Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 319/ШШ2025/00192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* хорооллын ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Ховд аймгийн ******* ******* т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* ******* ын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нмарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь Ховд аймгийн ******* ******* ын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1. Г.******* миний бие 2023 оны 11 сард тус ******* ******* ын оёдолчноор ажилд орсон. Тухайн ажлын байранд ажиллаж байхад 2024 оны 03 дугар сард намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гаргасан. Ингээд миний бие шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2024 оны 05 дугаар сард эвлэрлийн гэрээ байгуулж, дахин оёдолчноор ажиллах болсон. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5/01 дугаар тушаалаар дахин намайг халсанд гомдолтой байна. Тус тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 80.1, 80.1.2, байгууллагын дотоод журмын 7.3.2.2 дахь заалтуудыг үндэслэн мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Миний хувьд энэ байгууллагад ажилд орсон цагаасаа хойш хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд миний оёсон бүх дээлийн тоо ёсоороо хүлээн авч ын үйл ажиллагаанд бүрэн ашиглагдаад явж байна.Би оёдолчны 4 дүгээр зэрэгтэй, мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгаа талаарх ямар нэгэн мэргэжлийн байгууллагын комиссын дүгнэлт гараагүй байхад ******* ******* ын дарга нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Г.******* намайг Ховд аймгийн ******* Драмын ын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэгч Г.******* нь эрхэлж буй оёдолчны ажилдаа хайнга хандаж хөгжимчдийн хувцсыг оёхдоо хэмжээг буруу авч хэмжээний алдаа гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан заалтыг зөрчсөн.

2. Ажилтан Г.******* нь түр тушаалтайгаар ажил үүргээ гүйцэтгэж байсан ба туршилтын хугацаанд ажил олгогчид мэдэгдэлгүйгээр, чөлөө зөвшөөрөл авалгүй 3 хоног Говь-Алтай аймаг руу явсан. Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д зааснаар Г.******* нь түр ажлын байранд ажиллаж байсан. Ажилтан Г.******* нь ажил мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй, сахилгын арга хэмжээ авагдаж байсан, түр ажлын байранд ажиллаж байсан учир 2025 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно. Иймд Ховд аймгийн ******* ******* ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2025 оны 01 сарын 02-ны өдрийн ******* ******* ын даргын Б/01 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 1. Туршилтын хугацаанд түр тушаалаар ажиллаж байсан. 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ******* ******* ын дарга өөрийн эрхийнхээ хүрээнд намайг ажлаас халлаа гэсэн боловч манай байгууллагын хувьд ажилтан авах, халах асуудлыг дарга өөрөө шийддэггүй. Уран сайхны зөвлөлөөр ажилтан авах халах асуудал шийдэгддэг.

Уран сайхны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж дарга тушаалаа гаргадаг гэсэн үг. Тэгэхээр уран сайхны зөвлөлийн гишүүдийн саналаар Г.******* гэдэг хүн ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэдэг нь батлагдаж байгаа юм.

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б22 тоот тушаалаар *******ыг анх түр тушаалаар ажилд авсан. Тус хугацаанд ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны үүргээ зөрчсөн. Ёс зүйгүй үйлдэл гаргаж, уран бүтээлчтэйгээ харьцаж байгаа байдал зэргийг харгалзсан.

Манай байгууллага бол төрийн байгууллага, төсвийн байгууллага. Тодорхой хэмжээний уран бүтээлийн зардал гэж олгогддог. Тус зардлын ихэнх нь оёдолд буюу уран бүтээлчдийн хувцсанд зарцуулагддаг. Оёдолчны ажилд авсан хүнээрээ хувцсаа оёулах ёстой. Гэтэл энэ оёдолчны түр тушаалтай хугацаанд оёсон хувцаснууд нь шаардлага хангаагүй. Түүний мэргэжил ур чадвартай тэнцэхгүй байна гэдэг нь өөрийнх нь гаргаж байгаа хувцсаар нотлогдоно.

Мөн уран сайхны зөвлөлийн хурлын протокол хэрэгт авагдсан. Тус протоколд Уран сайхны зөвлөлийн гишүүдийн санал байгаа. Тухайн оёдолчин нь ажлын байрны шаардлага хангаж ажилладаггүй, ажлын цагаа бүртгүүлдэг хэр нь ажил дээрээ байдаггүй. Дандаа дуудуулж ажлаа хийдэг.

Театр урлагийн байгууллага онц байдал зарласан үед ажлын байрандаа байх ёстой байдаг. Ажлын зорилго, шаардлага хангаж ажиллах ёстой. Дуудсан цагт бэлэн байх ёстой гэсэн шалгууртай. Тухайлбал наадмын тоглолтууд, өвөл цагийн нээлт үеүдэд энэ тушаалыг гаргаж бэлэн байдалд байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь түр тушаалтай ажиллаж байхдаа буюу жишээ нь наадам, Галдан хааны наадмын үеэр бүгд бэлэн байдалтай байхад албан ёсны чөлөө зөвшөөрөлгүйгээр 3 хоног алга болчихсон. Энэ нь дотоод журамд заасан журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч байсан.

Энэ нь энэ хүнийг тус ажлын байранд тэнцэхгүй гэдгийг баталж байна. Мөн уран бүтээлчид, ажилчид шаардлага тавихаар дандаа урдаас нь ёс зүйгүй үйлдэл гаргадаг. Энэ нь манай байгууллагын ажилчдын санал, хүсэлт зэргээр батлагдах байх гэж бодож байна. Иймд Г.*******ын гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгчээс: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/14 тоот албан бичиг, Ховд аймгийн ******* ******* ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******, ням нарын эвлэрлийн гэрээ, гэрэл зургууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг,

3.2. Хариуцагчаас: хариу тайлбар, Ховд аймгийн ******* ******* ын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаал, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Ховд аймгийн ******* ******* ын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/32 тушаалын хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийн хуулбар, хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Ховд аймгийн ******* ******* ын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* ******* ын уран сайхны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн  болон 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, фэйсбүүкийн олон нийтийн сүлжээн дэх байгууллагын дотоод групэд ажилчдын бичсэн гэх сэтгэгдэл, итгэмжлэл, гэрэл зургууд, Г.*******ын 2024 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх сарын цалингийн цэс, гэрч оролцуулах хүсэлт, гэрэл зургууд  зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

-Мэргэжилдээ тэнцэхгүй гэж оёдолчны ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

-Мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгаа талаарх ямар нэгэн мэргэжлийн байгууллагын, комиссын дүгнэлт гараагүй байхад ******* ******* ын дарга нь хууль бус шийдвэр гаргасан.

4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

-Нэхэмжлэгч Г.******* нь эрхэлж буй оёдолчны ажилдаа хайнга хандаж хөгжимчдийн хувцсыг оёхдоо хэмжээг буруу авч алдаа гаргасан,

 - Ажилтан Г.******* нь ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, сахилгын арга хэмжээ авагдаж байсан, түр ажлын байранд ажиллаж байсан учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.  

5. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Ховд аймгийн ******* ******* ын дарга ням нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар “Г.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч Г.*******ыг оёдолчны ажлаас нь чөлөөлсөн байна. (хавтаст хэргийн 5 дахь тал),

5.2. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.

Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/14 тоот албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 3 дахь тал),

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5.3. Ажил олгогч нь ажилтан Г.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2, байгууллагын дотоод журмын 7.3.2.2 дахь заалтуудыг үндэслэн туршилтын хугацаанд ажил мэргэжилдээ тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан байна.  (хавтаст хэргийн 19, 71 дэх тал),

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа ажил мэргэжилдээ тэнцээгүй, түр хугацаагаар ажиллаж байсан, туршилтын хугацаа дууссан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

5.4. Хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ, тушаал зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн ******* ******* т оёдолчноор ажиллаж эхэлсэн байх ба 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан улмаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн ажилтныг оёдолчноор томилсон байна. (хавтаст хэргийн 7, 24-26 дахь тал),

5.5. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож,  ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг нэрлэн заасан бөгөөд дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан.

Ховд аймгийн ******* ******* ын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар “Г.*******ыг оёдолчноор түр авч ажиллуулах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар ажилтан Г.******* нь 2023 оны 11 дүгээр сард анх оёдолчны ажилд орсноос эхлэн туршилтын хугацаагаар ажиллаж байсан нь нотлогдож байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогч нь дахин 3 сарын хугацаагаар оёдолчноор ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 53-54 дэх тал), 

5.6. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг. Ийнхүү туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараас илүүгүй байх ба талууд харилцан тохиролцсоноор 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгадаг.

Ажилтан Г.*******тай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 3 сар туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох үед ажил олгогч нь дахин сунгах, эсхүл ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох байтал хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гаргахгүй байсаар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаагаар ажиллуулах 3 сарын хугацаа дуусгавар болох үед  ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, цуцлаагүй учраас анх гэрээ байгуулагдсан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзэх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуульд заасан туршилтаар ажиллуулах хугацаа дуусах үед ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулах эсэхээ ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.

Ажил олгогчоос ажилтанд 2024 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ажилтныг 2023 оны 11 дүгээр сард ажилд томилсноос хойш хуульд заасан туршилтаар ажиллах 6 сараас илүү  буюу 11 сарын хугацаанд ажиллуулсан /2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ын өдөр хүртэл 11 сар ажилласан/,  мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүртэл байнгын ажлын байранд оёдолчны ажил, үүргээ гүйцэтгэсээр байсан зэрэг үйл баримтаас үзэхэд ажилтан Г.*******тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан, Ховд аймгийн ******* ******* ын уран сайхны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Г.*******т үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь нотлогдож байгаа боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд мэгдэгдсэн нь  тогтоогдохгүй байна. Харин 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уран сайхны зөвлөлийн хурлаар ажилтан Г.*******ын талаар хэлэлцэж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ.

5.7. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан.

Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцална.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж хуульчилсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй боловч энэ нь хүссэн үедээ ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдаж, ажлаас чөлөөлөх зохицуулалт биш бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.

5.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад  “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан байна.

Дээрх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мэргэжлийн болон байгууллагын  мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон дүгнэлт, шийдвэр гаргасан байх шаардлагатай.

******* ******* ын уран сайхны зөвлөл нь  ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг үнэлж, тогтоодог эрхийг хэрэгжүүлдэг нь нотлогдоогүй тул тус зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэснийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан гэж үзэхгүй.  Нэхэмжлэгч Г.*******ын мэргэшлийн түвшин, ур чадварыг үнэлж, тогтоосон шийдвэр, дүгнэлт гараагүй байхад  оёдолчны ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн гэх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагчийн гаргаж өгсөн ажилтан Г.*******ын оёсон чанарын шаардлага хангаагүй гэх хувцасны зургууд, зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажлын байрын тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд ажилтан ажил, үүрэгтэй тэнцэхгүй болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлоогүй  болно.

Ховд аймгийн ******* ******* ын оёдолчны орон тоо нь батлагдсан орон тоо бөгөөд ажил олгогчийн зүгээс ажлын хэрэгцээ, шаардлагаар түр хугацаагаар бий болгосон ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.5-д зааснаар түр ажлын байранд ажиллуулж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Г.******* нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй болох нь нотлогдоогүй тул хариуцагчийн ажил мэргэжилдээ тэнцээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

5.9. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ховд аймгийн ******* ******* ын даргын тушаалаар  нэхэмжлэгч Г.*******ыг оёдолчны ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан оёдолчны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

5.*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Ховд аймгийн ******* ******* ын дарга  ням ажлаасаа чөлөөлөгдөж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Цогтсайханыг  2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон Ховд аймгийн Засаг даргын 2025 оны Б/18 дугаар захирамжийг хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар эрх залгамжлан авбал зохих этгээд болох даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цогтсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулсныг дурдах нь зүйтэй.

6. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсан.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

6.2. Нэхэмжлэгч Г.******* нь  ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2024 оны ******* дугаар сард 1,460,680 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1,986,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1,977,168 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь байгууллагын цалингийн картаар нотлогдож байна.

6.3.  Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2024 оны *******, 11, 12 дугаар сарын цалин 1,460,680 +1,986,500+ 1,977,168 =5,424,348 төгрөг,  5,424,348 төгрөг : 3  сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,808,116 төгрөг, 3 сарын ажлын өдөр 62 хоног, 5,424,348 :62 ажлын өдөр= 1 ажлын өдрийн дундаж цалин 87,489 төгрөг / 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 04 дугаар сарын 09-ний өдөр хүртэл /3 сар 7 хоногийн дундаж цалин, хөлс 1,808,116 төгрөг х 3 сар= 5,424,348 төгрөг, 7 ажлын өдөр х 87,489 төгрөг= 612,423 төгрөг / ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6,036,771 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 6.4. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн тул  нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Ховд аймгийн ******* ******* т даалгах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Г.*******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар /ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох  70,200+111,538 =181,738 төгрөг/  улсын тэмдэгтийн хураамж 181,738 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ыг  Ховд аймгийн ******* ******* ын оёдолчны ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,036,771 /зургаан сая гучин зургаан мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Ховд аймгийн ******* ******* т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* аас улсын тэмдэгтийн хураамж 181,738 /нэг зуун наян нэгэн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК