73 тал/
14. Дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дүгээр тогтоол гаргаж, тогтоолыг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр М.гийн гэрийн хаягаар шуудангаар илгээж, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М.******* гардаж авсан нь байна.
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг шүүх шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т зааснаар хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасныг зөрчөөгүй байна.
16. М.гийн хууль ёсны өвлөгч М.******* нь маргаан бүхий , , , хаягт байрлах, 69,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш.
17. Нэхэмжлэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2.-т төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргах хэдий ч ..... тухайн орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд шаардлага гаргах эрх нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд буюу Л.т байна.
18.Иймд нэхэмжлэгч М.*******н нэхэмжлэлтэй *******т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан М.*******н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/11 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА