2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 193/ШШ2025/00180

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Хүсэлт гаргагч: *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******5/,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 онд Д.*******тай хамтран амьдарч байгаад гэр бүлийн баталгаа хийлгэсэн. 2010 оноос тусдаа амьдарч бид хоёрын харилцаа тасарсан. Бидний дунд хүүхэд болон дундын өмч байхгүй. Гэрлэлтийн баталгаагаа салгуулах гэсэн боловч Налайх дүүрэг дэх хаягнаасаа өөр тийшээ шилжсэн байна. Д.*******аас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.*******ын хаяг тогтоогдож оршин суугаа хаяг тодорхой болсон буюу *******,*******, тоотод оршин суудаг болоод шүүхэд ирж тодорхойлт гаргасан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э.*******ад олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүсэлт гаргагч Э.*******ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА