Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/52

 

 

******* холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

                                   Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           Т.Нансалмаа  

Шүүгдэгч                            Х.Нарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч    А.Ариунзаяа

 Хохирогч                            М.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 175/01*******/05/Э индекстэй, 1 хавтас хэргийг 019 оны 0 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 197 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар төрсөн, ******* настай, *******, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл , нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг дугаар хэсэг тоотод оршин суудаг, Сонсголын 0 хувийн алдагдлаар группэд байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Ял шийтгэл хүлээж байгаагүй, ******* овогт ******* Нарантуяа РД:

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн 1.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 017 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр иргэн .000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор:

          - .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

          -Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шүүгдэгч Х.аас 1.000.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг дугаар хэсэг тоотод оршин суух овогт /МЮ701/ 9.000.000 төгрөг, аймаг сумын 1 дүгээр баг 7 дугаар хэсэг тоотод оршин суух овогт Одончимэгт .000.000 төгрөг тус тус олгож,

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* 01 жилийн хорих ял шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Х.ийн өмчлөлийн 0.900 төгрөгийн үнэ бүхий 0000991 тоот гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг дугаар хэсэг тоот хаягтай Г-1170011 дугаарт бүртгэгдсэн 15,1 метр кв газар, 000010 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү1170071 дугаарт бүртгэгдсэн 10******* м кв талбайтай хувийн сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дугаар зүйлдүүдэд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж уг үнийн дүнгээс банкны барьцааг хангуулж үлдэх үнийн дүнгээс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогчоор тогтоогдсон М. 9.000.000 төгрөгийн, хохирогч т .000.000 төгрөгийн хохиролыг тус тус барагдуулахаар шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Х.Нарантуяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрөөс 0 сая төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, шүүгдэгчийн хохирлоо төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн авсан, шүүгдэгч нь урьд шийтгэгдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд ногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, шүүгдэгчид ногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон этгээдэд ял шийтгэл ногдуулж цээрлүүлэх нь зайлшгүй хэдий ч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хуулийн зорилтод тодорхойлогдсон зүйлийн нэг билээ. Шүүгдэгч Х.Нарантуяа нь ам бүл , сэтгэцийн эмгэгтэй нөхрийн хамт хүнд нөхцөлд амьдардаг. 5 настай хөгжлийн бэрхшээлтэй ******* юм. Анхан шүүх хуралдаанаас хойш 0 гаруй хоног цагдан хоригдож өөрийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлаж ойлгосон нь лавтай. Иймд давж заалдах шатны шүүхээс түүнд итгэл хүлээлгэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр тэнсэж хянан харгалзаж хохирол төлж барагдуулах боломжийг олгохыг хүсч байна.

          Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан гэмшиж байна. Шүүхээс итгэл хүлээлгэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Гэр бүл, ойр дотны хүмүүсийн дэмжлэгээр боломж олдвол давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө тодорхой хэмжээгээр төлж барагдуулна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Х.Нарантуяа нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.   

Хохирогч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Х.ийн ар гэрийнхэн надтай нэг ч удаа утсаар яриагүй. Надад нийт сая төгрөг л өгсөн.Би түүнд зөндөө итгэж хүлээсэн. Гомдолтой байна гэв.

Прокурор шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Х.Нарантуяа нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж бусдыг хуурч 017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн 1.000.000 төгрөгийг бэлнээр, мөн 017 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр иргэн .000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар хүлээн авч бусдыг залилсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд  шилжүүлсэнийг  анхан шатны шүүх хянан хэлэлцээд

                        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

                        -Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шүүгдэгч Х.аас 1.000.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг дугаар хэсэг тоотод оршин суух овогт /МЮ701/ 9.000.000 төгрөг, аймаг сумын 1 дүгээр баг 7 дугаар хэсэг тоотод оршин суух овогт Одончимэгт .000.000 төгрөг тус тус олгож,

                        -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ******* 01 жилийн хорих ял шийтгэж,

                        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Х.ийн өмчлөлийн 0.900 төгрөгийн үнэ бүхий 0000991 тоот гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг дугаар хэсэг тоот хаягтай Г-1170011 дугаарт бүртгэгдсэн 15,1 метр кв газар, 000010 дугаартай гэрчилгээтэй, нэг хүний өмч мөн тоот хаягт байрлах Ү1170071 дугаарт бүртгэгдсэн 10******* м кв талбайтай хувийн сууцыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дугаар зүйлдүүдэд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж уг үнийн дүнгээс банкны барьцааг хангуулж үлдэх үнийн дүнгээс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогчоор тогтоогдсон М. 9.000.000 төгрөгийн, хохирогч т .000.000 төгрөгийн хохиролыг тус тус барагдуулахаар шийдвэрлэжээ.

                 Шүүгдэгч Х.Нарантуяа болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Х.Нарантуяа нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ганчимэгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн *******-9, -7-р ху/, хохирогч /хх-ийн -7-р ху/,гэрч 17 /хх-ийн 1--р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 10-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний тайлан /хх-ийн 57-7-р ху/,зээлийн гэрээ /хх-ийн *******-*******7-р ху/,Цахим шуудангаар харилцсан баримт /хх-ийн **************-9-р ху/, Дансны хуулга /хх-ийн 11-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

                 Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэл оногдуулсан, хэдийгээр шүүгдэгч Х.Нарантуяа нь  ...Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа амлаж байна. Гэр бүл ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээр боломж олдвол давж заалдах шатны шүүх хурлаас өмнө  төлж барагдуулна...” гэсэн хүсэлт гаргасан боловч энэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч Х.Нарантуяа болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

                 Иймд шүүгдэгч Х.Нарантуяа болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн1, 1.1, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                        1.Шүүгдэгч Х.Нарантуяа болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

                        .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

            ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

          ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                         Д.БУЯНЖАРГАЛ