| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2025/00033/И |
| Дугаар | 193/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 193/ШШ2025/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,*******, ,т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, Э.*******
Гэрч: шинжээч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь ХААН үнэлгээ ХХК-иас гаргасан үнэлгээ нь тухайн хөрөнгийн бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнээгүй, зах зээлийн үнээс илт доогуур, бодит бус үнэлсэн. Бодит байдлаас илт зөрүүтэй, үндэслэлгүйгээр хөрөнгийн мкв хэмжээг бууруулж тодорхойлж үнэлгээг гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцээгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд бусад судалгааны гэх ямар баримт мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх үндэслэлээ бичээгүй, нотлоогүй, орлогын тайлан мэдээг гаргуулан аваагүй, тайланд хавсаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан.
3.Хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Хөрөнгийн үнэлгээг тогтоохоор хуульд заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/2378 дугаартай захирамжаар ******* ХХК-иас 2,000,000 төгрөгийн торгууль, хохирол нөхөн төлбөрийн 311,755,000 төгрөг нийт 313,755,000 төгрөгийг гаргуулж Нийслэлийн байгаль орчны газарт олгохоор /хх 63-66 хуудас/,
4.2.Уг захирамжийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2-т тус тус зааснаар Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.*******гийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0046321 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгууль, 311,775,000 төгрөгийн хохирлыг төлүүлэх, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗХБ-50 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгавраар хууль бус олборлолтын үйл ажиллагааг зогсоож, олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах ага хэмжээ авч зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ГХ2023/0087 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 67 хуудас/
4.3. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж / хх 68 хуудас/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар ******* ХХК-г торгууль, хохирол төлөх, зөрчлийн үр дагаварыг арилгахыг мэдэгдсэн /хх 74 тал/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүргүүлсэн /хх 87-88 тал/, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 89 тал/, эд хөрөнгө хураах тогтоол /хх 53 тал/, 2024 оны 12 сарын 03-ны өдөр 01/1545 албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газарт үнийн санал авах талаар мэдэгдэхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэх саналыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 07/3054 тоот албан бичгээр Байгаль орчны газраас мэдэгдсэн, ******* ХХК-иас нийт 1,200,893,096 төгрөгөөр үнэлжээ. /хх 58-59/
4.4.Талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.*******гийн шинжээч томилох 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/01 дугаар тогтоолоор шинжээчээр ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн. / хх 119 тал/
4.5.Шинжээч нь шинжээч томилох тогтоолд дурдсан ******* ХХК-ийн өмчлөлийн д байрлах улсын бүртгэлийн Y- дугаартай, 536.322м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Y- дугаартай 250.24 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг, 4462 м.кв газрын хамт зах зээлийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өртгийн хандлагаар хийсэн үнэлгээгээр 236,443,000 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч байгууллагад хүргүүлж, хүлээлцсэн баримт үйлджээ. /хх-ийн 120-145 тал/
4.6.Үнэлгээний тайланг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1634 тоот албан бичгээр төлбөр төлөгч ******* ХХК-д мэдэгдэж, үнэлгээний тайланг хүргүүлжээ.
Энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх-ийн 146-148 тал/
4.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд ******* ХХК хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо шүүхэд 2024 он 12 дугаар сарын 27-нд гаргасан байна. / хх 1-2 тал/
5. Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн мкв хэмжээг бууруулж тодорхойлсон , зарим үл хөдлөх хөрөнгийг үнэлээгүй гэх үндэслэлийн тухайд:
5.1.Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох стандартыг баримтлах бөгөөд ХХК нь хууль болон стандартыг зөрчөөгүй, Хөрөнгө үнэлсэн тухай тайланд тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын аргаар, газрыг зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэснийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан байна.
5.2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлийн гэрчилгээнд авагдсан хэмжээнээс багаар мкв тооцсон гэж маргаж байгаа боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч Д.*******ас үл хөдлөх хөрөнгө сумын төв ч юм уу суурин газар байгаагүй, үнэлгээний аргыг орлогын, зах зээлийн, өртөгийн аргаар үнэлдэг, орлогын зах зээлийн аргаар үнэлэх ойролцоо харьцуулах хөрөнгө мэдээлэл зах зээл дээр байгаагүй, ийм хөрөнгийг түрээслэх зарын олдоц багатай байсан тул өртгийн хандлагын аргыг ашиглаж дүгнэлтийг гаргасан. Шинжээч миний бие өөрөө очиж хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Гэрчилгээний талбайн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ хүрэхгүй байсан. Үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний зургуудыг хавсаргасан гэж мэдүүлсэн.
5.3.Нэхэмжлэгчээс үл хөдлөхийн гэрчилгээнд зарим хөрөнгийг бичээгүй байна, 5 баюу байхад үнэлгээ гаргаагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч шинжээчээс 4462 мкв газар дээр 5 баюу байхгүй байсан гэж тайлбарлахад нэхэмжлэгчээс баюу 4462 мкв газарт байхгүй, өөр газарт байгаа гэж тайлбар гаргасан.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ / м.кв/ улсын бүртгэлийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний талбайн хэмжээ м.кв зөрүү байгаа гэх боловч шинжээчээс өөрөө очиж хэмжилт хийсэн гэж тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ мкв зөрүүтэй байгааг няцаасан баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээчин Г.Ганзоригийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь ******* ХХК захиалгаар үнэлгээг хийсэн нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй, хэргийн оролцогчийн нэг талын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээг гаргасан, эрх үүрэг танилцуулаагүй, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс өмнө хийгдсэн байх тул нотлох баримтаар үнэлэхгүй.
5.4.Шинжээчийн дүгнэлт нь шинжээч томилох тогтоолд дурдсан ******* ХХК-ийн өмчлөлийн н гудамжид байрлах улсын бүртгэлийн Y- дугаартай 536.322 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Y- дугаартай 250.24 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг, 4462 мкв газрын хамт үнэлэх бөгөөд харин тогтоолд заагдаагүй үл хөдлөх хөрөнгө /буюу/, газрыг үнэлэхгүй боломжгүй.
5.5.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг талуудад тайлбарласан.
Нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийн мкв хэмжээг дутуу тооцсон гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
5.6.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ий нэхэмжлэлтэйт холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ий нэхэмжлэлтэй Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА