Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00215

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах Ховд аймгийн ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах, “******* ******* *******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 3,015,112 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* *******ын дарга ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч “******* ******* *******” ХХК-аас нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 3,015,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* *******ын дарга ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус *******аас Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ******* ******* ******* ХХК-иас 3,015,112 төгрөгийн авлага барагдуулах нэхэмжлэл гаргасан. Шимтгэлийн өрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 3,015,112 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,015,112 төгрөгийг хариуцагч төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 63,192 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* *******ын хариуцагч “******* ******* *******” ХХК-аас нэхэмжилсэн  “******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 3,015,112 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 63,192 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                         Ө.БАХЫТБЕК