Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/51

 

 

 

*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч              Б.Батзориг

Шүүгчид                 Г.Давааренчин                                  

                                       Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                      Г.Энхмаа

Өмгөөлөгч                     Р.Атарцэцэг     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 8******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганбатын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, ******* хавтас хэргийг 20*******9 оны 06 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,*******996 оны 06 дугаар сарын *******5-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг ******* сум ******* дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Боржигон овогт Ганбатын ******* /РД:МП9606*******532/

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 20*******9 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн өмчлөлийн улаан алаг зүсний ******* тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 8******* дугаартай шийтгэх тогтоолоор:

          Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4-р зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******7.*******2-р зүйлийн *******-т заасан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2-р зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганбатын *******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Шүүгдэгч *******ыг 20*******9 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн өмчлөлийн улаан алаг зүсний ******* тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн *******-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Ганбатын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн *******-т заасан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ШИЙТГЭХ ТОГТООЛ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, *******.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шийтгэх тогтоолд удирдлага болгосон зүйл хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол уг зүйл заалтыг барьж шийтгэх тогтоолд заахаар хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч Боржигон овогт Ганбатын *******ыг бусдын ******* тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн атлаа “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокуророос санал болгосон 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгож багасгаж ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биөлүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 8******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн учраас эдэлбэл зохих ялын хэмжээг өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч ******* нь 20*******9 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг “Төхөм” гэх газраас иргэн өмчлөлийн улаан алаг зүсний ******* тооны бухан бярууг хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн хянан хэлэлцээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2-р зүйлийн *******-т заасан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2-р зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганбатын *******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын дээд шатны прокурорын 20*******9 оны 05 дугаар сарын 30 ны өдрийн №*******2 дугаартай эсэргүүцлийн дагуу *******т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа анхан шатны шүүх яллагдагчийн гаргасан хүсэлтийн дагуу, өөрийн санаачилгаар Хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамж гаргаж /хх-ийн 8*******-р ху/ улмаар яллагдагч ******* нь прокурорын хүлээлгэх 450 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрсөн тухай баримтыг /хх-ийн 87-р ху/ үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар бүлгийг ноцтой зөрчсөн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дүгээр зүйлийн ******* болон 2-д зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө прокурорт гаргахаар хуульчилсан байхад хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

          Түүнчлэн яллагдагч ******* нь ...Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэхдээ прокурортой 450 цагаар тохиролцсон үнэн болно.Хууль зүйн үр дагаврыг ойлгосон болно...гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ...450 цагийн нийтэд тустай ажлаа багасгаж өгөөч гэж хүсч байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 9*******-р ху/ өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3-д ... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...”,  *******7.4 дүгээр зүйлийн 4-д Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:..., 4.4-д ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх ...гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 8******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн *******, *******.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            *******.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн 8******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэлжлүүлсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                   Д.БУЯНЖАРГАЛ