Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/49

 

Б.******* холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид        Г.Давааренчин                                  

               Д.Буянжаргал

 Оролцогчид:

Прокурор                           Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч                            Б.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Д.Түмэнжаргал                                          

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч ******* болон ******* нарын хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт ******* овогтой ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 150/2019/0020/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 49 настай, халх, дээд боловсролтой ******* болон ******* , мэргэжилтэй, судалгааны ажил хийдэг, ам бүл 4, нөхөр, 2-5 насны хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнагдаж байсан гэх ******* овогт ******* Энхтуяа /РД:/

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 109-110 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай 0 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж жолоодож явсан улсын дугаартай 0 загварын тээврийн хэрэгслийг мөрдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн ******* амь насыг хохироож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Шүүгдэгч ******* овогт ******* Энхтуяаг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

          - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагаас 4.523.409 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хохирогч ******* ар гэрт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагаас 831.068 төгрөг гаргуулж Т.д, 277.000 төгрөг гаргуулж т, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагаас 9.266.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч тус тус олгож, нь замын зардлын 21.900 төгрөгийг, эд хөрөнгө болох 900 евро, зочид буудлын зардал гэх 435.000 төгрөгийг зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эрх зүйн туслалцаа үзүүлсэн гийн үйлчилгээний хөлс 600 доллар буюу 1.481.600 төгрөг, “Агаа энд партнерс” ХХН-аас эрх зүйн туслалцаа үзүүлсний зардал 4,692.65 доллар буюу 12.347.770 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7.600 төгрөг, илүү нэхэмжилсэн 8.304 төгрөг зэргийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          - Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг энэ хэргийн хамт хадгалж, 1005529/18 дугаартай жолооны үнэмлэхийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Т.д, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч , дугаартай УБГ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0705198 дугаартай Агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг д тус тус олгож, шүүгдэгч Б.Энхтуяагийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

           - Шүүгдэгч Б.Энхтуяа энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Р.Максмилианы ар гэрт 19.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 550.000 төгрөг тус тус төлсөн зэргийг дурдаж шийдвэрлэжээ.

           Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: миний бие нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэмэгдүүлж эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 4692.65 ам.доллар буюу 12,347,770 төгрөг, нотариатын зардал 7600 төгрөг, төлөөлөгчийн замын зардал 62000 төгрөг, гийн орчуулга хийсэн хөлс 600 ам.доллар буюу 1,481,600 төгрөг нийт ,989,970 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхээс төлөөлөгчийн замын зардал болох 62,000 төгрөгөөс бусад нь шүүхийн зардал биш байна гэж үзэн хангахгүй орхисонд гомдолтой байна.

          Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол нь дараах үндэслэлээр хуульд нийцэхгүй байна.

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр хэсгийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах хэсгээс бүрдэнэ гээд 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан байдаг. Хохирогч эцэг, эх нь Монгол Улсын өмгөөллийн нөхөрлөл болох “Агаа энд Партнерс” ХХН-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг гэрээний үндсэн дээр тус нөхөрлөлийн ахлах хуульч миний бие амь нас хохирсон эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Бид талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон төлбөр төлсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтахыг тусгаж өгсөн байна. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж заасныг үндэслэл болгосон байна.

          2. Өмгөөллийн “Агаа энд Партнерс” ХХН-ийн нэрийн өмнөөс эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчөөр оролцож ажиллаж байгаа бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хуульч нь дараах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна: 24.1.3-т иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тоггоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх; 24.1.5-т шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэж тус тус заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 8.2 дугаар зүйлийн 1-т Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй: 1.1-т өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах гэж тус тус заасны дагуу хохирогчийн төлөөлөгчид хууль зүйн туслалцааг хуульчаас авч, зардал гаргасан байна. Хэрэв Б.Энхтуяа нь гэмт хэрэг үйлдээгүй, хүний амь нас хохироогүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эхээс нь зардал гарахгүй байсан ба энэхүү зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарч байна. уг зардлыг шүүгдэгч Б.Энхтуяа нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд төлнө гэж мэдүүлсэн байдаг.

          3. Анхан шатны шүүхээс зөвхөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журам”-д заасан тохиолдолд өмгөөллийн үйлчилгээний хөлсийг олгоно гэж хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь энэ хуульд нийцүүлэн гаргасан журмаас хууль зүйн хүчин чадлын хувьд илүү байх ба Засгийн газрын 161 дүгээр тогтоолд насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөллийн хөлсийг хэрхэн тооцохыг тусгаад бусад тохиолдлыг зохицуулаагүй байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-ийн 1.1-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсны төлөө төлсөн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Тодорхой харилцааг зохицуулсан хууль зүйн хэм хэмжээний актууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд илүү хүчин чадалтай актыг баримтлан хэргийн шийдвэрлэх ёстой.

          4. Орчуулагч д орчуулгын үйл ажиллагаа үзүүлсний хөлсөнд төлсөн 600 ам.доллар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр хэсгийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах хэсгээс бүрдэнэ гээд 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэдэгт мөн хамаарах тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байсан. нь хууль зүйн яамнаас зөвшөөрөл авсан албан ёсны хуулийн орчуулгыг англи-монгол, монгол-англи хэл дээр хийх эрхтэй бөгөөд үүнийг нь нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Түүнчлэн 1-р ХХ-ийн 182-183 талд байгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сумын дундын цагдаагийн хэлтэст хохирогч, гэрч мэдүүлэг өгөхөд орчуулга хийж байсан, мөрдөгчийн шийдвэрийн дагуу орчуулагчаар оролцсон бөгөөд үнэн зөв орчуулга хийнэ, худал орчуулга хийвэл хуулийн хариуцлага хүлээх болохыг сануулсан шүүхийн баримт бичигт мөн гарын үсэг зуруулж авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Орчуулагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар хотоос очин оролцсон, орчуулга хийсэн, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байх тул орчуулгын хөлсөнд төлсөн 600 ам.доллар буюу 1,481,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өгөх үндэслэлтэй.

          5. Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эцэг, эх нь Монгол Улсад хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол 12,347,770 төгрөгнөөс илүү зардал гарах байсан ба энэ зардал нь зайлшгүй гарах байсан зардал, гэмт хэрэг үйлдэгдээгүй бол хохирогчийн эцэг, эхээс зардал гарахгүй байсан гэж шүүхэд тайлбарласан боловч үүнийг огт харгалзаж үзэлгүй, хүний амь насыг ямар ч үнэ цэнэгүй болгож, бодитоор гарсан зардлыг ч болтугай гаргуулаагүйд гомдолтой байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 12,347,770 төгрөг, орчуулгын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн 1,481,600 төгрөг нийт ,829,370 төгрөгийг шүүгдэгч Б.Энхтуяагаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хохирогчийн талд нэхэмжилж байгаа бүх мөнгө төгрөгийг өгсөн. Гэтэл үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор хохирогчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

          Б.Энхтуяа нь нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 109-110 дугаартай тэмдэгт бүхий газарт улсын дугаартай 0 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж жолоодож явсан улсын дугаартай 0 загварын тээврийн хэрэгслийг мөрдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн ******* амь насыг хохироож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд

          - шүүгдэгч Б.Энхтуяаг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          -Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Энхтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

          -шүүгдэгч Б.Энхтуяагаас 4.523.409 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хохирогч ******* ар гэрт, мөн шүүгдэгчээс 831.068 төгрөгийг гаргуулж Т.д, 277.000 төгрөгийг гаргуулж т, 9.266.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч тус тус олгуулахаар, нь замын зардлын 21.900 төгрөгийг, эд хөрөнгө болох 900 евро, зочид буудлын зардал гэх 435.000 төгрөгийг зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эрх зүйн туслалцаа үзүүлсэн гийн үйлчилгээний хөлс 600 доллар буюу 1.481.600 төгрөг, “Агаа энд партнерс” ХХН-аас эрх зүйн туслалцаа үзүүлсний зардал 4,692.65 доллар буюу 12.347.770 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7.600 төгрөг, илүү нэхэмжилсэн 8.304 төгрөг зэргийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор...зааж  шийдвэрлэжээ.                   

Шүүгдэгч Б.Энхтуяа нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-20-р хуудас/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 557, 57 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн , 29-31-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 33-36-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын -ны өдрийн 9671 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1-р хх-ийн 40-р хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 549, 542  дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 44, 48-р хуудас /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын -ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 68-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х/2018/041, Х/2018/40 дугаартай Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 72-84-р, 88-100-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүнгэлт /1-р хх-ийн 104-105-р хуудас/, “Улаанбаатар буян” ХХК-ийн лавлагаа /1-р хх-ийн 3-р хуудас/, Томаник г гэрчээр  /1-р хх-ийн 182-183-р хуудас/, гэрч Ш.Баяр-Эрдэнэ /1-р хх-ийн 186-р хуудас/, Б.Энхтуяаг гэрчээр /1-р хх-ийн 187-188-р хуудас/, гэрч /1-р хх-ийн 191-193-р хуудас/, гэрч /1-р хх-ийн 1-196-р хуудас/, гэрч 1-р хх-ийн 197-198-р хуудас/, гэрч /1-р хх-ийн 199-200-р хуудас/, яллагдагч Б.Энхтуяа /1-р хх-ийн 205-р хуудас/, гэрч Н.Бат-Эрдэнэ /1-р хх-ийн 0, 2-р хх-ийн 01-р хуудас/, гэрч /2-р хх-ийн 02-03-р хуудас/, шүүгдэгч Б.Энхтуяагийн гаргасан тайлбар, хүсэлт /2-р хх-ийн 70-71-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

Хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 12.347.770 төгрөг, орчуулгын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн 1.481.600 төгрөг нийт .829.370 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирлоос үүдэлтэй хор уршигт багтахгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй,

Анхан шатны шүүх хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд төлсөн 12.347.770 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журам”-ыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн  Хохирогч Максимилиан болон *******гийн хууль ёсны төлөөлөгч Өмгөөллийн Агаа Энд Партнерс ХХН-д ахлах хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг гэх уг хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчөөр бус хууль ёсны төлөөлөгчөөр  оролцсон бөгөөд хохирогч нартай хууль ёсны төлөөлөгчөөр ажилласны хувьд ямар нэгэн хөлс авахаар гэрээ байгуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан орчуулгын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлсөн 1.481.000 төгрөг нэхэмжилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөрдөн байцаалтын шатанд монгол хэл мэдэхгүй хүнд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх чадвартай хүнийг орчуулагчаар томилсон шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Хохирогч Максимилиан болон ******* нарын хууль ёсны төлөөлөгч,итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Максимилиан болон ******* нарын хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                Д.БУЯНЖАРГАЛ