| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00055/И |
| Дугаар | 193/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 193/ШШ2025/00181
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******-ийн байранд байрлах *******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* ХХК /РД:/,
Хариуцагч:*******, *******,од оршин суух, ын /РД:/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,108,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ******* ХХК-д сав, баглаа боодол нийлүүлсэн бөгөөд тохиролцсон ёсоор бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн. Тухайн үед талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд харин урьдчилгаа төлбөрөө шилжүүлэн бараа материалаа хүлээн авдаг, мөн талууд тухай бүр зарлагыг баримт үйлдэн гарын үсэг зурсан болно. Хариуцагч нарын оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулж тодруулснаар нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа тул бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг хохиролд 3,108,400 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХҮРЭН БҮДҮҮН ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох П. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 3,108,400 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, иргэн П. нарт холбогдуулан холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,108,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал П., иргэн П. нэхэмжлэлийн шаардлага 3,108,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийн 50 хувь буюу 32,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,500 төгрөгийг улсын орлогоос, 32,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* ХХК-ийн захирал П., иргэн П. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 6,707,386.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,000 төгрөгийн 50 хувь буюу 32,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,500 төгрөгийг улсын орлогоос, 32,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА