| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00218/И |
| Дугаар | 193/ШШ2025/00222 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2025/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух,******* овогт *******ын *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: тоотод байрлах гэрчилгээний дугаартай 500 мкв газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.*******э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******ийн хувьд 2015 онд цэргийн албанд татагдсан. Татагдсанаас хойш түүний нэр дээр байсан газар болох Налайх дүүргийн******* /одоогийн 8 дугаар/ тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай 500 метр квадрат газрыг эзэмшиж байсан. П.ын хувьд 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр С.*******ийг цэрэгт явсан хойгуур газрын эрх шилжүүлэх хэлцэл гэрээг хийсэн байдаг. П. газрыг хууль бусаар өөр дээрээ шилжүүлж авсан учраас тухайн газрын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан гэв.
2.Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа: Хамаатны дүү Т. 2015 оны 7 сарын 31-ний өдөр надтай уулзаж нэг хүн сарын 5 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай 2,200,000 төгрөг зээлээч, 7 хоногтоо багтааж өгь боломжгүй бол барьцаанд эзэмших эрхтэй газраа барьцаалъя гэсэн. Эхний ээлжинд мөнгөө өгч байгаач банкны мөнгөө шилжүүлчихээд маргааш газрын бичиг баримтаа шилжүүлье гээд байсан учир 7 сарын 31-нд мөнгөө өгсөн. Мөнгөө өгөхгүй байсан тул нөгөө хүнтэй уулзахад мөнгөө өгөх боломжгүй , тэр газрыг нэр дээрээ шилжүүлж аваа гээд нотариат орж шилжүүлэг хийсэн. 2017 онд над руу залгаж нөгөө хүн зээлсэн мөнгөө өгөөд газраа авъя гэнэ гэхээр нь би мөнгөө хүүтэй нь өгөөд газраа ав гэж хэлсэн. Түүнээс хойш 6 жил өнгөрсөн ямар ч сураггүй байсан. Бичиг баримтаа авах байх гэж хүлээсэн. 2023 онд яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж газрыг зарж хэрэглэсэн. Газар зарсны дараа дүү рүү залгаж газраа авъя гэж ярьсан байсан гэжээ. / хх 33 хуудас/
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо бол С.*******э цэрэгт явчихсан гэдэг ийм агуулгатай тайлбарлаад байдаг. С. бол өөрөө байсан өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайн үед бол анх энэ газрын эрхийг шилжүүлэх хэлцлийг бол С.*******ийн ээж нь 7 сард банкны зээл төлөх хугацаа болчхоод байна аа хоног хэтрэх юм болбол муу зээлдэгчийн ангилалд орох гээд байна газар аваад оронд нь мөнгө өгөөч гэдэг л ийм агуулгатай хэлцэл хийсэн. Энэ хэлцэл сүүлд нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нотариат дээр очиж гэрээ хийснээр бол хүчин төгөлдөр болоод тэр газрыг нь тухайн үед мөнгөө аваад буцааж өгнө гэдэг ийм тохироотой байгаад байсан учраас газрыг шилжүүлэхгүй нэлээн хугацаанд явсан. Ингэж явж байгаад бүр газраа авахгүй мөнгөө өгөөд газраа аваач гэж хэд хэдэн удаа хэлэхэд ирэхгүй, мөнгө буцааж өгөхгүй байсан учраас П. нь энэ газрыг 2023 онд бусдад шилжүүлээд мөнгөө гаргаж авч байгаа үйл баримт болсон. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр хэлцэл. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, С.*******ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааг гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дугаар П.ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Нийслэлийн Налайх дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, 2022 оны 8 сарын 17-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүэх гэрээ, газрын төлөв байдал чанарын баталгааны дүгнэлт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 сарын 08-ний өдрийн А/350 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, бүртгэл хяналтын карт, С.*******ий дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрх шилжүүлэх 2015 оны 10 сарын 9-ны өдрийн гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/41 дугаартай Налайх дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх жагсаалт, 2012 оны 9 сарын 11-ний өдрийн 435 дугаартай налайх дүүргийн Засаг даргын захирамж, Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
5.Хариуцагчаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч С.*******э нь хариуцагч П.т холбогдуулан тоотод байрлах гэрчилгээний дугаартай 500 мкв газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг тус тус гаргасан.
7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгч С.*******э нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр цэрэгт явсан хойгуур газрын эрх шилжүүлэх хэлцэл гэрээг хийсэн байдаг. П. газрыг хууль бусаар өөр дээрээ шилжүүлж авсан учраас тухайн газрын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан.
9.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, уг газрын эрхийг шилжүүлэх хэлцлийг С.*******ий ээж нь мөнгө зээлж, газар эзэмших эрхийг барьцаалсан. Тэр газрыг зээлсэн мөнгөө аваад буцааж өгнө гэдэг тохироотой байсан. Мөнгөө өгөөд газраа аваач гэж хэд хэдэн удаа хэлэхэд ирэхгүй, мөнгө буцааж өгөхгүй байсан учраас энэ газрыг 2023 онд бусдад шилжүүлээд мөнгөө гаргаж авсан гэж тайлбарлаж маргасан.
10.2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Налайх дүүргийн Засаг даргын 435 дугаартай захирамжаар С.*******эд газар эзэмших эрх олгож, дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээгээр******* овогт *******ын *******э *******,*******, тоотод байрлах 500мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.
11.Уг газрыг 2015 оны 12 дугаар сарын 13-нд С.*******э П.т эзэмших эрх шилжүүлж өгнө үү гэж Налайх дүүргийн газар харилцааны албанд бичгээр гаргасан хүсэлт, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.*******э нь П.т 2,200,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохирч, гэрээнд эрх шилжүүлэгч С.*******э, эрх шилжүүлэн авагч П. гэж гарын үсэг зурж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/14 дугаартай Налайх дүүргийн засаг даргын захирамжаар 2012 оны 435 дугаартай С.*******эд газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг хүчингүй болсонд тооцож, 2016 оны 3 дугаар сарын 15-нд ************** тоотод байрших 500 мкв газрыг П.т 14 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр дугаартай гэрчилгээг олгосон байна.
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 2025 он 02 дугаар сарын 13-ны өдрийн 433 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 1 гэсэн огноотой Налайх дүүргийн газрын харилцааны албанд хүсэлт гаргах тухай гэсэн баримтын хүсэлт гаргасан, 2015 оны 10 дугаар сарын 09 гэсэн огноотой газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтын эрх шилжүүлэгч гэсэн хэсгүүдэд зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ийн гэх гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна гэжээ.
13. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шардлагаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тодруулсан.
14.************** тоотод байрших 500 мкв газрыг С.*******э нь П.т газар эзэмших эрх шилжүүлэх 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнд эрх шилжүүлэгч С.*******э гэж зурсан гарын үсэг С.*******ийх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр, мөн С.*******э нь 2015 оны 10 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдан хилийн 0184 дүгээр ангид цэргийн албаа хааж 2016 оны 10 дугаар сарын 05-нд цэргээс халагдсан нь 2023 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн а1124 дугаартай Хилийн цэргийн тусгай архивын лавлагаагаар тогтоогдсон.
15.Уг цаг хугацаанд С.*******э цэргийн албаа хилийн 0184 дүгээр ангид хааж байхад хуурамч газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр П. шударга эзэмшигч С.*******ий ******* 8 дугаар хороо тоотод байрших 500 мкв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хууль бусаар эзэмшсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагчаас С.*******э тухайн үед гэрээнд гарын үсэг өөрөө зурсан гэж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй.
16.С.*******э нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар ******* 8 дугаар хороо тоотод байрших 500 мкв газрын шударга эзэмшигч юм.
Нэхэмжлэгч С.*******э хариуцагч П. нарын хооронд зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө буюу газар эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт тогтоогдоогүй.
17.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нь үндэслэлтэй бөгөөд уг гэрээнд С.*******ий гарын үсгийг хуурамчаар зурсан, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн хууль бус үйл баримт тогтоогдож байх тул 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэв.
18.Нэхэмжлэгч С.*******э ******* 8 дугаар хороо тоотод байрших 500 мкв газрыг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
19.Тухайн үед Налайх дүүргийн******* тоот нь одоогийн 8 дугаар хороо тоот болж хаяг өөрчлөгдсөн талаар Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан байна. / хх 68 тал/
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.
20.******* 8 дугаар хороо тоотод байрших 500 мкв газрыг нэхэмжлэгч С.*******э өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ий хариуцагч П.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* 8 дугаар хороо тоотод байрших 500 мкв газрыг нэхэмжлэгч С.*******э өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас төгрөгийг 50150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА