2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 193/ШШ2025/00194

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******т байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, *******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,572,192.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. нь ******* ББСБ ХХК -с 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ЗГ2123915Х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээгээр 1,299,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргээ 811 хоног хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 760,544.50 төгрөг, зээлийн хүү 695,798.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,849.27 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,572,192.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК нэхэмжилсэн 1,572,192.11 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.т холбогдуулан 1,572,192.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлага 1,572,192.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40,105 төгрөгийн 50 хувь буюу 20052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,052 төгрөгийг улсын орлогоос, 20052 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Л. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,572,192.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40,105 төгрөгийн 50 хувь буюу 20,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,052 төгрөгийг улсын орлогоос, 20,052 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА