| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0339/З |
| Дугаар | 128/ШШ2025/0070 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0070
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын улсын байцаагч Ш.*******, Г.******* нарт холбогдох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Ш.*******, Г.******* нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******эс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Ш.*******, Г.******* нарт холбогдох Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаад ******* аймаг дахь ******* сумын нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн уурхайн талбайд болсон ослын гэм бурууг шалгах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокурорын хяналтад явагдаж байгаа тул энэхүү нэхэмжлэлээсээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* миний бие надад олгосон итгэмжлэлд заасан эрхийнхээ дагуу татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын улсын байцаагч Ш.*******, Г.******* нарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Ш.*******, Г.******* нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын улсын байцаагч Ш.*******, Г.******* нарт холбогдох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч Ш.*******, Г.******* нарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ