Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00428

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00428

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух, Д.О

Нэхэмжлэлийн шаардага: Нас барагч Т.Б ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай 320/2025/00475/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О  нь нас барагч Т.Б ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.О  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нас барагч Т.Б  нь Хөвсгөл аймгийн Т.Б  суманд 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. 1985 онд тус сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд 1988 онд цэрэгт явж 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1991 онд тус сумынхаа нийтийн аж ахуй үйлчилгээний төвд зурагчнаар ажилд орсон. 1994 онд нийтийн ахуй үйлчилгээ татан буугдаж хувьд шилжсэнээр ажлаасаа гарч хувиараа барилгын ажил хийж байсан. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нас барсан.

Одоо оршуулгын тэтгэмж авах гэтэл ажилласан жил нь хүрэхгүй, цэрэгт явсан хоёр жилээс өөр жил байхгүй байгаа.

Иймд нас барагч Төмөрбаатарын Т.Б гийн Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зурагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулах буюу чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, №26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, **** дугаартай Т** Т.Б гийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах тухай хүсэлт хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-10, 20, 39 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 40-43 дугаар тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 33-35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулах буюу чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 37 дугаар тал)

Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 38 дугаар тал)

Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаартай Шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 29-30 дугаар тал)

Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаартай Шагнал олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 31-32 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Д.О  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний нөхөр Т.Т.Б  2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Оршуулгын тэтгэмж авах гэтэл ажилласан жил нь хүрэхгүй байгаа.

Иймд нас барагч Т.Б Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зурагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.О  нь нас барагч Т.Б ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нас барагч Т.Т.Б  нь Хөвсгөл аймгийн Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зурагчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Д.О ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Ахуй үйлчилгээний төвөөс **** дугаартай 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон 01. 1990 оны 12 сарын 01. Хөвсгөл аймаг Т.Б  сумын Ахуй үйлчилгээний төвд зурагчинаар авч ажиллуулав. Т.Б  сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ны 17-р тушаалаар, 02. 1992 оны 1 сарын 15. Өмч хувьчлагдаж аж ахуйн нэгж өөрчлөгдсөн тул ***д гишүүнээр ажиллуулав. Сэлэнгэ хоршооны захиргааны 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01-р тушаалаар,... гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ...Тушаах нь: 1.Т** овогтой Т.Б г өргөдөл хүсэлтийн дагуу 1991 оны 5-р сарын 06-ны өдрөөс фото зурагчнаар түр авч ажиллуулсугай... гэх бичилттэй 22 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулах буюу чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 5, 37 дугаар тал)

Хөвсгөл аймаг Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...Тушаах нь: 1.АҮ-ний төвийн нийт ажиллагсдад үйлдвэрлэлийн ангийн хуваарилалтаар 23215 төгрөгийн шагналыг 1-р хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 38 дугаартай Шагнал олгох тухай тушаалын хавсралтын 40 дэс дугаарт овог нэр гэх хэсэгт Т.Т.Б , ажилласан хоног гэх хэсэгт 100, олгох шагнал төгрөг гэх хэсэгт 327, мөнгө гэх хэсэгт 00 гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 7-8, 31-32 дугаар тал)

Хөвсгөл аймаг Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ...Тушаах нь: 1.1991 оны 4-р улиралын үндсэн хөрөнгө болон бусад эд хөрөнгийн тооллого явуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнээр байгуулсугай. Комиссын даргаар **, гишүүдэд Т.Т.Б ... гэх бичилттэй **** дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалын хавсралтын 3 дэс дугаарт тоологдох цех салбар, эд хариуцагч гэх хэсэгт Т.Т.Б  05 /**/, тоолох хугацаа гэх хэсэгт 17/XII, Тоолох комиссын нэр гэх хэсэгт **, Т.Б , **... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 6, 38 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Засаг даргын Тамгын газрын даргын ** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймаг Т.Б  сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...Тушаах нь: 1.Ахуй үйлчилгээний өдөрлөгийг тохиолдуулан 1991 оны эхний 9-н сарын ажлыг дүгнэж 36 ажилчдад 9036-00 төгрөгний шагналыг 1-р хавсралтаар олгосугай... гэх бичилттэй 32 дугаартай Шагнал олгох тухай тушаалын хавсралтын 30 дэс дугаарт Ажилчдын нэр гэх хэсэгт Т.Б , олгох шагнал гэх хэсэгт 160-00... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 29-30 дугаар тал)

Гэрч П** ...Намайг 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Т.Б  сумын нийтийн ахуйн үйлчилгээний төвийг дуудлага худалдаагаар худалдаж авах үед Т.Т.Б  нь тус ахуй үйлчилгээний төвд зурагчнаар ажиллаж байсан юм. Би 1996 оны 11 дүгээр сарын 04-нд Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Засаг даргаар томилогдон ажиллахаар явах үед Т.Т.Б  нь ахуйн үйлчилгээний төвдөө зурагчнаараа ажиллаад үлдсэн.

Тус сумын нийтийн ахуйн үйлчилгээний төв нь 1996 оны 12 дугаар сард татан буугдаж тарсан бөгөөд тус ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан зурагчин, оёдолчин, үсчин зэрэг ажилчид нь хувь хувьдаа гарч ганцхан халуун үсний газрыг захиргааны мэдэлд авч үлдсэн... гэх мэдүүлэг,

Гэрч Н.М** ...Нас барагч Т.Т.Б  нь Хөвсгөл аймгийн Т.Б  сумын нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд зурагчинаар 1991 оноос 1994 он хүртэл ажилласан. Би тус сумын нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1979 оноос 1992 оныг хүртэл ажилласан. Намайг амралтаа авах үед Т.Т.Б  нь тус ахуйн үйлчилгээний төвдөө ажиллаад үлдсэн.

Тухайн үед Хөвсгөл аймгийн Т.Б  сумын нийтийн ахуй, ахуйн үйлчилгээний төвийн дарга П.Д*** дарга байсан. Тус ахуйн үйлчилгээний төвд Т.Б  гэж нэртэй нэг л хүн ажиллаж байсан бөгөөд тэрээр нас барагч Т** Т.Б  юм... гэх мэдүүлэг (хх-ийн 40-43 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд нас барагч Т.Б Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зурагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт Т** Т.Б  БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 612241 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 30/500 дугаартай албан бичгээр ирүүлсэн нас барагч Т.Б ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 33-35 дугаар тал),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны **** дугаартай нас барагч Т** Т.Б  (**), ** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд тус тус авагдсан болно. (хх-ийн 20 дугаар тал),

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нас барагч ** Т.Б  (****)-гийн Хөвсгөл аймгийн Т.Б  сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зурагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ