Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 146/шш2025/00074

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:*************************************** байрлах ******************************* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************************оршин суух ************************холбогдох,

 

61 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************************************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******************* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ******************* болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ******************* нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.********************нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 41 010 000 төгрөг байна.

Үүнд: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үр/ХХ/23-25 дугаартай улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээ,

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Үр/ХХ/23-25 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл 41 010 000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4-д заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 20 505 000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 41 010 000 төгрөг, нийт 61 515 000 төгрөг гаргуулахаар байна.

Иймд ***************************** 61 515 000 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллага нь Хүнс Хөдөө аж ахуйн яамны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

***************************нь ***********************төлөөлөн хариуцагч ****************** холбогдуулан 61 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.

Талууд эвлэрч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 16 404 000 төгрөгийг татгалзаж үлдэх, 45 111 000 төгрөгийн үнийн дүнг хариуцагч ******************** нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 111 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ хийсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **********************нь хариуцагч ************************холбогдуулан 61 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 16 404 000 төгрөгийг татгалзаж үлдэх, 45 111 000 төгрөгийн үнийн дүнг хариуцагч ****************** нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 111 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 16 404 000 төгрөгийг татгалзаж үлдэх, 45 111 000 төгрөгийн үнийн дүнг хариуцагч *********************** нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 111 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээ байгуулж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ************************* улсын тэмдэгтийн хураамжид 191 752.5 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА