Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г., Д., Р.*******, Д.*******, Б.*******, Ц.*******, А.*******, А., Т.*******, Г.*******, Ч.*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дүгээрт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах мөн 13 дугаарт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 тоосгон граж гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нараас тус шүүхэд бичгээр гаргасан актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтдээ:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон граж" гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай; Нэхэмжлэлийн үндэслэл: Г. нарын 11 хүний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга ба Улаанбаатар хотын захирагчид холбогдох Нийслэлийн засаг даргын 2022 оны 03-р сарын 14-ний А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дугаарт байх дүүргийн 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд гэж тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах, мөн 13 дугаарт байх дүүргийн 4 хороо, 11 байрын урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гаргасан 2022 оны 03 сарын 14-ний өдрийн А/388 дугаартай захирамж гарахаас өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн дүүргийн засаг дарга нь А/61 дугаартай Газар албадан чөлөөлөх тухай" захирамжийг гаргасан. Тус захирамжийн нэг дэх хэсэгт дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон граж барьсан, төмөр граж чингэлэг, зөөврийн байгууламж байршуулсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлөхийг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосугай, тус захирамжийн хавсралтын 8, 9 дэх хүснэгтэд "11 дүгээр байрны урд талд "зөвшөөрөлгүй газар ашиглаж буй, 40ш, 13ш" гэж тусгажээ. Энэ захирамжийн улмаас дүүрэг, 4 хороо, хаан банкны хойд, талбайн баруун талд орших 26 ш, хоёр давхар тоосгон гражийг буулгах эрх зүйн сөрөг үр дагавар үүсч байна. Иймээс "Нийслэлийн дүүргийн засаг даргын 2022 оны 02-р сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон граж" гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" гэж шаардлагын хэмжээгээ ихэсгэж байна. Нийслэлийн дүүргийн Засаг дарга нь А/61 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгтээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийг үндэслэн сонсох ажиллагааг хийгээгүй. Учир нь маргаан бүхий актад дурдагдсан гражууд нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байдаг. Гэтэл иргэдийн 2 давхар, 26ш граж нь дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг алдагдуулаагүй, явган хүний зам, талбайг хаагаагүй, замын түгжрэлд нөлөөлөхгүй юм. Харин газрын ашиглалтыг сайжруулж, граж барьж, ашигласан юм. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын хувьд тухайн гражийг буулгаж, газрыг ногоон байгууламж болгон ашиглана гэж захирамждаа заасан байгаа боловч Нийслэлийн ерөнхий архитектурын гаргасан төлөвлөлтийн даалгавраас харахад дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоол хэлбэрээр ашиглахаар төлөвлөжээ. Энэхүү төлөвлөлт нь маргаан бүхий гражийг буулгаснаас үр дүн муу, хөрөнгө мөнгө, цаг хугацаа их зарцуулсан, төлөвлөлтгүй, зорилгогүй ажил байна. Харин маргаан бүхий гражийн хажууд хар шороон том талбай байгаа тул тухайн газрын ногоон байгууламж хэлбэрээр ашиглах бүрэн боломж байгаа гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.4-т Үр нөлөөтэй байх", 4.2.5-д "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан тул Нийслэлийн Засаг дарга нь захиргааны акт гаргахдаа энэхүү зарчмыг харгалзана. Харин 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн МЗХ2022/09-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавараас харахад, маргаан бүхий газар дээрх гражийг буулгасны дараа дахин газар доор граж хийх нь үр нөлөөгүй, зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй, үндэслэл бүхий биш байгаа юм. Учир нь тухайн маргаан бүхий газар нь налаа чиглэлтэй газар тул тухайн газар дор граж хийснээр Хаан банктай байрны суурьд өөрчлөлт орох, газрын ашиглалтын үр ашигтай байдлыг алдагдуулна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын хувьд газрын тухай хуульд заасны дагуу зориулалтын дагуу, үр ашигтай, зохистой ашиглаж байсан. Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газар дээрх 26 ш гражуудыг буулгах эрх зүйн үндэслэл байхгүй учраас хариуцагчийн гаргасан захиргааны акт нь үр нөлөөгүй, зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй гэж үзэж байна. Гражийн өмчлөгч 11 иргэн нь газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар ашигласны төлбөрийг төлсөөр ирсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна", мөн хуулийн 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна" гэж тус тус заасан. Үүнээс дүгнэхэд, газрын төлбөр авч буй захиргааны байгууллагын үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу газар ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газар ашигласан этгээдээс авч буй төлбөрийг авч буй үйлдэл. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн дүүргийн засаг даргыг хариуцагч этгээдэд татан оролцуулж, Нийслэлийн дүүргийн засаг даргын 2022 оны 02-р сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 ширхэг тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 ширхэг тоосгон граж" гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бидний бүлэг иргэд БЗД-ийн 4-р хороо, Хаан банкны хойд, талбайн барууны тоосгон хойшдэг ба уг гражийн барилга нь газар чөлөөлөлтөд 2022 оны 5-р сарын 26-ны Эдөр хамрагдахаар болсон тухай 2022 оны 5-р сарын 24-ны өдрийн БЗД-ын газар Эдемон байгуулалтын албаны даргын гарын үсэг бүхий "мэдэгдэх хуудас" граж бүрийн үүдэнд 2022 оны 5-р сарын 24-ны өдөр наагдсан байна. Уг мэдэгдэх хуудсанд "Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн" хэмээсэн байна. Бид уг мэдэгдэх хуудас наагдсаны дараа БЗД-ын холбогдох албан тушаалтнуудад хандсан ба тэдгээр хүмүүс нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамжаар танай граж буугдаж байгаа гээд цаашид уг газарт юу хийгдэхээр төлөвлөлдсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй болно. Уг захирамжийг гаргахдаа хэд хэдэн хуулийг үндэслэл болгосон байх боловч Газрын тухай хууль, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл голлох үндэслэл болгон заасан байна. Нийслэлийн засаг даргын шийдвэр нь богино хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн, граж буулгалтын ажил нэн даруй хийгдэхээр байгаа зэрэг шалтгаануудын улмаас нэхэмжлэл гаргагч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгуулагад хандах шаардлагагүй гэж үзсэн болно. Доорхи үндэслэл, нөхцөлүүдийн хүрээнд уг захирамжийн заалтуудыг бидний эзэмшиж байгаа гражуудад хамаарахгүй хэмээн үзэж байна 1. Газрын тухай хуулийн 4.1.5-ийг гол үндэслэлээ болгосон байдаг ба уг заалтад хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасан байна. Бид эдгээр заалтанд хамаарах аливаа харш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд бид харин ч тухайн орчны цэвэрлэгээг удаа дараа тогтмол байнга хийж байдаг болно. 2. Газрын тухай хуулийн 20.2.2.газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; гэснийг үндэслэл болгосон байна. Бид доорхи хоёр үндэслэлээр уг заалт нь энэхүү гражид тохирохгүй хэмээн үзэж байна Харин бидний хувьд анх олгосон БЗД-ын засаг дарга Т. 2001/5/29-ны 215 тоот захирамжын 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд Автомашины гражийн чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэны дагуу гэрээний дагуу ашиглаж байгаа Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл хотоо цэвэр өнгө үзэмжтэй байлгах зорилгоор уг 26 граж бүхий 2 давхар барилгыг 2021 онд өөрсдийн хөрөнгөөр засч сайжруулсан. /Зураг хавсаргав/ Уг барилгажилт бүхий талбай нь 50 орчим градусын хэвгий бүхий газрыг тухайн үедээ газрын сайжруулалт хийн 3,2 метрийн өндөр хаалт хийн 2 талаасаа оролт бүхий 2 давхар гражийн барилга баригдсан байдаг. Одоо уг байгууламжийг нураасан тохиолдолд 3,2 метрийн гүн эгц босоо шороон хана үүсэх эрсдэлтэй. 3. Газрын тухай хуулийн 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн заалт болон 57.3. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэсэн заалтыг удирдлага болгосон байна. Бид доорхи хоёр үндэслэлээр уг заалт нь энэхүү гражид тохирохгүй хэмээн үзэж байна. Уг гражууд нь БЗД-ын засаг дарга Т. 2001/5/29-ны 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд Автомашины гражийн чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэн байдаг. Үүний дараа тухайн эзэмшигч нь уг барилгыг 26 ширхэг бие даасан гражууд болгон иргэдэд худалдан борлуулсан байдаг. Граж эзэмшигчид нь "Газрын төлбөрийг тодорхойлох акт"-аар албажин газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2012-2020 онуудын хооронд төлж ирсэн байдаг. 4. Уг захирамжанд Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9.4.2-ийг гол үндэслэл болгосон байна. Энэ заалтанд Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна гэж заасан. Харин уг гражийн барилга нь үндсэн чиглэлтэй нийцсэн харшилхааргүй бөгөөд дараах үндэслэлүүдээс тодорхой харагдана. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.6-д "Тээврийн хэрэгслийн ил, газар доорх, дэвшилтэт технологи бүхий олон давхар зогсоолуудыг шинээр барьж, зогсоолын менежментийг шинэчлэн сайжруулна." хэмээсэн байдаг. Гэтэл энэхүү нураагдах гэж байгаа гражийн барилга нь одоогоор Улаанбаатар хотод байгаа ганц ил давхар граж юм. Уг байгууламж нь автомашины болон явган хүний замд саад болохооргүй байрлалтай бөгөөд хоёр талын барилга хүртэл 10,5-13 метр хүртэлхи зайтай. Иймд Нийслэлийн засаг даргын 2022 оны 03-р сарын 14-ны өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дугаарт байх " дүүргийн 4-р хороо, 11- р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах" мөн 13 дугаарт байх " дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгон өгч" иргэдийн зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс түрүүн дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай байна. Үндэслэлийн хувьд ойлгомжтой. Гол асуудал нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч 11 иргэний хувьд бол хууль бусаар эзэмшсэн гэдэг асуудал ярьдаг. Хууль ёсоор эзэмшсэн, хууль бусаар эзэмшсэн гэдэгтэй холбоотой асуудал нь энэ маргааны гол асуудал байна. Хууль ёсоор эзэмшсэн гэдгээ нэхэмжлэгч нарын хувьд тайлбарлаж буйгаар одоогийн энэ газрын байршил нь дүүргийн 4 дүгээр хороо Хаан банкны байрны хойд талд байрладаг, хөшөөний баруун талд оршдог 2 давхар тоосгон граж байдаг. Хамгийн анх 2002 онд Нийслэлийн Засаг даргын 215 тоот захирамжаар анх эзэмших, ашиглах эрхийг олгосон байдаг. Энэ захирамжийн дагуу олгосон нь өөрөө тухайн газар дээр байсан гражны төвийг хэсэгчлэн ингээд тухайн хүмүүст нь худалдах, худалдан авах гэрээний дагуу зарсан байдаг. Энд Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хууль гэдэг 2 хууль яригддаг. Энэ дээр хуульд заасны дагуу газрын төлбөрүүдийг төлөөд явж байсан ийм үйл баримтууд11 иргэнд байдаг. Хэрэв хууль бусаар иргэдийн хувьд энэ газрыг ашигласан бол хэзээ ч энэ газрын төлбөрийг төлөхгүй. Энэ газрын төлбөрийг төлөхгүй гэдэг чинь үр дагавар нь юу вэ гэхээр газрыг хууль бусаар эзэмшиж байгаа учраас дүүргийн засаг дарга, эсвэл Нийслэлийн Засаг дарга хурааж авах нь зүй ёсны үйлдэл болно. Гэтэл иргэдийн хувьд бол 2002 оноос хойш 2020 оны хооронд газрын төлбөрийг төлж явж байх хугацаанд гэнэт та нар хууль бусаар эзэмшиж байсан учраас гражнуудыг хураана, чөлөөлнө үү гэдэг асуудал яригдаад ирэхээр иргэдийн хувьд энэ асуудалд гомдолтой байна гэж гомдол, нэхэмжлэлийг гаргаж явсан байдаг. Жишээлбэл хавтаст хэрэгт авагдчихсан байгаа баримтад энэ 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хавтаст хэргийн 20 дахь талд байгаа энэ гэж иргэн байна. Энэ хүний хувьд жишээлбэл газрын зориулалтаа бүүр хэсэгчилсэн байна. Газрын албанаас өөрсдөө ингээд 18 м.кв гэж газраа А/215 захирамжаар өгчхөөд дотор нь 18 м.кв-ыг хэсэгчлээд эзэмших эрхтэй гээд олгочихсон байна. Газрын гэрчилгээний хувьд бол газрын гэрчилгээ эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Тэр асуудалд бид нар маргадаггүй. Гол асуудал нь энэ талаар газар ашиглах гэрээ байгуулаад явж байсан учраас газар ашиглах боломжтой байна. Хууль ёсны дагуу зөвшөөрөл өгөөд явж байсан. Хойшоогоо бас энэ газрын төлбөрийг төлж байсан иргэдийн хувьд гэрээ хийгдэж байсан. Жишээлбэл энэ н.******* гэж хүн байна. Энэ дээр актыг хүлээн зөвшөөрөөд ингээд газрын төлбөрийг тодорхойлох тухай актуудыг хийгээд явж байсан. Тэгээд энэ дээр 18 м.кв нь 5280 төгрөгийг12 төгрөг гэж үржүүлээд 95040 төгрөг гэж байна. Жишээлбэл н.******* гэж иргэн энэ хавтаст хэргийн 42 дахь талд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэж нэлээн сүүлд гэрээ хийгдсэн байна. Яг газрын төлбөр тодорхойлох аргыг тавьчихдаг юм байна. Энэ үйл баримтуудаар хууль бусаар эзэмшээд байгаа асуудал бол огт байхгүй. Энэ бол захиргааны байгууллагын хууль ёсны дагуу газар тодорхойлох акт болон газрын ашиглах гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөд ашиглаж байсан л ийм үйл явдал гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ чөлөөлөхтэй холбоотой асуудал ярих гэж байгаа бол өөрөө хууль ёсны үндэслэл байх ёстой гэж харж байна. Уг 2 захиргааны байгууллагаас юуг үндэслээд байна гэхээр зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон граж барьсан гэж байна. Энд яригдаад байгаа тэр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэдэг асуудлын хувьд захиргааны байгууллага зөвшөөрөлгүй байсан бол анхнаасаа газрын төлбөрийн тодорхойлох акт хийгээд газар ашиглах гэрээ хийнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ үйл баримтууд нь өөрөө зөрүүтэй байгаа учраас хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байсан. Тийм учраас энэ захиргааны акт үндэслэлгүй байна гэдэг ийм тайлбартай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Бидний маргаад байгаа гол зүйлийг захиргааны байгууллагынхан буюу хариуцагчид хэлээд байна. Дураараа ингээд барьсан гэнэ. Энэ асуудал хөдөө орон нутгаас нэг хүн орж ирээд зөвшөөрөлгүй газар дээр хашаа хатгаад барьчихсан асуудал биш. 2001 онд 05 дугаар сарын 19-нд 215 тоот захирамжаар газар эзэмших, граж барих 120 м.кв өгөөд тэрийг нь хэсэгчилж зараад, тэрний дагуу жишээлбэл энэ нэхэмжлэлд дурдагдаж байгаа гэдэг иргэн 2002 оны 03 дугаар сарын 06-нд нэг граж авсан байдаг. Тэгээд 20 жил ашиглаад 2022 онд захирамж гардаг. Захирамж гаргахдаа эдгээр хүмүүс хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ашиглачихсан байна гэдэг асуудал яригдсан. Тэгэнгүүт нь иргэд юу гэж маргаад байна гэхээр зөвшөөрөлгүй ашиглачихсан юм байхгүй. Уг захирамж нь алдаатай байна. Түр хугацаагаар ашиглаж байгаад хугацаа нь дуусаад дуусгавар болгож байгаа гэвэл тэр үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Хугацаа нь дуусгавар болсон, зохих ёсны зөвшөөрлийн дагуу л ашиглаж байсан байна. Гэхдээ сунгалт хийгээгүй учраас зөвшөөрөл, ашиглах эрх нь дуусгавар болчихсон байна гэсэн бол арай өөр.Энэ захирамжид зохих зөвшөөрөлгүйгээр хэдэн хүмүүс 2 давхар граж шууд бариад ингээд зөвшөөрөлгүй 20 жил ашиглачихсан юм шиг бичигдсэн байдаг. Гэтэл 20 жил газрын төлбөрөө аваад, газар ашиглах гэрээ байгуулаад тодорхойлох акт үйлдсэнийг мэдсээр байж 20 жил ашиглуулчхаад эцэст нь итгэлийг хамгаалах зарчим зөрчиж байгаа юм шиг шууд эдгээр хүмүүсийн энэ үйл ажиллагаа хууль бус байна, нураана аа гэдэг нь зохимжгүй байна. Иргэд энд мөнгө оруулаагүй гэж ярих нь зохимжгүй. Энд нэг талаас үзлэгээр ч ярьсан, нэхэмжлэлээр ч дурдагдсан. 2019 онд засан сайжруулалт хийгээд, нийслэлийнхээ түвшинд бас өнгө үзэмж сайжруулъя, гадна талыг нь бид нар будаад өнгө үзэмж оруулаад ингээд явсан. Мөн энэ далантай 2 давхар учраас тэр даланг ашиглах үүднээс 2 давхар граж болгосон байдаг. Тэгээд архитектур төлөвлөлтийн нийслэлийн өгч байгаа даалгавар нь газар дор нь граж хийнэ гэж байна. Дээр нь ногоон байгууламж хийнэ гэж байна. Тэгээд буцаад л гражаа барьж байна. Газраа ухаад тэгээд яг тийм хэлбэрээрээ байх, буцаад энэ дээр нь барилгын зөвшөөрөл өгөх юм уу бид нар мэдэхгүй байна. Дээр нь энэ 26 граж байснаараа агаарын бохирдол үүсгэнэ гэж байна уу? иргэдийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчиж байна гэдэгт би итгэл үнэмшилгүй байна. 26 иргэний граж нурчихаар энэ хот аягүй сайхан болоод тэр дүүрэг нь аягүй хөгжөөд явна гэдэгт би эргэлзэж байна. Энэ үндэслэлийг би гайхаж байна. Өөрсдөө болохоор 200-300 мянган иргэн энэ асуудалд эерэг байр суурьтай байна гэж хэлж байна. Тэр санал, сонсох ажиллагаа хийсэн энийг нураах талаар асуудал хаана байна вэ? Энд сонсох ажиллагаа яагаад хийгээгүй вэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд нийтийн ашиг сонирхолд хамааралтай үйл баримттай маргаан байвал сонсох ажиллагаа хийхгүй гээд заачихсан учраас сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг. Нийтийн ашиг сонирхолтой холбоотой ажиллагаа тэгвэл аль талаасаа тийм байр суурь гарсан бэ? Оршин суугчдын 200 мянган хүн нь тийм санал өгсөн юм уу, тийм ажиллагаа ерөөсөө байдаггүй. Нийтийн ашиг сонирхол гэж л ярьдаг. Бүх юмыг нь нийтийн ашиг сонирхол, 26 иргэн л болж бүтэхгүй хүмүүс гэдэг. Тэгээд энэ актад алдаатай юм нь хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй гэдэг ийм үйл хэрэг байхгүй. Зөвшөөрлүүдээ зохих ёсоор нь аваад явсан. Ганц алдаа нь улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй гэдэг. Гэрчилгээ авах процесс нь дараагийн өөр процесс учраас энэ бол өөрөө зөвшөөрөлтэй эсэхтэй холбоотой. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2 дахь хэсэгт газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нарын маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гражууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09- ний өдрийн А/61 тоот захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар О. нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/415 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4- т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заажээ. Иймд дээрх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байх тул Г. нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.эс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн тайлбарт нэмэлт хийе. Энэ дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт гэсэн байна. Нийтэд илэрхий үйл баримт гэдгийг тухайн оролцогчид илэрхий байх буюу тухайн оролцогчид үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой, тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлэх бөгөөд тухайн үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь гол нөхцөл байдал болдог. Энийг эргэлзэхгүй байх буюу шүүхийн магадлал байна. Шүүхийн магадлал нийтэд илэрхий тодорхой байдаг. Тэрхүү магадлалаар тус иргэдийн асуудлыг аваад эцэслээд, энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр үйлчлээд явсан. Энэхүү магадлалд бол тухайн байршилд буюу ард байгаа 2 давхар байршил дээрх граж, бас иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн нэхэмжлэл гаргасан иргэд нэг байршилд нэг гражнаас тухайн гражнууд нь 2 давхар буюу бөөр бөөрөөр нийлсэн, нэг нь нөгөөгөөс салах боломжгүй, нэг дор байгаа гражнууд байдаг. Тухайн гражинд өмнө нь хууль ёсны эзэмшигч биш, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3 дахь заалтуудыг зөрчсөн буюу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшинэ гээд тодорхой заасан. Тэрийг зөрчсөн байна гэж магадлалаар тогтоогоод өгчихсөн. Нэхэмжлэгч нь газрын төлбөр төлсөн гэж байна. Төлбөр төлснөөрөө тухайн газрыг бол эзэмших эрхтэй байсан гэж бол ойлгож болохгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг авахыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Энэ дээр бол төлбөрийг төлснөөрөө газар эзэмших эрхтэй болно гэж бол хуульчилж өгөөгүй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар болж байна. Тэгэхээр манайх өмнө нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаараа Давж заалдах шатын шүүхийн хүчин төгөлдөр магадлал нь нийтэд илэрхий буюу тухайн одоо маргааны зүйл нь одоо эргэлзэхгүй, гол нөхцөл нь ижилхэн байгаа тул энэ бол а магадлалыг энэ хэрэгт бол татаж авч шийдвэрлэж болно гэж үзэж байгаа учраас 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. азрын тухай хуульд тодорхой заасан байдаг. Газрын тухай хууль нь тусгайлсан хууль буюу нарийвчилсан хууль юм. Тэгэхээр хамгийн түрүүнд Газрын тухай хуулийг авч үзэх шаардлагатай байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн байна. Нэхэмжлэгч тал ямар нэгэн гэрчилгээ байхгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн гэрээ байхгүй гэсэн. Байгаа гэрээ нь ашиглах гэрээ байна. Тэр нь түр гэрээ буюу дуусгавар болчихсон гэрээ байна. Мөн сонсох ажиллагаа буюу мэдэгдэл явуулаагүй, нийтийн эрх ашиг сонирхлыг хөндсөний улмаас сонсох ажиллагааны мэдэгдэл явуулаагүй гэж тайлбарлаж байна. Нийтийн эрх ашиг сонирхол яаж зөрчсөн гэдгээ бас нотлоогүй гэж хэлж байна. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч талд ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ байхгүй буюу хууль ёсны хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болшгүй этгээдэд бол хамаарахгүй гэдэг бол үндэслэлээр сонсох ажиллагааны мэдэгдлийг бол явуулах шаардлагагүй гэж үзэж байна. гэв.

Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрын төлбөр төлөөд байсан гэдэг асуудал ярьдаг. Энэ нь н. нарын нэхэмжлэлтэй хэрэг дээр тодорхой шийдэгдсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түр журам гарсан байдаг. Тухайн үедээ нийтийн эдэлбэрт ингээд дураараа граж бариад байгаа хүмүүст зүгээр байж байхаар бас нийтийн эдэлбэрийн газар ашигласныхаа төлөө хэдэн төгрөг төлөх гэсэн тийм агуулгатай бага төлбөр авдаг тийм юм байсан. Тэнд шаардлагатай тохиолдолд газрыг үг дуугүй чөлөөлж өгнө гэсэн заалттай. Тэгэхээр энэ өмгөөлөгчийн ярьж буйгаар газрын төлбөр төлөөд байгаа асуудал бол Газрын тухай хуульд заасны дагуу зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний дагуу эзэмшиж байгаа газарт төлбөрийн асуудал яригдана. Гэрээ байхгүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшээгүй асуудалд энэ асуудал яригдахгүй. Энэ магадлалыг бид нар яагаад яриад байна гэхээр энэ өмгөөлөгч хуралдаа ороогүй, хяналтын журмаар гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болчихсон магадлал юм. Тийм учраас бид нар ийм хүчин төгөлдөр шийдвэр байна гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасныг баримталж байгаа учраас татгалзах ёстой гэж тайлбарлаж байна. дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний А/61 захирамжийн хавсралтад чөлөөлөгдөхөөр орсон энэ гражнууд бол Хаан банкны арын 2 давхар гражнууд тэр газар эзэмших эрх, хуулийн дагуу олгогдсон граж ганц ч байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй граж ганц ч байхгүй. Иймд захирамж гарч энэ газрын зөрчлийг арилгах, газрыг нийтийн эдэлбэрт ашиглах зориулалттай захирамж гарсан. Граж чөлөөлөх ажиллагаатай холбоотойгоор бүх дүүргүүдэд гарсан. 2021, 2022 оноос эхлээд гражны хүмүүс нэг 10, 10аараа болчхоод ингээд шүүхэд хандаад яваад байна. Цаад учир утга нь тэнд 1, 2 жил өвөлжөөд машинаа тавьчих гэж байна. Хууль зөрчсөн гэдэг нь бол хэнд ч ойлгомжтой илэрхий байна. Эхний энэ н. нарын нэхэмжлэлд бас 10 гаруй хүн байсан санаж байна. Энэ асуудал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны 415 дугаартай магадлалаар эцэслэн шийдэгдээд хүчин төгөлдөр болчихсон. Энэ өмгөөлөгч энэ магадлалаар ганцхан Нийслэлийн засаг даргын захирамжийг л хянасан гэж байна. Энэ магадлалаар Нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргыг ч хянасныг бүр биччихсэн байна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тохиолдолд шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэсэн байна. Тэгэхээр Нийслэлийн засаг даргын захирамж, дүүргийн засаг даргын захирамжийг хянасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь анх Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дүгээрт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах мөн 13 дугаарт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Харин нэхэмжлэгч нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 тоосгон граж гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч 11 иргэнд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж байхгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг болон нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсныг нотлох баримтууд байхгүй байна.

Нэхэмжлэгч А.гийн хувьд газар ашиглах гэрээтэй гэж тайлбарлан газар ашиглах гэрээг шүүхэд гаргаж өгч байх боловч энэ нь газар ашиглах эрхийг хууль ёсоор олж авсныг нотлох баримт болж чадахгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтаас үзэхэд, уг захирамжаар А.д биш иргэн түр хугацаагаар газар ашиглах эрх олгосон байх ба ээс А.д газар эзэмших эрх шилжүүлснийг нотлох баримт /газар ашиглах эрхийг шилжүүлсэн Засаг даргын захирамж, газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ гэх мэт/-ууд байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч А. нь газар ашиглах эрхийг хууль ёсоор шилжүүлэн авснаа нотлохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар нь Газрын төлбөрийг тодорхойлох тухай актууд, газрын төлбөр төлсөн банкны баримтууд, граж худалдах, худалдан авах гэрээ гэх мэт баримтуудыг шүүхэд гарган өгч байх боловч эдгээр баримтууд нь газар ашиглах, эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсныг нотлох баримт болж чадахгүй юм.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дээрх зохицуулалтууд болон тус хуулийн бусад зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гарч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосны үндсэн дээр газар эзэмших эрх хууль ёсоор үүсэх ба нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн нь нотлогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, захиргааны хэргийн шүүх нь хуулийн дагуу буюу хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасан.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын газар эзэмших, ашиглах эрх, ашиг сонирхол хууль ёсоор үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч нар нь гражийн барилга барьж тодорхой хөрөнгө, зардал гаргасан, газрын төлбөрийг олон жил төлсөөр ирсэн гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч нарын газар эзэмших, ашиглах эрх хууль ёсоор үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын энэ тайлбар үндэслэлгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ, 61.3-д Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. мөн 62 дугаар зүйлийн 62.1.1-62.1.4-д захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэлүүдийг тус тус тоочиж, нэрлэн заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д тоочиж заасан үндэслэлүүд болон бусад хуульд тусгайлан заасан үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж байх агуулгаар хууль тогтоогч хуульчилсан байна.

Иймд хуульд тусгайлан заасан болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно. гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэлүүдийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалтын зорилго нь тухайн захиргааны актын үйлчлэл хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түр зогсож, нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт бий болгох явдал юм.

Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж байгаад шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх нь талуудын тэгш байдлын буюу тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба тус шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар захирамжийн холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дүгээрт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах мөн 13 дугаарт байх дүүргийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 40 тоосгон граж, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11-р байрны урд талд 13 тоосгон граж гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Г., Д., Р.*******, Д.*******, Б.*******, Ц.*******, А.*******, А., Т.*******, Г.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-д заасныг тус тус баримтлан дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/61 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг /11-р байрны урд талд 40 ширхэг граж/ болон 9 дэх хэсэг /11-р байрны урд талд 13 ширхэг граж/-ийг тус захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ