2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2025/00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч З.Ганчимэг, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух,******* овогт *******ийн ******* /РД:*******/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* ******* , од оршин суух,******* овогт ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, од оршин суух, регистрийн дугаартай,******* овогт ын т /РД:/ холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач Н.*******ийн авах байсан цалин 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 188,020,000 төгрөг гаргуулах, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсаны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөг, нийт 239,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагч: Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр талийгаач Н.******* 2017 оны 12 дугаар сарн 28-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажлаа хийж байгаад шавранд даруулж биедээ хүнд гэмтэл авч, гэмтэл нь хүнд байсан тул нас барсан. Эрүүгийн хэрэгт шийтгэх тогтоолоор анхан, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй гэм хорын хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэхээр иргэний хариуцагчаар Ч.ыг татаж шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.аас талийгаач Н.*******ийн сарын цалин 880,000 төгрөг, өдрийн 40,000 төгрөг, гэмтэл авч нас барах хүртэл 23 сарын сарын хугацааны цалин хөлсний хохиролд 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хохиролд 38,990,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэхүйц 31,000,000 төгрөг нийт 90,230,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. / хх 1 тал/

2.Нэхэмжлэгч Г.*******, О. нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач О.ийн нөхөр болох талийгаач Н.******* 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг бичил уурхайд ажлаа хийж байгаад шавранд даруулж биедээ хүнд гэмтэл авч гэмтлийн улмаас нас барсан. Энэхүү хэргийн учрыг олох гэж талийгаач нар гэм бурууг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 4 удаа, давж заалдах шатны журмаар 4 удаа, давж заалдах шатны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 517 тоот магадлалыг хэвээр нь үлдээж шийдвэрлүүлсэн. Эрүүгийн журмаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэхээр, иргэний хариуцагчаар Ч.ыг татаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хангуулах хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу өөрөө сонгох эрхтэй гэж заасан. Энэхүү хуулийн хүрээнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатын магадлалаар иргэний хариуцагчаар Ч. болон шүүгдэгч нараас гэм хорын хохирлыг жич нэхэмжлэхээр шийдсэн. Энэ хуулийн хүрээнд бид бүхэн иргэний хариуцагч Ч.аас нэхэмжлэлийн шаардлага болох 239,260,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь иргэний хариуцагч нь гэм хорын улмаас учирсан хохирлыг хариуцвал зохиох этгээд гэж хуульд заасан байдаг. Тухайн үед 10 хүн ийг бол үүсгэн байгуулаад түүний ахлагч буюу ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч. гэдэг хүн оролцож гэрээ байгуулж Ашигт малтмал тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайгаас ашигт малтмал олборлох тухай гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж ХХК-ийн уртраг талбай болох бичил уурхайн талбай дээр үйл ажиллагаа явуулсан. Энэ бичил уурхайн талбай дээр амь хохирогч Н.******* хөдөлмөрийн харилцаанд оролцож ажиллаж байх явцдаа 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт, гэмтэл аваад түүний улмаас хэвтэрт эмнэлгийн байгууллагад байж байгаад нас барсан. Үүний ард ажилгүй эхнэр, насанд хүрээгүй 4 хүүхэд маш өрөвдөлтэй үлдсэн. Ч. уурхайн амны эзэд баталгаа гаргаж өгсөн тул уурхайн амны эзэн ээс төлбөрөө нэхэмжил гэж байна. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс гурвалсан гэрээнд байгаа уртраг өргөний заасан бичил уурхайн талбайд үйл ажиллагаа явуулснаас учирсан гэм хорын хохирлыг гурвалсан гэрээний эрх үүргийн дагуу хариуцлагаа хүлээх үүргийг нь тогтоосон. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гээд гурвалсан гэрээний харилцаанд энэ хууль дүрмийн дагуу оролцсон. Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд эрх бүхий төлөөлөгч гишүүдээрээ дамжуулан оролцоно гэдэг хуулийн заалтаар эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан ашигт малтмалын тухай гурвалсан гэрээг байгуулж, ХХК-ийн бичил уурхайд ажилласан. Бичил уурхай байгуулаад бүртгэгдээгүй нөхөрлөлийг ажиллуулахдаа Засгийн газрын 2022 оны 236 дугаар тогтоолын хавсралт буюу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаар энэ бүртгэгдээгүй нөхөрлөлийг яг энэ журмын 1.4-т заасан. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.5.1, 36.4.1, 36.4,4, 481 дүгээр зүйлийн 481.1-д зааснаар нөхөрлөлийн хэлбэрээр явуулах, эрх, үүрэг, хариуцлагыг яаж ажиллахыг тодорхой заасан. Түүнээс уурхайн ам болгон баталгаа гаргаж өгөөд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэснийг бол зөвшөөрөөгүй байдаг.

Шинжээчийн дүгнэлтээр энэ бүртгэгдээгүй нөхөрлөл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөнөөс гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчсөнөөс болж энэ осол болсон гэдэг нь тогтоогдсон. Иймд тухайн гэм хорын хохирлыг барагдуулах хариуцагч нь тодорхой буюу эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ч. мөн гэдэг нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээг өдрийн цалин 40,000 төгрөг гэж үзээд 880,000 төгрөгөөр тооцсон юм бэ гэхээр Эрүүгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, болон ажиллаж байсан гэрч нараас хохирогчийн өдрийн 40,000 төгрөгийн цалингаар тохирч ажиллаж байсан гэдгийг тогтоосон. Хариуцагч үүнтэй холбоотой үгүйсгэсэн нотлох баримт, няцаасан зүйлийг хэлээгүй. Иймд энэ хэмжээнд шүүхээс цалин хөлсний орлогын мөнгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хохирогч 2019 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр нас барсан гэдэг нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар хохирогчийн эхнэр, насанд хүрээгүй хүүхэд тэтгэмж авах талаар хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тэтгэмжийг нас барагчийн сарын дундаж цалингийн орлогоор тогтооно. Ингэж тогтоохдоо бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тэтгэмж олгоно гээд тогтоосон. Хохирогчийн 1 хүүхэд 16 насанд хүрсэн, 3 хүүхэд нь 16 насанд хүрээгүй. Хэрэв хүүхдүүд 16 насанд хүрээд 18 нас хүртлээ суралцах юм бол тухайн гэм хорын хохирлыг Б.ээс гаргуулахаар нэхэмжилнэ. Иргэний хуульд заасан сонгох эрхээ хэрэгжүүлнэ. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4 хүүхдүүдийг 16 нас хүртэл энэ хуулийн зохицуулалтаар шаардаж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Хариуцагчийг би жаахан хүн чанартай байгаач л гэж хэлмээр байна. Талийгаач 4 дэх удаагийн шүүх хуралдаан дээр тэргэнцэртэй ирээд сүүлдээ шүүх хуралдаа ч ирж чадахаа больсон. 4 хүүхэд эцэг эхийн хайр энэрэл байхгүй амьдарч байна. Хохирогчийн эхнэр 4 хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажил хийгээд самарт явж байгаад зүрх нь хаагдаж нас барсан. Өнөөдөр та үр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч байна. Тэр 4 хүүхэд ямар хэцүү нөхцөл байдалд байгааг та нэг удаа ч болов хараарай, энэ олон жилийн хугацаанд уул нь анхаарал тавьсан бол би өдий хүртэл ингэж явахгүй байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн бас харж үзээсэй гэж хүсэж байна.

Талийгаач Н.******* осолд орсноос хойш нас барах хүртэл 23 сарын хугацааны цалин 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэтгэмж 188,020,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсаны 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөр 31,000,000 төгрөг нийт 239,260,000 төгрөгийг Ч.аас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан талбартаа: 2017 оны байдлаар Налайхад нөхөрлөл байгуулахаас өмнө тус бүс нутагт нийт 70-80 уурхай үйл ажиллагаа явуулж байсан. Уурхай тус бүр өөр өөрийн хариуцагч эзэнтэй байв. Эдгээр уурхайд 1400-1500 хүн ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоол батлагдсанаар тухайн нутаг дэвсгэрт 10 нөхөрлөл байгуулах, нэг нөхөрлөлийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байх зохицуулалт хийгдсэн. Энэ журмыг дагаж мөрдвөл зөвхөн 100 хүн буюу 10 нөхөрлөл ажиллах боломжтой болох бөгөөд үлдсэн 1300-1400 хүн ажилгүй болох эрсдэл үүссэн. Налайх дүүргийн удирдлага ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч С. ахлаж бүрэлдэхүүнд Налайх дүүргийн ахлах прокурор, Цагдаагийн байгууллагын төлөөлөл, ХХК захирал С. нар ажилласан. Нийт 70-80 уурхайн эзэд хамтран хуралдаж хэрхэн ажиллах талаар зөвшөлцсөний үндсэн дээр аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэж уурхай тус бүрийн эзэд аюулгүй ажиллагааг өөрсдөө 100 хувь хариуцах баталгаа гаргах тохиролцоонд хүрсэн. Уурхайн эзэд бичгээр баталгаа гаргаж гарын үсэг зурсан. Энэ хэрэгт Б.ийн баталгааны бичиг байгаа. О.ийн нөхөр болох талийгаачийг хаана хэний уурхайд ажиллаж байсан талаар миний бие тодорхой мэдэхгүй.

Би Б. нь ******* гэж хүнийг хэн хэдийд ажилд авсан, ажиллуулж байсан ч юм уу би мэдэхгүй. Би өөрөө уурхай эзэн байсан. Б. уурхай эзэн байсан. Би өглөө ажилчидаа оруулахдаа аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа, үүрэг даалгавар өгдөг. Тухайн үед Б.ийн амыг мэдэхгүй болохоороо Б. тэр үед ажиллаж байсан эсэхийг би мэдэхгүй. Б. ажиллуулж байсан ажилчиддаа ямар үүрэг өгч оруулсан гэдгийг би мэдэхгүй. Тухайн үед ямар цалин өгдөг байсныг ч би мэдэхгүй. Тухайн засгийн газрын тогтоолын дагуу 100-аад амны эздээс нөхөрлөл байгуулж цаашид хариуцлагаа хүлээж ажиллуулж чадна гэсэн 70 амны эзэд л байсан. 30-аад хүн нь больсон. Манай нөхөрлөлд 300-аад хүн ажилладаг байсан. Манай аманд 30-аад хүн ажилладаг байсан. Бусад 270-аад хүнийг амны эзэд нь өөрсдөө хариуцаад ажиллуулдаг байсан. Б.ийн аманд хэдэн хүн ажилладаг байсныг би мэдэхгүй байна. Нэхэмжлэгч Г.*******ийн 239,260,000 төгрөг гаргуулах нь миний үйл ажиллагаатай холбоогүй, нөхөрлөлийн үйл ажиллагаа бус уурхайг хариуцаж байсан эзэн Б.ийн хариуцах асуудал гэв.

4.Нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 2020/ДШМ/517 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, мөрдөгчийн тогтоол, гэрч Б.ийн мэдүүлэг, ******* дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ч.ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******, эрүүл мэнд нийгмийн датгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаж баталгаа гаргах тухай, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ, Г., Г, Г.*******, Г. нарын төрсний гэрчилгээний хуулбар, О.ийн нас барсны гэрчилгээ, О.г асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох тухай Засаг даргын захирамж, шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болон нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн болно.

5.Хариуцагчаас хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүх бүрдүүлсэн. Үүнд: гэрч С., Ч.,Ч., Д., С. нарын мэдүүлэг, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ, бичил уурхай эрхлэгч этгэдийн үйл ажиллагааны тайлан, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Нэхэмжлэгч Г.*******, О. нар хариуцагч Ч.аас талийгаач Н.*******ийн осолд орсноос нас барах хүртэл хугацааны 23 сарын авах байсан цалин 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 188,020,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх 31,000,000 төгрөг, нийт 239,260, 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгч О. анх 2022 оны 04 дүгээр сарын 12-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэрээр нас барсан байх тул 18 насанд хүрсэн төрсөн охин Г.******* нь хууль ёсны өвлөгч, Г.,Г., Г. нарын харгалзан дэмжигч О. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар эрх залгамжлагчаар орж ирсэн нь хуульд нийцэж байна.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж, Талийгаач Н.******* амьд сэрүүн байхдаа ийн явуулж байсан бичил уурхайд ажиллаж байсан. Н.******* нь тухайн бичил уурхайн ам руу орж ажиллаж байхдаа шороонд даруулаад түүний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан . Эрүүл мэндийн байдал улам доройтсоор байгаад тухайн өвчний улмаас нас барсан . Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, болон давж заалдах шатны магадлалаар Б.ийг хөдөлмөрийн аюулгүй байдалд холбогдох дүрэм журам зөрчсөн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар бусдад учирсан хохирлыг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татсан Ч. болон холбогдогч Б. нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Энэ хууль зүйн үндэслэлийн хүрээнд тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ч.ыг нөхөрлөлийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулсны улмаас, энэ хохирол үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө хэнээс хохирол шаардах эрх нь бол хуульд зааснаар нээлттэй учраас тухайн Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ч.аас хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

10.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нөхөрлөлийн журмаар уурхайнуудыг ажиллуулах журам гаргасан. Нэг нутаг дэвсгэр дээр 10 нөхөрлөл байна. Нөхөрлөл дотроо 10 гишүүнтэй гэж журамдаа зааж өгсөн байсан. Засгийн газрынхаа журмыг барьж Налайх дүүргийн захиргаа, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор тэр компанитай хуралдаж 2,000 гаруй хүний ажлын байрны асуудал яригдаж ажлын хэсэг байгуулсан. Тухайн хуралдаанаар 2000 хүнээ нөхөрлөлийн журамд оруулаад 70 амны эздээ бүгдийг нь нөхөрлөлийн гишүүд гэж үзэж, 7 нөхөрлөл, 1 нөхөрлөл нь 10 гишүүнтэй, амны эзэд нь ямар хүн авч ажиллуулахаа өөрсдөө мэднэ гэж тохирсон. Би ч нэг амны эзэн. Хариуцлагаа 100 хувь амны эзэд нь өөрсдөө хариуцна гэсний үндсэн дээр дүүрэг зөвшөөрөөд гурвалсан гэрээ байгуулсан. Тухайн компани нөхөрлөлийн ахлагч нар ч зөвшөөрсөн. Энэ бичил уурхайд осол гэмтэл гарвал хэн хариуцлага хүлээх талаар хамгийн түрүүнд яригдсан асуудал. Ажлын хэсгийн ахлагч н.Тунгаа, компани, бичил уурхайн эзэд хуралдаад хариуцлага хүлээж чадах амны эзэд нь нөхөрлөлийн гишүүн болоод чадахгүй гэсэн хүмүүс нь хасагдаад нөхөрлөлийн гишүүд бүгд бичгээр батлан даалт гаргасан. Журмаараа бол ингэж л зохицуулж уурхай ажиллаж эхэлсэн. Би Б. ньь Н.*******ийг хэзээ ажилд авсан, ажиллуулж байсан ч юм уу би мэдэхгүй. Б. уурхайн амны эзэн, Б.ийн аманд ажиллаж байсан хүн эрүүл мэндээрээ хохирсон бол Б. л хариуцах ёстой гэж маргаж байна.

11.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Талийгаач Н.******* нь ны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн нүүрсний бичил уурхайд ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчимд шороонд дарагдаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан байна.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н.*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл Б.ээс сар бүр 89,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэснийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/517 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд уг 5 дахь заалт болон 7 дахь заалтын иргэний хариуцагч Ч. бусдад төлөх төлбөргүй гэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэрч С., Б., С. нар нөхөрлөлийн эзэд уухайчидтай гэрээ байгуулдаггүй, амны эзэд өөрийн хариуцаж байгаа уурхай дээр болсон хариуцлагыг 100 хувь хариуцна,

Гэрч Ч., Д., Ч. нар бичил уурхай ашиглах гурвалсан гэрээний талаар сайн мэдэхгүй гэж мэдүүлжээ. / 1хх 95-96, 102-107 тал/

Дээрх эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалд Ч.ыг иргэний хариуцагчаар татсан , Ч. нь ийг төлөөлж 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 4 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээг байгуулж гэрээнд Налайх дүүргийн засаг дарга Ч., ХХК төлөөлж А., ийг төлөөлж ахлагч Ч. нар нарын үсэг зуржээ. /1 хх 113-126 тал/,

Уг гэрээний 5.3-т гэрээний дагуу олборлолт явуулах явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл нөхөрлөлийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн, малд ноцтой хохирол учирвал буруутай тал нь уг хохирлыг барагдуулах үүрэг хүлээхээр заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

ийн ахлагч Ч., түүний гишүүнд Б. нар байсан нь хэрэгт авагдсан Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ, ийн гишүүдийн нэрс, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

12.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ амны эзэн Б. энэ хариуцлагыг хүлээж, түүнд шүүхээс ял шийтгэл оногдуулсан, нөхөрлөлийн гишүүд болох амны эзэд хариуцлагаа хүлээхээр баталгаа гаргаж өгсөн гэж тайлбар гаргасан.

13.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

14.2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугар зүйлийн 18.2.6, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нөхөрлөлийн эзэн хариуцахаар байна. /1 хх 71 тал/

ийг хариуцсан ахлагч Ч.ын нөхөрлөлийн гишүүн Б.ийн хариуцсан бичил уурхайд ажиллаж байсан Н.******* хүнд гэмтэл авч нас барсан тул гэм хорын хохирлыг хариуцах этгээд нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан ийн эзэн Ч. байна.

15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс хамтран хариуцагчаар Б.ийг татах хүсэлт гаргасан, Б.ийг эрэн сурвалжилсан боловч амжилтгүй болж, нэхэмжлэгчээс Б.ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдаанд нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 16-18 нас хүртэл хугацааны хүүхдүүдийн тэтгэмжийг Б.ээс дараа нэхэмжлэх болно гэж тайлбар гаргасан.

16.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.

17.Талийгаач Н.******* нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хийж байхдаа хүнд гэмтэл авч 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барах хүртэл хугацааны цалинг тооцож олгох нь хуульд нийцнэ.

18.Нэхэмжлэгчээс талийгаач Н.*******ийн өдрийн цалин 40,000 төгрөг, сарын 880,000 төгрөгийн цалинтай гэж байгаа боловч үүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул түүний олох байсан орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөгөөр тогтоосон байх тул талийгаач Н.*******ийн олох байсан орлогыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл тооцоход 7,520,000 төгрөг болж байна.

19.Хохирогчийн насанд хүрээгүй 4 хүүхдийн тэтгэмжид 188,020,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Талийгаач Н.******* нь эхнэр болон -нд төрсөн охин *******ийн , -нд төрсөн хүү *******ийн , -нд төрсөн охин *******ийн *******, -нд төрсөн хүү *******ийн нарын хамт амьдарч байжээ.

Г., Г., Г. нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр О.г 2023 оны 2 дугаар сарын 20-ны А/57 дугаар Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон байна. / 1 хх 212 тал/

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй. Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө: бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар талийгаач Н.*******ийн цалин нь нотлогдохгүй байх тул түүнийг нас барах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 2019 онд 320,000 төгрөг байсан.

2004 оны 8 сарын 19-нд төрсөн охин *******ийн ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 288,000 төгрөгөөр тогтоосон, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 16 нас хүртэл /2020.08.19/ зөрүүг сар бүр 32,000 төгрөгөөр тооцоход 8 сарын тэтгэмжийн зөрүү 256,000 төгрөг,

2009 оны 9 сарын 17-нд төрсөн хүү *******ийн ийг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр /2019.11.02-ны өдрөөс 2025.09.17/ тооцоход 22,080,000 төгрөг,

-нд төрсөн охин *******ийн ийг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөгөөр /2019.11.02- 2025.09.11/ тооцоход 29,760,000 төгрөг,

2015 оны 5 сарын 25-нд төрсөн хүү *******ийн ийг 16 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөгөөр / 2019.11.02-2031.05.25/ тооцоход 43,840,000 төгрөгийн тэтгэмжийг хариуцагч Ч.аас тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

20.Талийгаач Н.******* үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсаны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх тухай эрх зүйн зохицуулалтыг зохицуулсан.

 Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан болон эдгээр шалтгаанаас нас барсан ажилтны ар гэрт учирсан хохиролыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгоно.

Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.

Н.******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-06-366/03 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон./ 1 хх 80 тал/

Иймд талийгаач Н.******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул түүний ар гэрт ажил олгогч ийн ахлагч, хариуцагч Ч.аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгийг 36 сараар тооцоход 11,520,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

21. Нэхэмжлэгч Г.*******, О. нарын талийгаач Н.*******ийн авах байсан цалин 20,240,000 төгрөг, 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 188,020,000 төгрөг гаргуулах, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсаны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөг, нийт 239,260, 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас:

Талийгаач Н.*******ийн үйлдвэрлэлийн осолд орж нас барах хүртэл хугацааны олох байсан орлогод 20,240,000 төгрөг гаргуулах шаардлагаас 7,520,000 төгрөгийг, 4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 188,020,000 төгрөг гаргуулах шаардлагаас 95,936,000 төгрөгийг, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 31,000,000 төгрөгөөс нөхөн төлбөрт 11,520,000 төгрөгийг нийт 114,976,000 төгрөгийг хариуцагч Ч.аас гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124,284,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

22.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 732,830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

23.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар шүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.аас 114,976,000 / нэг зуун арван дөрвөн сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,284,000 /нэг зуун хорин дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамж 732,830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Э.ДУЛМАА

 

ШҮҮГЧИД З.ГАНЧИМЭГ

 

Б.БЭЭЖИН