2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 193/ШШ2025/00187

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Н*******,*******, , од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,707,386.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь ******* ХХК -с хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр МА-492356 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-117364 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.75 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай буюу 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болгох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Г. зээл авсан өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч Г.гаас зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,664,382.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,004.14 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрг нийт 6,707,386.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нэхэмжилсэн 6,707,386.74 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г. холбогдуулан 6,707,386.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 6,707,386.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,268.18 төгрөгийн 50 хувь буюу 61,134.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,134.09 төгрөгийг улсын орлогоос, 61,134.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нэхэмжлэгч ******* ХХК -ийн нэхэмжилсэн 6,707,386.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,268.18 төгрөгийн 50 хувь буюу 61,134.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,134.09 төгрөгийг улсын орлогоос 61,134.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА